loading...
(www.olympic.mn)
Өнөөдөр МҮОХ-ы дэд ерөнхийлөгч Ц.Дамдин Канад улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дэйв Маккей, дасгалжуулагч Н.Лхамсүрэн нарыг Олимпик Хаусд хүлээн авч уулзлаа. Хоёр дасгалжуулагч өөрсдийн гурван шавийн хамт Монголд бэлтгэд хийхээр ирээд байгаа юм.
Дейв Маккей нь 1988 оны Сөүлийн олимпод оролцож явсан бөгөөд улсынхаа олон удаагийн аварга тамирчин байжээ. Дасгалжуулагчийн албанд шилжээд амжилттай ажиллаж олон арван шилдэг тамирчдыг төрүүлсэн. Онцолбол олимпийн аварга Даниель Игали түүний шавь ажээ.
loading...



