loading...
Орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертенээс хойшхи олимпийн хөдөлгөөний хамгийн агуу зүтгэлтэн Хуан Антонио Самаранч өчигдөр Барселона хотын эмнэлэгт 89 насандаа таалал төгслөө.
Хуан Антонио Самаранч нь Каталаны Барселона хотын нэхмэлийн үйлдвэрийн эзний хүүхэд бөгөөд багагүй хөрөнгөлөг айлын хүүхэд байсан нь түүнийг сурч дэвжихэд илүү дөхөм болгожээ.
Барселона хотод их сургуулиа төгсөөд эдийн засгийн багш болон амжилтын шатаар тун хурдтай өссөн гэдэг. Барселона хотын банкны дарга, Барселона хотын төв зөвлөлийн дарга гэхчилэн том албан тушаалуудыг хашжээ. Түүний карьерийн ингэж хурдтай өссөнийг Генерал Хуан Франкотой холбон тайлбарладаг.
1951 онд төрөлх хотдоо хоккейн анхны ДАШТ-ийг зохион байгуулж Испаний баг түрүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэснээр Франкогийн хараанд өртсөн гэдэг. Нэгэнтээ түүнийг Франко “20-р зууны хамгийн хамгийн агуу хүмүүсийн нэг” гэж хэлж байж.
1967 онд Самаранч Хуан Франкогийн биеийн тамир, спорт хариуцсан нарийн бичиг болсон. Харин энэ үедээ ОУОХ-ны гишүүн болсон байжээ. Тэр Испани улсыг 1966 оноос ОУОХ-д төлөөлөх болсон.
Франког нас барсны дараа түүний дипломатын авьяас Испани оронд хэрэг болжээ. ЗХУ-д Испаниас ажилласан хамгийн анхны элчин сайдаар Самаранч ажиллахаар болж 1977-1980 онд энэхүү албыг хашсан аж.
1974-78 онд ОУОХ-ны дэд ерөнхийлөгчөөр давхар ажилласан тэрээр 1980 онд ОУОХ-ы ерөнхийлөгч болсон. Түүнээс хойш 1989, 1993, 1997 онуудад улиран сонгогдож 2001 он хүртэл буюу 21 жилийн турш энэхүү албыг хашжээ.
Түүний олимпийн хөдөлгөөнд оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Олимпийн наадам, олимпийн хөдөлгөөн түүний үед л дэлхийн хамгийн хүчирхэг хөдөлгөөн болсон билээ.
Самаранчийг нас барсантай холбогдуулж олон орон эмгэнэлийн цахилгаан, захидал илгээж байна. ОУОХ-ы ерөнхийлөгч Жак Рогге “Олимпийн гэр бүлд ямар уй гашуу тохиож байгааг яаж хэлэхээ ч мэдэхгүй байна. Бид бүх амьдралаа олимпод зориулсан агуу хүн, агуу багш, агуу найзаа алдлаа” гэж хэлжээ.
loading...




бурхан түүнийг ивээлдээ аваг. ум ма ни бад ми хум
loading...
AUGAA KATALON HUN CHI UURD TAIVAN NOIRS DOO…………..
loading...
SAIHAN HVN BSAN YUM ODOO YAHAW BOLOH YUM BOLDOGOOROO L BOLLOO …………………….
loading...
ee allah min burhan urshuug… richie chin chin jesus bish biluu haha
loading...