loading...
9. 2010 оны мэргэжлийн снукерчдийн чансааг тэргүүлж буй өнөө үеийн хамгийн авъяаслаг тоглогч Ронни О Сулливан ( чансаа №1) Хятадын залуу найдваруудын нэг Лианг Венбо (чансаа №27) тоглолт сонирхолтой болж 10-7 харьцаагаар Роннигийн ялалтаар өнгөрлөө. Эхний хэсэгт Ронни гайхамшигтай тоглолтыг үзүүлж 7-2 тэргүүлж эхэлсэн билээ. Тэрээр 100, 108, болон 89 оноонуудыг авч байсан бөгөөд Лианг алдаа гаргах болгонд өршөөлгүй хожлоо авч байлаа. Харин хоёр дахь хэсгийн тоглолтонд эхлээд солгойгоор нилээд хэд цохилт хийсэн Ронни эхний хожлыг өгсөн ч дараагийн 2 хожлыг авч Ронни 9-3 болгоод санаа нь амарсан болов уу. Үүний дараа Лианг 61, 103, 127 (одоогоор тэмцээний хамгийн өндөр оноо) оноонуудыг авсаар, дараалан 4 хожил авч харьцааг 9-7 болгосон байна. Харин сүүлийн хожилд Ронний тайван 73 оноо хийснээр эхний даваагаа давлаа. Ронни тоглолтын дараа хэлэхдээ: “Бага зэрэг санаа зовсон боловч хожил авлаа. Энэ жил надад хилээн хүнд сугалаа таарлаа” гэж Марк Уильямын талаар ярьсан бөгөөд түүнийг Жоон Хиггинсийн дараагаар орох сайн тоглож байгаа тоглогч гэж магтлаа. Тэрээр өөрийнх тоглолт орсон үед хэнийг ч хожиж болно гэж итгэл дүүрэн байна. Харин Лианг :” Эхний хэсэг харьцаа ийм хол зөрүүтэй болсон болохоор нэгэнт хожихгүй гэж санаа амарсан болохоор тоглолт 2 хэсэгт дажгүй байсан ба бага ч гэсэн Ронниг сандрагаж чадсан болов уу гэж бодож байна. Гэхдээ тэрээр сүүлийн хожилд үнэхээр тайван байсныг анзаарсан. Энэ тэмцээнд орсноор би их зүйлийг сурч авлаа.” гэж ярьжээ.
10. Дэлхийн 6 удаагийн аварга алдарт снукерчдийн нэг 1980-аад онуудад босоо байсан Стийв Дэвис (чансаа №23) Марк Кинг (чансаа №16) нарын тоглолт маш сонирхолтой, шийдвэрлэх сүүлийн хожил хүртэл үргэлжилж ахмад тамирчны ялалтаар өндөрлөө. Энэ жил 52 нас хүрсэн Дэвис эхний хэсгийн тоглолтууд дуусахад 4-5 хоцорч байсан бөгөөд дээд тал 77 оноо авсныг эс тооцвол 40 гаран оноо л авч байв. Харин Марк 53, 94, 62 оноонуудыг авч байлаа. Хоёр дахь хэсгийн тоглолт эхэлэхэд 1 хожил авсан Кинг 4-6 тэргүүлж байсан боловч агуу Дэвис дараалан 4 хожил авч 8-6 тэргүүлж эхэлсэн байна. Кинг бууж өгөлгүй тоог 8-8, 9-9 болгон тэнцүүлж чадсан боловч сүүлийн шийдвэрлэх хожилыг туршлага заан Дэвис авч чадлаа. Тоглолтын дараа Дэвис ийнхүү сэтгэгдлээ хуваалцлаа: “ Хөгжөөн дэмжигчид өнөөдөр намайг маш сайхан хүлээж авсанд их баярлаж байна. Би хожил авсандаа баяртай байна харин Марк хэзээ ч бууж өгдөггүй эцсээ хүртэл тоглодог болохоор хэцүү байсан. Дараагийн тоглолтыг Жоонтой ( Хиггинс) хийнэ. Би түүнтэй тоглох их дуртай маш сайн тоглогч. Харин ирэх жил снуукертээ илүү их цаг зарцуулахыг бодож байгаа” . Маркийн хувьд бол: “ Зарим тоглогчид сугалааны дараа надад амархан учраа таарлаа гэж мессеж явуулж байсан нь дургүй хүргэж байсан юм. Мэдээж ДАШТ ямар ч муу тамирчин шалгарч ордоггүй бөгөө Дэвисийн тоглолтын тактик болон бариагаараа түүний өмнө орох тоглогч шилдэг 16-д байхгүй гэж хэлэх байна. Тэрээр 52 байтугай 72-той байсан хэвээрээ байх болов уу. Гэхдээ түүний тоглолт сайн байсныг хэлье.” гэжээ.
Өнөөдрийн тоглолтын хуваарийг та бүхэнд хүргэж байна.
2010.04.21 17:00 (УБ цагаар)
1. Динг Жунхуй v Стюарт Петмэн хоёр дахь хэсгийн тоглолт
2. Райн Дэй v Марк Дэвис хоёр дахь хэсгийн тоглолт
2010.04.21 21:30 (УБ цагаар)
3. Нейл Робертсон v Фергал О Брайн хоёр дахь хэсгийн тоглолт
4. Стивен Магваер v Стивен Лий эхний хэсгийн тоглолт
2010.04.22 02:00 (УБ цагаар)
5. Шоон Мёрфи v Жерард Грийн эхний хэсгийн тоглол
6. Питер Эбдон v Грээм Дот хоёр дахь хэсгийн тоглолт
Г. Бүрэндэй
loading...








Davis aguu hun shuu dee.
loading...