Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бильярд » Снукерийн ДАШТ-ний 3 дахь өдөр

GD Star Rating
loading...

6. Хонг Конгийн тамирчин Марко Фу ( чансаа №16  )сонирхогчийн дэлхийн хошой аварга Мартин Гуулд ( чансаа №46  ) нар өрсөөлдөнтэй тоглолтыг үзүүлж сүүлийн 19-р хожил дээрээ учраа олж Гуулд 90 ээлж хийж ялалт байгуулжээ. Энэ тоглолт Фугийн 4-1 давамгайллаар эхэлсэн боловч эхний хэсгийн тоглолт дуусахад 5-4 харьцаатай болсон байна. Фу 70, 114, 79 гэсэн оноонууд хийж байсан бол Гуулд 103, 102, 66, 90 гэсэн өндөр оноо авч сонирхолтой тоглолт үзүүлсэн байна.

7. Английн залуу хоёр тоглогч Аалистер Картер ( чансаа №5 )болон Жемми Коуп ( чансаа №18 ) нарын хооронд болсон тулаан сонирхолтой болох магадлал өндөр байсан  боловч Жеммигийн тоглолт нэг л сайн орж өгөлгүй амархан 10-4 харьцаатай хожигдол хүлээлээ. Аали нэг ч их хичээл зүтгэл гаргалгүй авах шаараа авсаар байгаад хожлоо. Харин Жеммигийн хувьд тэсрэлттэй хэт давшиж  тоглодог бөгөөд өнөөдөр алдаа их гаргаж байсан нь эсрэг тоглогчид хожлын хаалгыг өөрөө нээж өгсөн мэт байлаа. Тэд зуун онооны ээлж хийгээгүй бөгөөд дээд тал 84, 83 оноо авсан байна.

8. Хэдхэн хоногийн өмнө Хятадын нээлттэй тэмцээнд түрүүлсэн 2000, 2003 оны дэлхий аварга Марк Уильямс ( чансаа №15 ) Маркус Кэмбеллтэй  ( чансаа № 45 ) тоглож 10-5 харьцаагаар хожлоо. Та бүхэн тооны харьцааг хараад Марк амархан хожсон мэт харагдаж магадгүй. Харин хоёр тоглогчид маань тоглолтоо гаргах гэж нилээн зүтгэсэн байна. Эхний хэсгийн тоглолт 5-4 харьцаагаар дууссан бөгөө хоёулаа тоглолт сайн жигдэрэлгүй, дээд тал 50 оноо авсан уйтгартай тоглолт гарсан байна. Харин хоёр дугаар хэсгийн тоглолт арай сайжирсан боловч Марк Уильям дараагийн тойрогт Роннийтой тоглох магадлал өндөр тул тоглолтоо сайжруулахгүй бол хэцүүднэ гэдгээ ярьсан байна. Харин Маркусын хувьд боломж байсан боловч нэг л болоогүй боловч, энэ жил ДАШТ шалгарч оролцож чадсандаа сэтгэл хангалуун буцсан байна.

Өнөөдрийн тоглолтын хуваарийг та бүхэнд хүргэж байна.

2010.04.20             17:00 (УБ цагаар)

1. Динг Жунхуй              v             Стюарт Петмэн     эхний хэсгийн тоглолт

2. Райн Дэй                     v             Марк Дэвис           эхний хэсгийн тоглолт

2010.04.20             21:30 (УБ цагаар)

3. Нейл Робертсон         v             Фергал О Брайн    эхний хэсгийн тоглолт

4. Ронни О Сулливан     v             Лианг Венбоо        хоёр дахь хэсгийн тоглолт

2010.04.20                                        02:00 (УБ цагаар)

5. Марк Кинг                  v             Стийв Дэвис          хоёр дахь хэсгийн тоглолт

6. Питер Эбдон                 v          Грээм Дот              эхний хэсгийн тоглол

Г. Бүрэндэй

GD Star Rating
loading...
Снукерийн ДАШТ-ний 3 дахь өдөр, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: