Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Бостон 3: 0 Майами (6:0)

GD Star Rating
loading...

“Майами” – “Бостон” – 98:100 (29:27, 20:21, 23:32, 26:20)

М: Уэйд (34), Бисли (16), Райт (15).

Б: Пирс (32), Аллен (25), Рондо (17).

Цувралын харьцаа: 0-3

Пол Пирсийн гайхалтай тоглолт, тоглолтын сүүлд хийсэн гайхамшигтай шидэлтийн ачаар Бостон цувралыг 3-0 болголоо. Цувралын харьцаа 3-0 байхад 4 дараалж хожсон баг түүхэнд байхгүй. Майамид үүнийг давна гэдэг юу л бол. Нэмээд өнөөдрийн тоглолтонд Дуэйн Уэйд гэмтэл авсан нь Майамигийн магадлалыг бараг байхгүй болгож буйтай адил.

Тоглолт их өрсөлдөөнтэй болсон. 1-р үеийн төгсгөлд 29-24өөр Майами тэргүүлж, бүх зүйл тэдний хувьд сайхан явж байсан. Гэвч энэ нь Бостонг нөгөө талаар хурцалж байжээ. Үүнээс хойш Бостон илт сэргэж 15-2 оноог авсан ба энэ үед Майами дөнгөж 6 шидэж 1-ийг нь хийсэн. Майами үүнээс хойш тэргүүлж үзээгүй. 4-р үеийн эхэнд 86-76 аар Бостон тэргүүлж бүх юм Бостоны хяналтанд байлаа. Харин Майами бага багаар оноог ойртуулсаар, Бисли оноо авсаар 92-91 ээр Майами Бостонгоос дахиж оноо илүү гарав. Үүнээс хойш л жинхэнэ тулаан эхэлсэн. Энэ тулааны баатар нь Пирс байж 2 секунд дутуу байхад довтолгоо эхэлж цаг дуусах мөчтэй хийсэн шидэлтээрээ ялалт авсан. Түүний тухай тоглолтын дараа Рондо “Пол Пирсд бөмбөгөө өгөөд замаас нь холд” гэж хэлсэн бол Уэйд “Агуу тоглогчийн агуу тоглолтыг бид өнөөдөр харлаа” гэжээ. Пол Пирс ч өөрөө хэлсэн. “Би завсарлага авахад дасгалжуулагчаас надад бөмбөг өгчих гэж хэлсэн. Би тэгээд зөв байрлалаа аваад шидэлтээ хийлээ”. Пол Пирс 32 оноо, Рэй Аллен 25, Рондо 17 оноо авсан бол Уэйд 34 оноо, 8 дамжуулалт хийсэн.

Уэйдийн гэмтлийн тухай дурдвал тэр 2 минут 30 секунд үлдсэн байхад үсрээд буухдаа Рэй Аллений хөл дээр бууж зүүн хөлөө гэмтээсэн. Тоглолтын шийдвэрлэх мөчүүдийг нөөц тоглогчдын суудлаас үзэж өнгөрөөсөн. Маргааш шинжилгээнд орж дараагийн тоглолт тоглох эсэхээ шийдэх ажээ.

Ер нь Майами энэ улирал Бостонг хожсонгүй. Улирлын тоглолтонд 3 тоглож бүгдэд нь хожигдсон бол плей-офф эхлээд бас хожсонгүй. Ер нь нийт сүүлийн 15 тоглолтын 14т нь Бостон хожжээ.

“Сан-Антонио” – “Даллас” – 94:90 (23:16, 24:28, 19:26, 28:20)

С: Данкан (25), Т.Паркер (23), Хилл (17).

Д: Новицки (35), Терри (17), Бареа (14).

Цувралын харьцаа: 2-1

Цувралын гурав дахь тоглолт Сан Антонио хотод болж талбайн эзэд ялалт байгуулан цувралыг тэргүүлж эхэллээ. Өмнөх тоглолтын адил энэ цувралын шилдэг тоглогчдын нэг Жинобили багаа тэргүүлсээр ялалт байгууллаа. Тэр тоглолтын үеэр хамрандаа гэмтэл аван талбайг орхисон ч тоглолтын сүүлд эргэн ирж багийнхаа сүүлийн 15 онооны 11-ийг нь авсан. Тоглолтын эхнээс Сан Антонио давуу тоглож оноогоор илүү гарч байсан ч 3-р үеийн эхэнд Бареагийн эхлүүлсэн дараалсан 17 онооны ачаар Даллас сүүлийн хоёр тоглолтонд анх удаа оноогоор илүү гарчээ.

НБа-ын айлын талбай дээр хамгийн сайн тоглодог Даллас анхны плей-оффын айлын талбайн тоглолтондоо ялагдлаа. Дараагийн тоглолт даваа гаригт болно.

“Юта” – “Денвер” – 105:93 (21:27, 31:21, 32:20, 21:25)

Ю: Дер. Уильямс (24 + 10 дамжуулалт), Миллсап (22 + 19 самбар), Бузер (18).

Д: Энтони (25), Биллапс (25), Кен. Мартин (2 + 13 самбар).

Цувраын харьцаа: 2-1 (эхний тоглолт – 113:126, хоёр дахь тоглолт – 114:111).

Тоглолтын 4-р үед Юта мужийн үзэгчид M-V-P, M-V-P хэмээн дуу нэгтэй дугарч Дерон Уильямсийг дэмжиж байлаа. Окургүй, Кириленкогүй Юта баг цувралын хоёр дахь ялалтаа өнөөдөр авлаа.

Тоглолтын эхний үед Денвер давамгай тоглосон ч 2-р үе эхлээд л Юта оноогоор илүү гарч улмаар тэргүүллээ алдахгүй байсаар хожсон. Ютагийн гол баатрууд Деро, Пол Милсап нар байлаа. Милсап өнөөдөр өөрийн карьерийн хамгийн өндөр үзүүлэлт болох 22 оноо, 19 самбараас авалт гүйцэтгэсэн юм.

Маргааш Орландо-Шарлотт, Атланта-Милуоки багуудын 3 дахь, Финикс-Портлэнд, ЛА Лейкерс – Оклахома Сити багуудын 4 дэх тоглолт болно.

GD Star Rating
loading...
Бостон 3: 0 Майами (6:0), 7.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. buya says:

    utah- onooodor unen goy togolsonoon . ene bag jinhene gar niilsen bag bnaa. medeez deron mislap 2 sain togolson gehdee boozer mash hetsuu onoo avah bolomjgui hamgaalj bgaa ued gantsaaraa onoo avch bn lee.

    GD Star Rating
    loading...
  2. Wade багаа орхих нь тодорхой болж, чөлөөт агент болох юм байна даа. Түүний араас олон багууд гүйх байхдаа гэж

    GD Star Rating
    loading...
  3. Ainbo says:

    Tiim yum bolohgvi hogshoon !

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: