Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 8.Булангууд, Онцлох » “Таван Цагариг” сонины 15 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт боллоо

GD Star Rating
loading...

Хилийн чанадад болон дотооддоо болдог спортын уралдаан тэмцээнийг цаг алдалгүй  спорт сонирхогч уншигч түмэндээ түргэн шуурхай буухиалан хүргэдэг 5 цагариг сонин 15 жилийнхээ ойтойгоо золголоо. Анх 1995 онд Монголын чөлөөт хэвлэлийн түүхэнд шинэ өнгө, шинэ мэдээ мэдээлэл нэмэн төрөн гарсан анхны спортын сонины үүсгэн байгуулагчид удирдлагууд болон хамт олон 15 жилийнхээ төрсөн өдрийн түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна.

Спорт гэдэг аугаа ертөнцийн үүх түүх мэдээ мэдээллийг уншигч түмэнтэйгээ хуваалцаж оюуны цангааг нь үргэлж тайлж байдаг энэ сонины хамт олны туулж өнгөрүүлсэн он жилүүд ажил бүтээл, амжилтаар дүүрэн байсан нь дамжиггүй. Түүнчлэн тус сонины үүсгэн байгуулагчид, хамт олон ойн арга хэмжээний хүндэтгэлийн хүлээн авалтыг өнөөдөр Улаанбаатар ресторанд зохион байгууллаа. Тус хүлээн авалтанд  МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар мөн Монголын спортын холбоодын удирдлагууд, спортын алдартнууд хүрэлцэн ирсэн юм.

Тус арга хэмжээний үеэр МҮОХ-ны “Алтан очир” шагналыг 5 цагариг сонины харицлагатай нарийн бичгийн дарга Р.Манлай, ахмад сэтгүүлч Ч.Сүхбаатар нар гардан авлаа. Мөн энэ жил МТХ-ны 50 жилийн түүхт ой тохиож байгаа хүрээнд тус холбооны 50 жилийн ойн хүндэт медалиар ахмад сэтгүүлч Ч.Сүхбаатар энгэрээ мялаасан юм. Түүнчлэн Монголын спортын холбоодын удирдлагууд тус сонины идэвхитэй ажилтан сэтгүүлч нарт өөрийн холбооны хүндэт өргөмжлөлөөр сайшаан шагнасан бол 5 цагариг сонины редакцид дурсгалын зүйлийг гардуулан өглөө.

Мөн энэ сонины ахмад сэтгүүлч Чойндонгийн Сүхбаатарыг Монгол улсад спортын хөгжил дэвшлийг шат шатаар ахиулан спортын төлөө сэтгэл зүтгэлээ зориулан явааг нь үнэлэн  МҮОХ болон спортын холбоодын удирдлагууд шагнаж урамшуулж байсныг энд онцлон хэлэх нь зүйтэй. 15 жилийн түүхт хугацаанд 5 цагариг сонинд нийтдээ 30 гаруй шилдэг боловсон хүчин ажиллаж уншигч олондоо шинэ соргог мэдээ мэдээллээр бэлэг барьж байсан ажилтан албан хаагчддаа тус сонины эрхлэгч С.Батбаатар дурсгалын өргөмжлөл гардуулсан юм.

GD Star Rating
loading...
"Таван Цагариг" сонины 15 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт боллоо , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: