Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бильярд » Снукерийн ДАШТ-ний 7 дахь өдөр

GD Star Rating
loading...

17. Хойд Ирландын залуу Марк Аллен хоёр дахь жилээ дараалан ДАШТ-ний шилдэг наймд Марк Дэвисийг 13-5 харьцаагаар найдвартай тоглолт үзүүлж бүх талаараа илүүрхлээ. Дэвис эхний 2 хожлыг авч 2-0 эхэлсэн боловч Аллен дараалан 5 хожил авч 5-2 болгосон байна. Аллен Крусибль теарт анх удаагаа 146 авсан нь онцлог байлаа. Харин эхний хэсгийг сүүлийн хожилд Дэвис 87 авснаар 5-3 боллоо. Хоёрдугаар үед Аллен эхний 2 хожил авсан. Дэвис нэг хожил авч 7-4 болгосон. Үүний дараагаар Аллен дараа 4 хожил харьцааг 11-4 болгож бараг л даваа авахаар боллоо. Хоёрдугаар хэсгийн тоглолтын сүүлийн хожлыг бас л Дэвис хожиж 11-5 өндөрлөсөн. Харин оройн тоглолт эхлэхэд Аллен хайр найргүй 131, 101 оноонуудыг авч тоглолтыг дуусгалаа.

Хожлын оноонууд:
1 хэсгийн тоглолт: 4-98(62,36), 14-79(49,30), 81(81)-49(49), 88(46,41)-8, 71(51)-21, 146(146)-0, 72(41)-15, 14-103(80)
2
хэсгийн тоглолт: 73(63)-7, 56-31, 28-66, 67(59)-43, 77(73)-32, 76(36)-1, 78(74)-24, 0-72(72)
3
хэсгийн тоглолт: 131(131)-0, 101(101)-27

Марк Аллен тоглолтын дараа: ”Би үнэхээр олон хүний өмнө энд тоглохдоо сэтгэл хангалуун байгаа, хэрэв чи олны өмнө тоглож чадахгүй бол  снукер тоглох хэрэг байна гэж үү. Эхний хэсгийн тоглолт хамгийн чухал байсан бөгөөд Дэвис бараг шаар алдахгүй маш сайн тоглож байсан. Харин 2-3 хэсгийн тоглолтонд надад арай амар байсан. Энэ жилийн эхээр би нэг сайн тоглолт гаргаж чадахгүй байсан бөгөөд маш шаргуу бэлтгэл хийсний үр дүнд энэ тэмцээнд гайгүй тоглолт үзүүлж байна” гэжээ.

Марк Дэвис: ”Уул нь эхлээд 2-0 хожоод гайгүй эхэлсэн боловч, тоог 3-0 болгохоор байсан боловч хальт цохиж боломжоо алдснаас тоглолт эргэсэн гэж бодож байна. Ер нь өчигдөр гайгүй тоглож байсан юм байна. Харин өнөөдөр миний тоглолт орсонгүй. Анхаарал саринаад төвлөрөж чадалгүй ялагдал хүлээлээ. ДАШТ-д ийм байдал гаргаж болохгүй л дээ. Би өглөө 4-0 гээд хожих байсан боловч дэндүү амархан шааруудыг олон алдсан Аллен тоглогчид ийм боломж гаргаж өгвөл мэдээж өршөөхгүй шүү дээ. Ерөнхийдөө энэ жил гайгүй амжилт үзүүлсэн харин ДАШТ бүх хүч чадлаараа тоглож чадаагүйдээ жаахан харамсаж байна  Аллен үнэхээр сайхан тоглож байгаа болохоор энэ жил түүнд түрүүлэх боломж байгаа , түрүүлээсэй гэж хүсэж байна“ гэжээ.

Өнөөдрийн тоглолтын хуваарийг та бүхэнд хүргэж байна.

2010.04.24             17:00 (УБ цагаар)

1. Жоон Хиггинс            7-9          Стийв Дэвис          гурав дахь хэсгийн тоглолт

2. Стивен Магваер         1-7          Грээм Дотт            хоёр дугаар хэсгийн тоглолт

2010.04.24             21:00 (УБ цагаар)

3. Нейл Робертсон            v          Мартин Гуулд       гурав дахь хэсгийн тоглолт

4. Марк Уильямс            v             Ронни О’Сулливан эхний хэсгийн тоглолт

2010.04.25             02:00 (УБ цагаар)

5. Али Картер                v             Жоо Перри            эхний хэсгийн тоглолт

6. Стивен Магваер         v             Грээм Дотт            хоёр дахь хэсгийн тоглолт

Г. Бүрэндэй

GD Star Rating
loading...
Снукерийн ДАШТ-ний 7 дахь өдөр, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. mandakh says:

    medee udaan oruulj bnshy net-r shuud yzdeg site bnu

    GD Star Rating
    loading...
  2. tsogo says:

    Suuliin ueiin medeelluudee oruulahgui um u?

    GD Star Rating
    loading...
  3. Bi medee oruulj baigaa uhaantai um. hairn suulyn ued ajil ikhtei amjsangui. Unuudruus hunuj oruulah sanaatai.

    GD Star Rating
    loading...
  4. Chinbat says:

    Thanks Burendei

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: