Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Хитийг Пирс “унтраав”

GD Star Rating
loading...

“Майами” – “Бостон” – 98:100 (29:27, 20:21, 23:32, 26:20)

М: Уэйд – 34+8 дамжуулалт. Бизли – 16. Райт – 15.

Б: Пирс – 32+8 самбар. Р. Аллен – 25. Рондо – 17+8 дамжуулалт.

Цувралын харьцаа – 0:3.

Тоо тэнцүү, тоглолтын сүүлийн довтолгоог Селтикс хийх үед Док Риверс ямар нэгэн онцгой комбинац, бэлдсэн хувилбар хийсэнгүй. Зүгээр л Пол Пирст бөмбөгийг өгчээ. 2 секунд үлдээд байхад Пирс нэг хуурмаг хөдөлгөөн хийгээд 21 фут зайнаас шидсэн бөгөөд энэ нь амжилттай болж, улмаар цаг дуусч Бостон цувралын 3 дахь тоглолтонд хожсоноор асуудал үндсэндээ шийдэгдэв. Нөгөөдөр Селтикс хожвол дараагийн шатанд шалгарна. Нөгөөдөр хожиж чадахгүй ч энэ цувралд Селтикс хожих нь тодорхой болсон байх. Нэг ч баг 0:3-аар хожигдож байгаад дараалан 4 дараалж хожиж байгаагүй.

“Пирст бөмбөгөө өгөөд замаас нь холдох. Дэндүү энгийн. Тэр амжилттай тоглосон” хэмээн Рондо хэлж.

14 секунд дутуу, тоо тэнцүү байхад Уэйд 3 онооны шидэлт хийж, амжилтгүй болсон төдийгүй зүүн өвдөгний гэмтлээ сэдрээсэн. Гэхдээ тэр дараагийн тоглолтонд оролцоно гэж өөрөө хэлсэн. Хэрэв энэ довтолгоог Уэйд оновчтой болгосон бол Хит хожих байсан биз.

“Агуу тоглогчид чухал шидэлтийг амжилттай болгодог. Би тэр довтолгоог яг сайн харж чадаагүй. Гэхдээ бөмбөг цагирагт орж байхыг харсан” гэж Уэйд хэлжээ. Уэйд 34 оноо, 8 оновчтой дамжуулалт хийж, 4-р үеийн 9 онооны дутагдлыг барьж, баг нь оноогоор илүү гарахад гол үүрэг гүйцэтгэсэн ч тэрхүү 14 секунд үлдээд байхад шидсэн довтолгоогоо л хийх хэрэгтэй байв.

“Энэ шидэлтийг би плей-офф болон улирлын тоглолтуудад хийж байсан. Би дасгалжуулагчид хандаж бөмбөгийг надад, баруун талд өгөхийг хүссэн” хэмээн 32 оноо авсан Пирс хэлсэн байна.

“Сан-Антонио” – “Даллас” – 94:90 (23:16, 24:28, 19:26, 28:20)

С: Данкан – 25. Т. Паркер – 23. Хилл – 17.

Д: Новицки – 35. Терри – 17. Бареа – 14.

Цувралын харьцаа – 2:1.

Спэрс цувралыг 2:1 болгож, давуу талаа бэхжүүллээ. 3-р үед Диркийн тохойнд өртөж хамраа цохиулсан Ману тоглолтыг түр орхисон бөгөөд эргэж ирээд сайн тоглолтыг үзүүлж, 4-р үед 11 оноогоор багтаа тусалсан байна.

Спэрс өнөөдөр нэг ч удаа 3 онооны оновчтой шидэлт хийгээгүй ч хожил авлаа. 2000 оноос хойш плей-оффт 4 дэх удаагаа ийм тохиолдол болж байна.

3-р үед Даллас 17-0 гэсэн ран хийж, Даллас 68:59-өөр тэргүүлж байсан ч Спэрс огт сандралгүйгээр тоог нөхсөн. Ялангуяа Поповичийг тэр үед завсарлага авах байх гэж таамаглаж байсан ч тэр ямар ч завсарлага аваагүй юм.

Даллас Данканыг, Спэрс Новицкиг огт хамгаалж чадахгүй байсан ч Спэрсийн Ману, Паркер, Жорж Хилл нарын дэмжлэг Далласын Кидд, Терри, Мэрион нарынхаас их байж чадсанаар Спэрс хожлоо.

Далласын дасгалжуулагч Рик Карлайл Кэрон Батлерийг 2-р хагаст талбайд нэг ч минут гаргаагүй, Бареаг тоглуулсан. Бареа 3-р үед багтаа сайн тусалсан ч 4-р үед Батлерийг оруулах хэрэгтэй байсан болов уу.

Даллас нөгөөдөр болох тоглолтонд заавал хожих шаардлагатай. Хожигдвол энэ цувралыг алдсан гэж хэлж болох биз. Гэхдээ нөгөөдөр Данканы төрсөн өдөр болно. Данкан өөртөө, Спэрсийнхэн ахлагчдаа төрсөн өдрийн бэлэг барихын төлөө сайн тоглохыг хичээх нь тодорхой.

“Юта” – “Денвер” – 105:93 (21:27, 31:21, 32:20, 21:25)

Ю: Дер. Уильямс – 24+10 дамжуулалт. Миллсэп – 22+19 самбар. Бузер – 18.

Д: Энтони – 25. Биллапс – 25. Лоусон – 9.

Цувралын харьцаа – 2:1.

Эхний 12 минутанд Юта сайн тоглоогүй ч дараагийн 36 минутанд тэд юу чаддагаа харуулж, цувралыг 2:1-ээр тэргүүлж эхлэв. Дерон, Бузер нар сайн тоглосон нь мэдээж, тэдэн дээр нэмэгдээд Пол Миллсэп чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр 2-р үед ганцаараа 18 оноо авсан байна.

Дерон 24 оноо 10 оновчтой дамжуулалт хийсэн бөгөөд нэмээд ганц оноо авсан бол плей-оффийн цувралын эхний 3 тоглолтондоо дараалан 25+ оноо, 10+ оновчтой дамжуулалт хийсэн НБА-ын түүхэн дэх 2 дахь тоглогч болох байлаа. 1989 оны плей-оффийн эхний шатанд Майкл Жордан ийм амжилт үзүүлж байж.

Денверээс Мело, Чонси нар 25 оноо авцгаасан ч өөр нэг ч тоглогч 10 оноонд хүрсэнгүй.

Ютагаас Мехмет Окур, Андрей Кириленко нар эзгүй тул Денверийг цувралд хожих магадлал өндөртэй гэж таамагласан ч байдал өөр ажээ. Юта энэ мөчид Денверээс хамаагүй сайн формтой, багийн тоглолт сайтай байна.

GD Star Rating
loading...
Хитийг Пирс "унтраав", 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. Sensation. says:

    ee chaavaas da

    GD Star Rating
    loading...
  2. Ainbo says:

    Oron garan toglolttoi Paul Pierce ovoodoo. Miami g hojigdson gehed ert bna shvv. Hogshin Boston garaad ch amjihgvi shdee vhsen. Ter ray allen garnettaigaa tvvx bolno bz. odoo hangalttai shdee!

    GD Star Rating
    loading...
  3. Uuganbayar says:

    Denver hojnoo

    GD Star Rating
    loading...
  4. Denver barah uu. LAL go yamar ch baisan LAL bvsiin awraga bolnooo. harin clevlend bvsiin awraga boloj chadah uuu l gedeg baina.

    GD Star Rating
    loading...
  5. BZzS says:

    ene deetlin hund handaj helehed:
    esregeeree. CLE busiin awarga bolno. harin LAL chadah u? Denver bariishde

    GD Star Rating
    loading...
  6. boston says:

    anibo handaj helhed bos hogshin bag ni unen l dee. gehdee ymar sh baisan miamitai l bna daa. ene tsuvarliin daraa bos vs cle 2 togolno. ene 2 bag toirgiin togloltond 2-2 bgaa. bos dasgalchuulagch 3-r garah bolomjoo yagaad aldsaniig ta nar medehgui bna uu..hervee 3-r garsan bol ORL taarna ali esvel ATL taarna BOS toirgiin togloltond ATL 4-0 ORL 3-1 eer hojigdson.CLE 2-2 bgaa. tegehleer 4-r garaad MIA hojood CLE togloj azaa uzsen deer bgaa biz dee.. ochigdor pp sain baisan..

    GD Star Rating
    loading...
  7. boston says:

    BOSTON sain toviin toglogchtoi baisan bol.. avargiin toloo togolhod hen ch gaihahgui dee..

    GD Star Rating
    loading...
  8. ganii says:

    alinch yah we

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: