loading...
Шилдэг хамгаалан тоглогчоор Дуайт Ховард нэрлэгдсэн бол энэ улирлын шилдэг дасгалжуулагчаар Оклахома Ситигийн дасгалжуулагч Скотт Брукс тодорлоо. Өнгөрсөн улиралд Оклахома лигийн хамгийн муу багуудын нэг байсан. Улирал дундуур томоохон солилцоо наймаа хийгээгүй, драфтаар хэн нэгэн шидтэн тоглогч аваагүй ч Бруксийн ур ухаан Дюрант, Вестбрук тэргүүтэй лигийн хамгийн залуу багийг энэ улиралд тун сайн удирдаж, плей-оффт багтаасан төдийгүй 50 хожилд хүргэсэн юм.
Бруксийн нэр 71 удаа 1-т бичигдэж, 480 оноо авсан бол удаах байруудад Милоукигийн Скотт Скайлс, Портлэндийн Нэйт МакМиллиан нар оржээ.
Оны шилдэг дасгалжуулагчийн санал асуулгын дүн:
| Дасгалжуулагч | 1-т | 2-т | 3-т | Оноо |
| Скотт Брукс, Oklahoma City | 71 | 39 | 8 | 480 |
| Скотт Скайлс, Milwaukee | 26 | 54 | 21 | 313 |
| Нэйт МакМиллиан, Portland | 9 | 9 | 35 | 107 |
| Жерри Слоан, Utah | 10 | 9 | 21 | 98 |
| Алвин Жентри, Phoenix | 4 | 5 | 11 | 46 |
| Ларри Браун, Charlotte | 1 | 2 | 12 | 23 |
| Жорж Карл, Denver | 1 | 1 | 3 | 11 |
| Рик Адельман, Houston | – | 2 | 1 | 7 |
| Mайк Вудсон, Atlanta | – | 2 | 1 | 7 |
| Лионель Холлинс, Memphis | – | – | 6 | 6 |
| Стэн Ван Ганди, Orlando | 1 | – | – | 5 |
| Mайк Браун, Cleveland | – | – | 2 | 2 |
| Эрик Споелстра, Miami | – | – | 1 | 1 |
Брукс энэ улиралд Кевин Дюрантийг 2 номерийн хамгаалагчийн байрлалаас 3 номерийн хөнгөн довтлогчийн байрлалд шилжүүлж, Табо Сефолоша болон Ненад Крстич нарыг гараанд гаргасан. Энэ өөрчлөлт нь Дюрантийн довтолгооны бүтээмжийг маш ихээр дээшлүүлсэн, Дюрант энэ улирлын лигийн онооны аварга болсноор үүнийг харж болно. Мөн дасгалжуулагчийн багтаа хамгаалалтын талаар ихэд үнэлэгддэг Рон Адамсийг элсүүлсэн юм.
Брукс 11 улирал НБА-д тоглож байсан, 1994 онд Рокитсийн бүрэлдэхүүнд аварга болж байсэн гэнэ.
loading...





Oo laitai Oo laitai
loading...
Oo goy goy. ter toglogchdiinhoo bairlaliig goy zohitsuuljee. ene gartsaagui zuw todruuljee matgah hun garahgu bh.
loading...