Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Спэрс цувралыг тэнцүүллээ

GD Star Rating
loading...

“Орландо” – “Шарлотт” – 92:77 (18:14, 23:16, 34:25, 17:22)

О: В. Картер – 19. Дуайт Ховард – 15. Льюис – 13.

Ш: С. Жексон – 27. Ж. Уоллес – 15. Мохаммед – 10.

Цувралын харьцаа – 2:0.

Дуайт Ховард – Винс Картер нар хараахан бүрэн доминант байгаагүй, гэхдээ Мэжик хожиход хангалттай байлаа. Мэжик ийн 2:0-ээр цувралыг тэргүүлж эхлэв. НБА-ын түүхэнд түрүүлж 4 хожих плей-оффын тоглолтонд 2:0-ээр цувралыг тэргүүлж байсан багуудын 93.7 (209-14) хувь ньхожсон гэхээр Бобкэтсийн боломж тун бага боллоо.  Мэжикийн хувьд түүхэндээ 5 дахь удаагаа цувралыг 2:0-ээр тэргүүлж эхэлж байгаа бөгөөд өмнөх 4-т нь бүгдэд нь хожжээ. Өнгөрсөн жил тэд финалд хүрсэн ч нэг ч удаа цувралыг 2:0-ээр тэргүүлж байсангүй. Эхний тойрогт л гэхэд Филлид 1:2-оо хожигдож байгаад дараалан 3 хожиж байж.

Бобкэтсийн хувьд нийт 21 удаа бөмбөгөө алдсан нь тэдний хожигдлын гол шалтгаан. Бобкэтс плей-оффт анх удаа тоглож байгаа, УБ-ын цагаар Ням гаригт 3 дахь тоглолтыг талбайдаа хийнэ.

“Даллас” – “Сан-Антонио” – 88:102 (20:24, 26:34, 26:24, 16:20)

Д: Терри – 27. Новицки – 24 + 10 самбар. К. Батлер – 17.

С: Данкан – 25 + 17 самбар. Жинобили – 23. Жефферсон – 19.

Цувралын харьцаа – 1:1.

Тим Данкан 25 оноо, 17 самбараас авалт, Ману 23 оноо, мөн улирлын турш “бүдэг бадаг” байсан Р. Жефферсон 19 оноо тус тус авснаар Спэрс Далласыг талбайд нь буулгаж авснаар цувралыг 1:1 болгов. Данкан плей-оффт нийтдээ 29 дэх удаагаа 25+ оноо, 15+ самбараас авалт хийсэн. Энэ үзүүлэлтээр тэр зөвхөн Шакийн дараа л бичигдэж байна, актив тоглогчдоос. Дирк 16 удаа, Гарнетт 9 удаа тус тус 25+ оноо, 15+ самбараас авалт хийсэн үзүүлэлттэй.

Спэрс өрсөлдөгчийнхөө талбайд хожил авч, одоогоор давуу байдалтай боллоо. Тэд дараагийн 2 тоглолтоо өөрийн талбайд хийнэ.

Жефферсон эхний тоглолтонд ердөө 4 оноо авч, багийнхаа хожигдолд “хувь” нэмрээ оруулж, Спэрсийн фэнүүдийг дахин нэг удаа уурлуулаад байлаа. Харин 2 дахь тоглолтонд алдаагаа засаж, нийт авсан онооныхоо 17-г нь эхний хагаст авсан. Харин 2-р хагасыг Данкан “өөрийн” болгожээ. Тэрээр нийт 25 онооныхоо 17-г нь 2-р хагаст авсан байна. Мөн 4-р үед, Даллас оноог нэлээн барьсан үед 6 оноо дараалан авсан юм. Гэхдээ тоглолтын цэгийг 1:48 үлдээд байхад Ману Жинобили 3 онооны шидэлтээ оновчтой болгосноор тавьсан.

Далласаас Новицки болон Терри нар хамгийн олон оноог авсан. Гэхдээ Терри 4-р үеийн чухал үед 3 шидэлтээ дараалан алдсан бөгөөд ялангуяа нэг холын шидэлтээ оновчтой болгосон бол байдал өөрөөр эргэж болох байлаа.

Жейсон Кидд, Шон Мэрион нар тун муу тоглож нийтдээ 11-хэн оноогоор багтаа тусалжээ.

Тоглолтын дараа Мавериксийн эзэн Марк Кубан “Би Спэрсийг үзэн ядаж байна” гэж ярьсан гэнэ.

Дашрамд дурдахад Дорнод бүсийн 4 цуврал бүгд 2:0 болсон бол Өрнөд бүсийн 4 цувралын 3 нь 1:1 болоод байна.

Өчигдөр болсон тоглолтуудын дүн:

“Финикс” – “Портленд” – 119:90 (32:26, 31:23, 31:19, 25:22)

Ф: Ж. Ричардсон – 29. Хилл – 20+8 самбар. Стадемайр – 18.

П: Уэбстер – 16. Батум – 12. А. Миллер – 12.

Цувралын харьцаа – 1:1.

“Лейкерс” – “Оклахома” – 95:92 (26:18, 19:29, 28:22, 22:23)

Л: Брайант – 39. П. Газоль – 25+12 самбар.

О: Дюрант – 32+8 самбар. Уэстбрук – 19. Жефф Грин – 12.

Цувралын харьцаа – 2:0.

“Атланта” – “Милуоки” – 96:86 (28:20, 24:26, 24:16, 20:24)

А: Джо Джонсон – 27. Джош Смит – 21+9 дамжуулалт+14 самбар. Хорфорд – 20+10 самбар.

М: Сэлмонс – 21. Стэкхаус – 15. Ильясова – 13+15 самбар.

Цувралын харьцаа – 2:0.

“Бостон” – “Майами” – 106:77 (23:23, 26:10, 36:26, 21:18)

Б: Р. Аллен – 25. Г. Дэвис – 23+8 самбар.

М: Уэйд – 29. Бизли – 13. Чалмерс – 10.

Цувралын харьцаа – 2:0.

GD Star Rating
loading...
Спэрс цувралыг тэнцүүллээ, 5.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. marcus says:

    Go Boston! Go!

    GD Star Rating
    loading...
  2. GO SPURS GO says:

    Spurs mash chuhal hojil awlaa…

    4ue duncanii ue blaa …

    GD Star Rating
    loading...
  3. tolbo says:

    Ginobli bol neg ligiin bish bur delhiin hemjeenii toglogch. olimp delhiin abrag ligiin abrag aguu toglogch shuu heregtei ued heregtei yum hiideg

    GD Star Rating
    loading...
  4. 123 says:

    Mcdyess iig duridahgui bj bolohgui.Dovtolgoonii sambaraas olon ch udaa bombog hatgaj bagtaa tusalsan.

    GD Star Rating
    loading...
  5. Zuka says:

    Spurs maani hojnoo nodlin ginobile bhgui bhgui play off-n ehnii shatnaas yavaad ugsun ene jil laanaa!!! odoo parker l jhn formondoo orchvol boloo

    GD Star Rating
    loading...
  6. Liverpool says:

    SPURS aguu bag shu! ene shatand ch yahav dallas-g argalchex bh harin daraagiin shatand lakerstei uzeltseh bhda

    GD Star Rating
    loading...
  7. Ochigdor goy goy togloltuud ih bolson shde

    GD Star Rating
    loading...
  8. sarnai says:

    liverpool gj ats yu geed shaagad bgaan be. ali garsan ni phx.tei toglodgiin bgaa bzde mataraa yugaach medehgu sdaa baij hudlaa shaahaa bolioch. spurs dallas 2 50% 50% iin bolomjtoi gj bodoj bn. ali ni ch garsan phx.g hojih bhoo ( phx sonin toglolttei bag minii bodloor arga barilaa uurchilj hamgaalaltandaa anhaarah tsag bolson dsgaljuulagchaa solidog ch yum uu ug ni nuuts saitai bag ). tgeed laltai tulna bz. lal den 2 garaad laliig hojno gj bodoj bn. murii tawisan ch yaahuu kkk.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: