Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » #8-ууд #1-үүдийг хожлоо

GD Star Rating
loading...

“Чикаго” – “Кливленд” – 108:106 (32:21, 24:24, 23:23, 29:38)

Ч: Роуз – 31. Хайнрич – 27. Денг – 20.

К: Джеймс – 39 + 10 самбар Мо Уильямс – 21. Жэймисон – 19 + 11 самбар.

Цувралын харьцаа- 1:2.

Кавальерс эхний шатанд Буллзийг цэвэр хожих талаар мартах хэрэгтэй боллоо. Буллзын талбай дээр болсон 3 дахь тоглолтонд талбайн эзэд тун итгэлтэй тоглож, эхний үеийн дараах байдлаар 11 онооны илүү болж, улмаар 2, 3-р үеүдэд зөрүүгээ хадгалж чадсанаар барахгүй 3-р үед 21 онооны илүү болоод байсан ч сүрхий бариулсан юм. Гэхдээ арай ч давамгайллаа алдчихсангүй, 2 онооны илүүгээр хожиж дөнгөлөө.

Д. Роуз болон К. Хайнрич нар нийлээд 58 оноо авсан байна.

ЛеБрон нийт 39 онооныхоо 13-ийг 4-р үед авч оноо ойртоход гол үүрэг гүйцэтгэсэн ч чухал үед бөмбөг алдалт бас хийж байлаа.

Мо Уилльямс 3 оноо авсны дараа тоо 104:99, Буллз илүү, цаг дуусахад 26.9 секунд үлдээд байхад Хайнрич 2 торгуулиа 2-ууланг нь алдсан. Кавальерс довтолж, ЛеБрон 3 оноо авснаар тоо 104:102. Роуз дээр шууд алдаа хийж, Роуз 2 торгуулийнхаа 1-ийг алдсанаар үлдсэн 10 секундэд Кавальерс тоог тэнцүүлэх боломжтой болов. Гэхдээ Буллз өрсөлдөгчөө шидэхээс нь өмнө алдаа хийж, 2 торгуулийн шидэлт өгсөн бөгөөд Варежао 1-ийг нь алдсан. 105:103. Буллзээс Брэд Миллер торгуулиа оновчтой шидсэнээр тоо 107:103. Гэвч Кавальерс боломжоо хадгалсаар. Мо Уилльямс оновчтой 3-аас шидэж тоог 107:106 болгов. Денг торгуулийн 1-ээ алдсан бөгөөд тоо 108:106. Завсарлага авах эрхгүй тул үлдсэн 3 секунд гаруйхан хугацаанд Кавальерс шууд довтолж, Энтони Паркер төвийн шугамны ойролцоогоос шидсэн ч оновчгүй болсноор Буллз хожсон юм.

Буллз удаа дараа торгуулийн шидэлтүүдээ оновчгүй болгож, гарцаагүй хожлоо алдах дөхсөн.

“Портленд” – “Финикс” – 89:108 (16:34, 21:32, 23:15, 29:27)

П: Олдридж – 17. Уэбстер – 14 + 8 самбар. Бэйлесс – 14.

Ф: Ричардсон – 42 + 8 самбар. Стадамайр – 20. Нэш – 13 + 10 дамжуулалт.

Цувралын харьцаа – 1:2.

Портлэнд талбай дээрээ болсон эхний тоглолтонд “уншуулав”. Санс эхнээсээ л илт давуу тоглосон бөгөөд ялангуяа Жейсон Ричардсоны довтолгоонууд орох тун дуртай байлаа. Тоглолтын туршид тэрээр 8 удаа 3-аас оновчтой шидэж нийт 42 оноо авсан бөгөөд Санс Эхний 2 үед л 29 онооны давуу болж, тоглолтын үр дүнг ойлгомжтой болгосон.

Портлэндийнхэн Нэш болон Амарет гол анхаарлаа хандуулаад Ричардсоныг орхисон нь алдаа боллоо.

“Миний бодлоор би мэргэжлийн хамгийн сайн тоглолтоо хийлээ. Би лигт 9 жил болж байгаа ч плей-оффт ердөө 2 дахь улиралдаа л тоглож байгаа, 7 удаад нь зуныг гэртээ өнгөрөөж байсан” гэж Ричардсон хэлжээ.

Портлэнд уг нь цувралын эхний тоглолтонд Сансын талбайд хожиж, нэлээн итгэл найдвар төрүүлсэн ч Роуз Гардендаа тун муу тоглолоо. Багаа сайн дэмждэгээрээ НБА-д алдартай Портлэндийн хөгжөөн дэмжигчид завсарлагын үеэр дургүйцлээ илэрхийлж байсан.  Гэхдээ 2-р хагаст Портлэнд эхнийхээс хавьгүй дээр тоглосон. Руди Фернандес 3 дараалж холын шидэлтээ оновчтой болгож тоог 91:80 болгож ойртуулсан ч илүүг хийж чадаагүй.

Н.Батум энэ тоглолтонд тоглох эсэх нь тодорхойгүй байсан ч тоглосон, гэхдээ эхний хагаст мөрний гэмтлээ сэдрээн тоглолтыг орхиод эргэж ирээгүй. Батум бол Нэш, Ричардсон зэрэг тоглогчдыг хамгийн сайн хамгаалж чадах Портлэндийн тоглогч боловч гэмтэл түүнийг зовоосоор. Портлэндийн нөхцөл байдал улам л хүнд болж байна.

Портлэнд – Финикс багууд өмнө нь плей-оффт 6 удаа таарч байж. Аль аль нь 3 цувралд хожжээ. Энэ удаагийнх хайнаа хагалах цуврал юм байна.

“Оклахома-Сити” – “Лейкерс” – 101:96 (22:27, 21:23, 31:25, 27:21)

О: Дюрант – 29 + 19 самбар. Уэстбрук – 27 + 8 самбар. Харден – 18.

Л: Брайант – 24 + 8 дамжуулалт. Газоль – 17 + 15 самбар. Фишер – 17.

Цувралын харьцаа – 1:2.

Коби ч тэр, Дюрант ч тэр аль аль нь шидэлтийн хувь тааруу байсан ч Дюрант илүү олон талт тоглолт үзүүлж, мөн Рассель Вестбрук тун сайн тоглосноор Оклахома талбай дээрээ Лейкерсийг хожиж, цувралыг 1:2 болголоо.

Дюрант 29 онооноос гадна 19 самбараас авалт, мөн 4-р үед Кобиг тун сайн хамгаалж чадсан байна. Коби 4-р үед 10 довтолж, ердөө 2-ыг нь л оновчтой болгожээ.  Коби тоглолтын дараа Дюрант 4-р үед өөрийг нь хамгаалсан явдал өөрт нь сюрприз болсон, тэр сайн байлаа гэж хэлж.

Тоглолтын эхний 10 оноог Лейкерс авч, 3-р үеийн төгсгөл хүртэл тоглолтыг тэргүүлж, хянаж байсан ч 3-р үеийн төгсгөлд талбайн эзэд дараалан 8 оноо авч сэргэсэн юм. Улмаар 4-р үед илүү тогложээ. Дюрант болон Вестбрук нар багийнхаа сүүлийн 23 онооны 22-ийг нь авсан байна.

Эхний 2 тоглолтонд оноо аваагүй ч өнөөдөр 18 оноо авсан Ж. Харден тоглолтын дараа “Үзэгчид ийм чангаар багаа дэмжиж байхыг урьд нь сонсоогүй” гэж хэлжээ. Үнэхээр ч Форд Центрт дүүрэн цугласан үзэгчид багаа гайхалтайгаар хөгжөөн дэмжиж байлаа.

Ер нь энэ үдэш Оклахомагийн спортын түүхэнд тодоор бичигдэх биз. Тюндерийн хожлоос гадна НФЛ-ийн драфтын эхний 4-ийн 3 нь Оклахомагийн тоглогч сонгогджээ.

Хожигдсон Коби Лейкерсийн түүхэнд плей-оффт хамгийн олон оноо авсан тоглогч болсон.

GD Star Rating
loading...
#8-ууд #1-үүдийг хожлоо, 5.5 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. wow says:

    goy toglolt bolson shu uzegchid uneher aimar demjij bna le 3r uyin tugsguld HARDEN K.D hoyr 2daraalj 3as xiij toog tentsuulhed yr n bol uzegchid butslaj bna le de

    GD Star Rating
    loading...
  2. max says:

    playoffin togloltuud mash goe bolj bn aa..thunderiin zaluusiig demjij bn aa..!! tedend mash ih ireedui haragdaj bn…!!!

    GD Star Rating
    loading...
  3. max says:

    NEG SANAL GOMDOL HELCHMEER BAIH UYM TANAI SITED HANDAJ….!!! TA NAR SPORTIIN BUSAD TURLUUDIIN MEDEEG CH BAS TULHUU ORUULJ BAIGAACH EE… GOLDUU L BASKETBALL FOOTBALL GESEN MEDEELLUUD L BAIH UYM…YADAJ NHL IIN MEDEELLUUDIIG ORUULJ BIAVAL IH TALARHAH BNA..ERUUSUU ENE TALAAR UYCH ORUULAHGUI UYM…!!

    GD Star Rating
    loading...
  4. BZzS says:

    neree ih goy ugsun bshd. #8uud ih hicheeseen. chadsan. Phoenixiin hugshin Richard suuliin 2 gamed ih sn toglolo. Zia unudr Denver yah n we

    GD Star Rating
    loading...
  5. hi says:

    tiim NHL-iin medeelliig oruulj bgaachee. toglogchidiin namtar enee teree geed.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: