Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, МҮОХ » Олимпийн танхимын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь сэдэвт сургалт семинар боллоо

GD Star Rating
loading...

(www.olympic.mn) МҮОХ-оос Олимпийн танхимын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь сэдэвтэй сургалт семинарыг нийслэлийн дунд сургуулиудын биеийн тамирын багш, олимпийн танхимын арга зүйч нарын дунд зохион байгууллаа. МҮОХ сургууль бүрт олимпийн танхимыг байгуулан ажиллуулж үүнийг ашиглан хүүхэд залууст олимпизмийн үзэл санааг дэлгэрүүлж байгаа. Энэхүү танхимын  үйл ажиллагааг яаж сайжруулах, ямар ямар үйл ажиллагаа явуулах талаар уг семинар дээр ярилцсан юм.

Семинараар МҮОХ-ы ерөнхийлөгч доктор Д.Загдсүрэн “Олимпизм-Спортын анагаах ухаан” сэдвээр, ОУОХ-ы хүндэт гишүүн Ш.Магван “Орчин үеийн Олимпийн хөдөлгөөн” сэдвээр,  МҮОХ-ы Олимп Судлалын төвийн захирал Ж.Баасанхүү “Ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх Олимпийн танхимын үйл ажиллагааг зохион байгуулах арга зам”  сэдвээр, “Өөрийгөө, байгууллагаа, нийгэмээ танин мэдэхүй”  сэдвээр “Сэрүүлэг” дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга, эдийн засгийн ухааны доктор, профессор Д. Баяндалай нар илтгэл тавилаа.

Семинарт оролцогчид номын дуу сонсохын сацуу олимпийн музей үзэцгээсэн бөгөөд оролцогчидод сертификат, дурсгалын зүйл гардуулснаар өндөрлөлөө.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: