Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бильярд » Снуукерийн ДАШТ-ний 6 дахь өдөр

GD Star Rating
loading...

Снуукерийн ДАШТ-ний 6 дахь өдөр

15. Эхний давааны сүүлийн хоёр тоглолт энэ өдөр өндөрлөсөн билээ. Шоон Мёрфи (чансаа№ 3) эхний хэсгийн тоглолтын дараа 8-1 Жерард Грийнийг  (чансаа№ 32) хожиж байсан болохоор амархан дуусгана гэж байсан бол, харин ч үзүүштэй бас сонирхол татсан тоглолт гарлаа. Эхний хэсгийн тоглолт эхлэхэд Грийн 53 оноо авч 0-1 болгосон бол дараагийн 8 хожлыг Мёрфи 50,62,61,108,76,90,88 гэсэн оноонуудыг дараалан авч айдгаа авдарандаа хийсэн байна. Харин хоёр дугаар хэсгийн тоглолт эхэлж эхний 2 хожлыг ээлжлэн авсны дараа Грийн 5 хожил дараалан 67, 65, 55, 92 оноонуудыг авч хожлын харьцааг 9-7 болгосон байна. 14-р хожлыг нуулт шаардлагатай байхад хожил авсан нь Грийн бүх боломжоо ашиглаж хичээнгүй тоглолтыг үзүүлж байсны гэрч билээ. Харин нилээн сандрах төлөвтэй байсан Мёрфи 9-2 хойш хүлээж байсан алтан боломжоо ашиглаж 87 оноо хийснээр шилдэг 16 үлдэж чадлаа.

4-73 (53) 88-18 (50) 73-49 (62) 76-25 (61) 109-16 (108) 76-57 (76-57) 94-0 (90) 59-8 96-28 (88) 0-98 (50) 55-45 27-79 (67) 1-72 (65) 48-70 39-74 (55) 0-92 (92) 87-0 (87)

/хаалтанд тухайн хожилд нэг ээлжинд авсан өндөр оноо /

Мёрфи тоглолтын дараа:” Би 10-1 хожихоор санагдаж байсан Жерард хоёр дугаар хэсэгт надад боломж бага гаргаж байсан нь үнэн. Би нуулттай газар хожиж болох байсан ч чадаагүй, харин сүүлийн хожилд бүх шаар задарсан гоё байсан болохоор тоглолтыг дуусгаж чадсан. Энэ жил бэлтгэл сайн байгаа болохоор санаа нэг зовохгүй байна. Дараагийн тойрогт энэ жилийн хамгийн сайн тоглолт үзүүлж байгаа Дингтэй тоглоно. Түүний сая сая хүмүүс дэмжих байх.  Хэн нь ч хожсон үнэхээр гоё гал гарсан тоглолт болох байх гэж найдаж байна” ярилаа. Жерард Грийн:”Эхний хэсгийн тоглолтонд эхний хожлын дараа юу болсон бүү мэд нэг л мэдэхэд ийм болсон байсан. Гэхдээ Шоон сайн тоглосон л доо. Миний холын цохилт нэг сэтгэлд хүрэхгүй байсан юм. Харин өнөөдөр бага зэрэг сандаргаж чадсан ч шааран дунд ороод тоглохоороо Шоон бараг алдахгүй байлаа. Түүнийг цохилт маш цэвэрхэн гараа ерөөсөө хөдөлгөдөггүй нь мэдэгдэж байсан” гэжээ.

Шоон Мёрфи                                                      Жерард Грийн

16.  Нэгийн давааг хамгийн сүүлд Шотландын залуу од Стивэн Магваер (чансаа№ 2) Английн тамирчин амьдаа Стивен Лийг (чансаа№ 25) 10-4 харьцаагаар хожиж шидэг 16 үлдэж чадлаа. Магваер боломжоо алдалгүй сайн тоглолт үзүүлж эхний хэсгийг 6-3 тэргүүлж хоёр дахь хэсэгт 4-1 тэргүүлж ялалт байгуулсан байна. Тэрээр Лийг гоё өндөр оноо авах тоолонд хариу барьж өндөр оноо авч байлаа. Лийг 127 оноо хийхэд зөрүүлж 84 оноо, 95 хийхэд нь 114 оноо авч байв.

87-11 (60) 52-36 65-56 56-59 5-129 (127) 94-6 (84) 41-66 66-48 60-13 0-104 (95) 115-8 (114) 94-0 (67) 64-39 69-6 (38)

Нэг их зоволгүй эхний давааг авсан Магваер :” Би их баяртай байна. Ямар ч байсан шилдэг 16-д үлдэж чадлаа. Ер нь бол Лий жаахан удаан тоглолт хийж байсан л даа. Өнөөдөр олон тамирчид ийм тоглолт үзүүлдэг боловч би нэг сатаардаггүй л дээ. Дараагийн даваан нутаг нэгт Грээм Доттой тоглоно. Би түүнийг тоглолтыг харсан хэдэн жилийн өмнөх шигээ сайхан тоглож байна лээ. Тэгэхээр тун хэцүү тоглолт хүлээж байгааг би мэдэж байна. Би жил болгон энд түрүүлэх зорилготой ирдэг билээ. Харин урд нь түрүүлчих боломж байсан гэж боддог. Би одоо ч гэсэн түрүүлэх л хүсэлтэй байгаа” гэжээ. Харин чансаа тогтоох тэмцээний 4 удаагийн аварга Лий:” Эхний хэсгийн тоглолтонд миний тоглолт нэг л орж өгсөнгүй. Би уул нь энэ тэмцээнд өдөр бүрт бэлтгэл хийж их сайн бэлтгэсэн юм. Гэхдээ өндөр түвшиний тоглолт бага тоглож байгаа болохоо яг тэмцээнд гарахаар нэг өөр болчихоод байх юм. Би бэлтгэл дээр бол хэдэн цагаар зөрөхгүй оруулаад байдаг харин энд болохоор нэг бол зуун оноо хийгээд нэг хэрэгтэй шаараа алдаад л харамсалтай байх юм” тоглолтын дараа ярилцлага өгчөө.

Стивен Магваер                                                  Стивен Лий

Нэгийн даваа өндөрлөлөө

(19-ээс түрүүлж 10 хожил авах) шилдэг 32

Жоон Хиггинс(Шотланд) 10-6 Барри Хоокинс (Англи)

Марк Кинг(Англи)                             9-10 Стийв Дэвис (Англи )

Нейл Робертсон (Австрали) 10-5 Фергал О’Брайн (Ирланд)

Марко Фу (Хонг Конг)                       9-10 Мартин Гуулд (Англи)

Аалистер Картер (Англи) 10-4 Жемми Коуп (Англи)

Жоо Перри(Англи) 10-4 Майкл Холт (Англи)

Динг Жунхуй (Хятад) 10-1 Стюарт Петмэн (Англи)

Шоон Мёрфи(Англи) 10-7 Жерард Грийн  (Хойд Ирланд)

Стивен Магваер (Шотланд) 10-4 Стивен Лий (Англи)

Питер Эбдон (Англи)                        4-10 Грээм Дот (Шотланд)

Марк Аален ( Хойд Ирланд) 10-4 Тоом Форд (Англи)

Райн Дэй  (Уэлс)                                  8-10 Марк Дэвис (Англи)

Марк Сээлби (Англи) 10-4 Кен Дохерти (Ирланд)

Стивен Хэндри (Шотланд) 10-9 Анда Жанг (Хятад)

Марк Ж Уильямс (Уэлс ) 10-4 Маркус Кэмпбел (Шотланд )

Ронни ОСулливан (Англи) 10-7 Лианг Венбоо  (Хятад)

Ийнхүү нэгийн даваа өндөрлөж шилдэг 16 тамирчин хоёр даваанд өнөөдрөөс өрсөлдөж эхэлсэн юм. Энэ өдрийн нэгэн тэмдэглэлт үйл явдал бол Хойд Ирландын залуу тоглогч Марк Аален 146 оноо авч одоогоор тэмцээний хамгийн өндөр оноо аваад байна. 1976 оноос хойш Крусибль теарт анх удаагаа 146 оноо авсан хүнээр тодорлоо. Дээд онооны шагнал энэ жил 10000 фунт стерлинг байгаа юм. Тэгэхээр хэрвээ хэн нэгэн 147 оноо максимум оноо авбал 147000 фунт нэмэх дээд онооны шагнал 10000 фунт авах боломж бүрдэх юм. Бүгдээрээ харах л үлдэж байна.

Хоёрын даваа

(25-аас түрүүлж 13 хожил авах, 3 хэсгийн тоглолт 8/8/9) шилдэг 16

Жоон Хиггинс(Шотланд)                   2-6          Стийв Дэвис (Англи )

Нейл Робертсон (Австрали)                v            Мартин Гуулд (Англи)

Аалистер Картер (Англи)                     v            Жоо Перри(Англи)

Динг Жунхуй (Хятад)                              v            Шоон Мёрфи(Англи)

Стивен Магваер (Шотланд)                 v            Грээм Дот (Шотланд)

Марк Аален ( Хойд Ирланд)               5-3         Марк Дэвис (Англи)

Марк Сээлби (Англи)                              v            Стивен Хэндри (Шотланд)

Марк Ж Уильямс (Уэлс )                        v            Ронни О’Сулливан (Англи)

Өнөөдрийн тоглолтын хуваарийг та бүхэнд хүргэж байна.

2010.04.23             17:00 (УБ цагаар)

1. Нейл Робертсон         v             Мартин Гуулд       эхний хэсгийн тоглолт

2. Марк Аален                5-3         Марк Дэвис               хоёр дахь хэсгийн тоглолт

2010.04.23             21:30 (УБ цагаар)

3. Жоон Хиггинс            2-6          Стийв Дэвис          хоёр дахь хэсгийн тоглолт

4. Стивен Магваер         v             Грээм Дот              эхний хэсгийн тоглолт

2010.04.24             02:00 (УБ цагаар)

5. Нейл Робертсон         v             Мартин Гуулд     хоёр дахь хэсгийн тоглолт

6. Марк Аален                   v             Марк Дэвис           сүүлийн гурав дахь хэсгийн тоглолт

Г. Бүрэндэй

GD Star Rating
loading...
Снуукерийн ДАШТ-ний 6 дахь өдөр, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: