loading...
Карпатын Марадона хэмээх Георге Хажиг мэдэхгүй хүн цөөхөн байх. 1980-аас 90-ээд оны хооронд Румын хөлбөмбөгийн нүүр царай болж явсан энэ эрхэмийг 20-р зууны аугаа хөлбөмбөмбөгчдийн тоонд зүй ёсоор нэрлэдэг билээ. Ингээд энэ домогт эр өөрийнхөө багийг хэрхэн бүрдүүлснийг хамтдаа сонирхоё.
Хаалгач : Клаудио Таффарел (Бразил)
Би түүнтэй Галатасарайд нилээд олон улирал хамт тоглож байсны хувь шилдэг хаалгач гэж эргэлзээгүй хэлнэ. Таффарелийг ард зогсож байсан цагт үргэлж аюулгүй санагддаг юм. Бас Бразил учраас гайхалтай техниктэй, талбайг маш сайн харж багийнхнаа сайн зохион байгуулж чаддаг хаалгач байлаа.
Баруун ар : Жоржиньо (Бразил)
1994 оны ДАШТ-ий финалд тэр Италийн эсрэг үнэхээр гайхалтай хамгаалалтыг үзүүлсэн. Зөвхөн хамгаалалт ч гэлтгүй довтолгоонд ч идэвхтэй оролцож гайхалтай гоол оруулж чаддаг жинхэнэ Бразил стилийн хамгаалагч. Түүний жигүүрээр нэвтэрнэ гэдэг ч хэцүүдээ.
Төвийн хамгаалалт
Франко Бареси (Итали)
Энэ залуу чинь дэлхийн хөлбөмбөгийн нэгэн түүх шүү дээ. Италин болон Миланы тоглолт зөвхөн түүн дээр тулгуурлаж явагддаг байсан гэхэд хилсдэхгүй. 1989 оны Еврпопын цомын финалд Милан Штеуаг бутниргэхэд Франког хэн гэдгийг би анх мэдсэн юм.
Бареси багийнхнаа ар талаас найдвартай дэмжиж гайхалтай дамжуулалтаар хангадаг байлаа.
Фернандо Иерро (Испани)
Фернандо бид 2 Реал Мадридад нэг хэсэг тоглож байсан. Түүнд шилдэг хөлбөмбөгчид байх ёстой бүх зүйл бүрдсэн байсан юм. Аль ч хөлөөрөө яг таг дамжуулалт өгч чаддаг, агаарт хэнд ч дийлдэхгүй, ямар ч байрлалаас цөм цохиж чаддаг гээд л. Хамгаалагч хүн гэхэд Иеррогийн оруулсан гоолын тоо ямар ч довтлогчийг улайлгахаар шүү.
Зүүн ар
Паоло Малдини (Итали)
Италийн төмөр шиг хамгаалалтын бас нэгэн алдартай төлөөлөл. Талбай дээр Малдини үргэлж л лидер шиг байж, довтолгоонд орж багтаа хэрэгтэй гоолуудыг авчирч чаддаг байлаа. Яар аргагүй орчин үеийн хамгаалалтын үлгэр жишээ болсон тоглогч.
Баруун хагас : Луйш Фигү (Португал)
Фигүг анх Барсад ирдэг жил би Каталоны багт тоглож байсан тул нэг улирал түүнтэй мөр цэрэгцэн тоглох завшаан олдсон юм. Фигү бөмбөгөөр өөрийнхөө хүссэн бүхнээ хийж чаддагаас гадна , бас гайхалтай зан чанартай хүн. Хөлбөмбөгт үзэгчдийн хүсэн хүлээдэг тэр хууралт, дамжуулалт, цохилт гоол гээд бүгдийг нь Фигү хийж чаддаг байж билээ.
ДМ : Пеп Гуардиола (Испани)
Пеп ямар ч багийн хагас хамгаалалтыг хөл дээр нь тогтоож чадахаар тогтвортой сайн тоглолтыг үзүүлдэг байсан. Хамгаалалчдийн яг урд тоглож бөмбөг тасалж, айлын довтлогчдыг ажилгүй болгодог байлаа. Бөмбөгний төлөө маш сайн тэмцдэг, ихэнхидээ ялдаг түүн шиг тоглогч ховор шүү.
Довтолгооны хагас : Марадона (Аргентин)
Энэ хүнийг тодорхойлох ганц л үг байна ”сод”. Мара бөмбөгөөр хөлбөмбөг тоглох биш уран бүтээл туурвиж чаддаг байсан юм. Миний харж байсан тоглогчдоос хамгийн гайхалтай яах аргагүй Диего. Анх түүнийг 21 настайдаа харж байлаа, тэр үед үнэхээр шоконд орсон шүү.
Зүүн хагас : Зинедин Зидан (Франц)
Зизутай нэг баг мөр зэрэгцэн тоглож байгаагүй дээ би их харамсдаг. Би түүний эсрэг хэд хэдэн тоглож байсан л даа. Гэхдээ энэ хангалтгүй. Түүнтэй хамт тоглож байхдаа багийнхан нь зүгээр л гайхширсаар байгаад л таардаг тухай нэг тоглогч надад ярж байсан юм. Бөмбөгийг Зизу үнэхээр инээлгэж чаддаг шүү.
Довтлогч : Марко ван Бастен (Голланд)
Евро 88 тэмцээнд ЗХУ-ын хаалганд гуядаж оруулсан гоолыг нь санаж байн уу. Иймэрхүү хүнд нөхцлөөс гоол оруулах чадвар түүнд байдаг нь гайхалтай. Айлын 16 дотор орсон л Марко чөтгөр шиг хурдан хөдөлж нэг л мэдэхэд бөмбөг өрсөлдөгчийнх нь хаалганд орсон байх нь энгийн үзэгдэл. Яах аргагүй хамгаалагчдийн хар дарсан зүүд шүү.
Довтлогч : Рууд Гуллит (Голланд)
Ахиад Голланд довтлогч сонгосонд зарим хүмүүс гайхаж байгаа байх л даа. Гэхдээ Гуллт бол домог.
Ван Бастенаас ч илүү хүчирхэг тоглогч гэхэд болно. Энэ хоёр тоглогчийг хамт багтаа тогллуулахыг хүсэхгүй дасгалжуулагч гэж байхгүй байх. Гуллитаас бөмбөгийг салгана гэдэг хөлбөмбөг хийх боломжгүй зүйлсүүдийн нэг дээ.
Дасгалжуулагч : Иохан Кройф (Голланд)
Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн бүтээлч , хөдөлмөрч дасгалжуулагч бол Кройф. Би Барсад байхдаа түүнээс маш их зүйлсийг сурч мэдсэн. Тэр үргэлж л шинэ зүйлсийг туршиж, янз бүрийн тактикийг өөрчилж өрсөлдөгчийнхөө толгойг эргүүлж чаддаг байсан юм.
Сэлгээ : Петер Шмэйхел (Дани)
Таффарелигээс илүү ур чадвартай, авьяастай хаалгач. Гэхдэ хамт тоглож байсны хувьд би Таффарелиг сонгосон юм.Петер үнэхээр хүчирхэг сайн хаалгач учраас түүнийг багтаа авах нь нэр төрийн хэрэг.
Георг Попеску (Румын)
Румын бас миний хамаатан болохоор нь багтаа авсан гэж бүү бодоорой. Түүний тоглолтыг харах юм бол чиний бодол өөрчлөгдөх нь гарцаагүй.
Фернандо Редондо (Испани)
Яах аргагүй багийн метроном . Харамсалтай нь түүний сайхан карьерт бэртэл гэмтэл их гай тарьсан даа.
Ромарио (Бразил)
Гайхалтай авьяастай ч түүнийгээ чуха тэмцээнүүдэд харуулж чадаагүй гэж боддог. Гэхдээ түүний хийж чадсан зүйлсүүд нь ч олон бий.
Райнг Гиггз (Уэльс)
Британи тоглогчид шиг тийм нэг хэвийн биш, их чөлөөтэй сэтгэдэг тоглогч. Хүчтэй зоригтойгоос гадна тоглолтын явцанд маш хурдан сэтгэж чаддаг.
loading...




Hamgiin shildeg ni yahiin argagui Zidane. ter bumbugiig ineelgedeg bas uiluulch chaddag. Ter hulbumbugiin tuluu bish hulbumbug tuunii tuluu toglodog baisan.
loading...
gaihaltai tamirchid bugd l baih shig bna hamgiin gol ni onoo tsagiin shildeg bureldehuuun gevel dovtolgoond david villa messi demjeed ronaldo hagas hamgaalaltand kaka gerard iniesta jiguurt marcelo maicon tuvd ramos puyol haalgachaar cassilas zaa ene minii onoo tsagiin bureldehuun haha iim bag baival ymar bna denduu dovtolson bag boloh baihdaa!! Deer tamirchid bugd l minii hairtai tamirchid bna goy goy
loading...
ZIDAN BOL AGUU L DAA
loading...
Haji-giin ved baisan shildegvvd bvgd l baina da!.Gehdee yagaad ene ved shuugiulj baisan German mashinuudaas 1 ch hun alga bna? Yagaad?.Harin unuu tsagiin shildeg 11 gewel haal:Buffon,ham:Maicon,Nesta,Puyol,A.Cole,hagas:Messi Kaka Xavi C.Ronaldo dowt:Torres,D.Villa. selgeenii 3t ni S.Ramos,X.Alonso,buduun Ronaldo. iim l bna daa.
loading...
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810 adidas, nike, umbro, puma
loading...
r9 maani bhu n haramsaltai ghde goy bag bn tasarhai bshd
loading...
huuyee ene chin ymar aimar toglogch we neriin ch barag sonsogu gej helhed helsdheergu yum beshd tegsen chin yu we galzu togoldiim bshd http://www.youtube.com/watch?v=0mTnWfbXk28 eniig uzeerei tasarhai
loading...
Munhuulei arai hojuu ve-iin sonirhogch yumaa da hehe . Hagi-g medehgui yuma gehed neriig n barag ihenhi holbombog sonirhogch sonsson bdag bhaa . Odoogiin aihtar tsohidog geed bga garuud ene rumaine nohriin hajuud yum heleltgui bga biz hehe gaihaltai . Alsiin tsohilt haalttai tsohilt huuralt tehnik denduu denduu ooriih n nerlesen bag ch sak yumaa .
loading...
haji g medehgui bol holbombog sain medehgui l bna daa
loading...
haji gehdee stoichkovoos taaruu tsohidog bsan bhaa
loading...
redondo argentina shuu.
loading...
http://www.miniiweb.com
loading...