loading...
(www.olympic.mn) МҮОХ нь салбартаа тэргүүлэгч компаниудтай түншлэлийн гэрээ байгуулан хамтран ажилладаг билээ.
“Лондон-2012” олимпийн наадмын бэлтгэл ажлын хүрээнд МҮОХ, Аэро Монголиа компаниуд хоёр жилийн хугацаатай буюу Лондонгийн олимпийн цикл дуустал түншлэлийн гэрээ байгууллаа.
Өнөөдөр Олимпик Хаусд гэрээ зурах ёслолын ажиллагаа болсон бөгөөд энэхүү ёслолын ажиллагаанд МҮОХ-ы ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Дамдин, АэроМонголиа компаний гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан , маркетинг борлуулалтын газрын дарга С.Алтансүх, комерийн албаны дарга Жамьяндорж нар оролцлоо.
Энэхүү гэрээний хүрээнд Монголын агаарын тээврийн хувийн анхны компани Аэро Монголиа нь МҮОХ-ны үйл ажиллагааг дэмжин ирсэн зочид төлөөлөгч, тамирчдын орон нутаг дахь нислэгийг хариуцан ажиллахаар болжээ. Харин АэроМонголиа компани нь “Олимпийн түнш” гэсэн нэрийг Монголын өнцөг булан бүрт хэрэглэж энэ салбартаа МҮОХ-ы логог ашиглах давуу эрхтэй болж байгаа юм.
loading...




ЯМБИЙ ОНГОЦООРОО МАНАЙ ТАМИРЧИДЫГ ЦААШ ХАРУУЛАХ ВИЙ ДЭЭ
loading...