loading...
Таван цагариг сонины Цаба ах надад нэгэн сонирхолтой түүх ярьж билээ. Тэр нь юу гэвээс автобусанд зэрэгцэж суусан залуу нь нүдэн дээр нь автобусны мөнгөө төлөлгүй “гүрийж”, үнэгүй явчихаад хамт буунгуутаа сонингийн цэг дээр очоод Таван Цагариг сонинг авч байсан гэдэг. Өөрийнх нь гар бие оролцсон зүйлийг үүнээс илүүгээр үнэлнэ гэдэг ховордоо. Гээд бодохоор Таван цагариг мундаг том.
Бидний үеийнхэн, ойролцоогоор одоогийн 20-30 насны олон залуус Таван цагаригаар хүмүүжжээ. Таван Цагариг сонинг цуглуулж, хайчилбар бэлдэж, ханаараа дүүрэн энэ сонины хайчилбараа нааж, Цэнгэлийн манлай олимп буланг тус бүрээр нь хайчилж, хайчилснаа нөхөхийн тулд дахин нэг хувийг худалдан аваад л… Шатрын дэлхийн аваргуудын цуврал гарахад бүгдийг нь нэг нэгээр нь хайчлаад шууд гэрийнхээ обойн дээр наагаад аав ээждээ зэмлүүлж л байлаа. Шуудангийн салбараас, эсвэл сонин борлуулах цэгээс худалдаад авбал харих замдаа бүгдийг уншаад дуусгачихсан л байдаг байсан. Бороотой байсан ч замдаа тэсэлгүй уншаад сонин нь нороод юу ч үгүй болоод аав ээжээс мөнгө гуйж байгаад маргааш нь дахин нэг хувийг авч цуглуулгадаа нэмэрлэнэ. Цуглуулгаа байнга эргүүлнэ. 1990-ээд оны сүүлийн Таван Цагаригийн бараг булан бүр одоо хүртэл сэтгэлд хадгалаастай. Тэр үеийн спортын мэдээллийг Таван цагаригаасаа л тольдоно. Таван цагариг намайг тэгж л донтуулж байлаа. Гэхдээ би яг ийм “бэрхшээлтэй” олон хүүхдүүдийн ердөө нэг төлөөлөл нь гэж бодохоор энэ сонины бидэнд өгсөн зүйл хэмжээлшгүй. Миний хувьд аав, ээж, ачит багш нарын хамт л намайг хүмүүжүүлсэн сонин гэж боддог.
ОТО ах, Батбаатар ах, Түвшээ ах, Сугараа ах, Сүхээ ах, Цагаанаа ах, Баяраа ах, Манлай ах, Энхбаяр ах, Батмөнх, Өгдэй, Түмээ, гэрэл зургийнхан (С.Энхжаргал, Туяа эгч, Харцага, Бямбаа), Тунгаа эгч гээд бүгдтэй нь эчнээ танил, танилцахыг битүүхэндээ хүсэмжилсэн тийм л фанат байлаадаа. Бүгдийнх нь овог нэрийг мэддэг байсан. Сүүлд харин танилцацгаад энэ сайхан гэр бүлтэй илүү ойр болсондоо баярладаг.
Хуучин байранд нь буюу Ардын эрхийн байранд байхад нь Цоомоотойгоо очиж спортын тухай ярилцаж байснаа санаж байна.
Таван цагаригтай холбоотой багын дурсамж зөндөө. Сургуулиас гэр рүү харих замдаа би байнга сонин уншдаг байлаа. Баруун 4 зам дээр нэгэн сонин зардаг эмээ суудаг байсан юм. Тэр эмээгээс л сонин авч уншина. Хажууд нь суугаад л уншаад байнадаа. Уншаад л байна. Гэр рүү явах автууснууд яваад л, би суугаад л … Ийм өдөр олон. Ихэвчлэн сонины дугаар гардаг 3 дахь өдөр бүр олон. Таван цагаригаа нэг уншаад, хоёр уншаад, тэгээд өөр сонин руу ордог байлаа. Сүүлдээ нөгөө эмээгээсээ зээлээр сонин авч уншдаг боллоо. Намайг уншиж байх хооронд эмээ лангуугаа надад үлдээчихээд яваад өгнө. Сүүлд би өөр сургууль шилжээд баруун 4 замаар тэгж дайрах шаардлагагүй болсон ч гэсэн, сонингоо захиалаад уншдаг болсон ч гэсэн чадвал л тэр эмээ дээрээ очиж сонин авдаг байсан. Сүүлд сэтгүүл гаргаад тэр эмээ дээр очиж бэлэглэж байлаа. Харамсалтай нь нэг мэдэхэд түүний зайд өөр хүн суудаг болсон байж билээ. Тэр эмээгийнхээ нэрийг ч мэдэж чадаагүй. Гэх мэт миний багын олон дурсамж Таван Цагаригтай холбоотой.
Өнөөдөр Таван Цагариг сонины маань 15 насны ой болж байна. Энэхүү сонинг үүсгэн байгуулсан, үе үеийн ажиллаж байсан олон хүмүүстээ баярын мэнд хүргэе. Томоос том БАЯРЛАЛАА гэж хэлье.
loading...




Bayar hurgii tavan tsagirag iin hamt olond
loading...
goy sonin shvv bi bas tiim baij bilee? deexen yed 7 honogt 1 dugaar 4 odor garaxad surguulia taraad nomiin san orj hamgiin turuund unshix geed guideg baij bilee odooch bas tiim uneheer ene soningoor humuujij bileee.
loading...
Tiishdee.Manai naiz Jijgee geed neg nuhur bgaa ter bas tavan tsagiragaar humuujsen humuusiin negdee……………ha ha ha.ta buhed bayariin mend hurgei
loading...
Za bayr hurgii..
loading...
tavan tsagaragiinhandaa bayriin mendiig hurgiiiiyaaa 100 jil boloh boltugai…
loading...
oo saixan bichsen bna shuu. bodvol chi Xosoo bxaa.chi bid xed neg sagsnii temtseend xamt orj bilee.naran tereidiin. I sumo, gexeer namaig xagas tanina bxaa.
loading...
tavan tsagarig soning bariad yavj bui hun bur ertnii tanil mini met sanagdmoi gej!
loading...
Сайхан дурсамж сэргэж байна шүү. Зөвхөн 3 дахь өдөр гардаг байсан нь их л төвөгтэй удаан хүлээлэгдэг байсан. Анхандаа зөвхөн 6, 7, 8 дугаар нүүрүүдийг эхлээд уншдаг байсан. Одоо бүтэнээр нь уншдаг эхлээд хойд хуудасуудыг хардаг нь хэвээрээ бусад сонинг ч бас араас нь уншчихмаар л санагдаад байдагийн хэхэ. Сугар-Эрдэнийн Японтой холбоотой болон сумогийн талаархи нийтлэл бас Ц.Энхтүвшингийн АНУ-аас бичдэг нийтлэлүүдийн мөр нь бараг одоо ч цээжинд байна. Таван цагаригийхандаа 15 насны баярын мэнд хүргэе. Улам өргөжиж илүү чанартай болохыг ерөөе. Нээрээ Хосоогийн маань нийтлэл ч бас их гоё болжээ.
loading...
Таван цагирагын школтой залуус юм биздээ бид нар тэгүүл хэхэ. Гэрт орой ээж аваад ирэхийг мэдсээр байж Нацагт очиж заавал уншдаг байж билээ
loading...
tiim shuu, anh tavan tsagiragaar l sportiig tusuuldug bailaa, anh 100 tugrug gej gardag baihad ni surguulidaa pershgii ideh munguuruu avchihdag bailaa, yaj ch ulssn, soningoo unshsan ni iluu amttai sanagdaad.
Gurav dahi udur gehed yaj iiij baigaad 100 tugrugtei bolchihson avchihdag baij bilee, eej nadaa zoriulj sonin avsan, bi ugluu ert garaad avchihsan, davhardchihdag tohioldol hurtel gardag bailaa,hehe
loading...
tavan tsagarig soninii niit hamt olond 15 jiliin oin bayariin mend hvrgie. 15 jil gedeg baga hugatsaa bishee. vneheer ene hugatsaand dugaar tasalduulahgvi soninoo gargaj bsan ta bvhend bayarlalaa. bayarlalaa gej heleh ch bagadah l bh. vneheer odoogiin sportiin setgvvlchid ene soninoor hvmvvjsen gewel neg ih buruutahgvi bh. Anh sportiin setgvvlch bolj bhda tavan tsagarig soning harj bgad l sanaa awaad bichdeg bailaa shvv dee. Odoo bodohod nadad ih zvil zaaj surgaj dee ene sonin. tsaashdaa ch gsn ta buhen ene erchee bitgii aldaarai. amjilt hvsie.
loading...
Та бүхэнд сайн сайхныг хүсье. Илүү их амжилт
loading...