Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Брэндон Рой эргэн ирж, Портлэнд цувралыг тэнцүүллээ

GD Star Rating
loading...

“Шарлотт” – “Орландо” – 86:90 (27:29, 19:12, 20:25, 20:24)

Ш: С. Жексон (19), Хьюз (14), Ж. Уоллес (13 + 8 самбар), Фелтон (13).

О: Нельсон (32), Р. Льюис (14), Дуайт Ховард (13 + 8 самбар), Картер (10).

Цувралын харьцаа: 0-3 (эхний тоглолт – 89:98, хоёр дахь тоглолт – 77:92).

Шарлотт Хорнетс баг Нью Орлеанс хот руу нүүснээс хойш энэ хотод Шарлотт Бобкэтс хэмээх шинэ багийг байгуулсан. Шарлотт Бобкэтс баг энэ жил анх удаагаа плей-оффд шалгарч энэ хотын сагсан бөмбөг сонирхогчид сүүлийн 8 жилд анх удаагаа плей-оффын тоглолтыг хотдоо зохион байгууллаа. Бобкэтсийн 5 жилийн өмнө байгуулагдсан ордны рекорд 19596 үзэгч багаа дэмжихээр ордонд цугласан байв.

Энэ тоглолтонд Орландогийн багийн лидер хувийн алдаа олон гаргасны улмаас талбай дээр ердөө 26 хан минутыг өнгөрөөсөн, бүр сүүлийн 3 минут 32 секунд талбай дээр тоглоогүй хэдий ч энэ цувралын од Жамеер Нельсон дахин нэг сайн тоглолтоо үзүүлж Орландо ялалт авлаа. Нельсон 32 оноо авч тоглолтын дундуур хэд хэдэн чухал шидэлтийг гүйцэтгэж багийн лидерийн үүргийг гүйцэтгэсэн.

Дуайтыг эзгүйд хожиж чадаагүй нь Шарлоттын лидер тоглогчдын оновчгүй олон шидэлттэй холбоотой. Жексон 18-6, Уоллес 12-4, Фелтон 14-5 шидсэн.

Тоглолтын сүүлчийн хоёр минут тун сонирхолтой болж тоглолт хаашаа ч эргэж магадгүй байв. 1 минут 32 секунд дутуу байхад Орландо 85-82-р тэргүүлж байсан. Үүний дараа хоёр баг хоёул довтолгооноо амжилтгүй болгож Шарлотт бөмбөг эзэмших болсон. Фелтон 52 секунд дутуу байхад оролт хийснээр 1 онооны л дутуу болсон. Үүний дараа Шарлотт оролтоо алдаж, Жексон холын зайн шидэлтээ алдаж бүх юм тодорхой болжээ. Хожих боломж их байлаа. Үүнийгээ ашигласангүй.

Орландо баг тоглолтын дараа шүүгчдийг хэтэрхий их алдааг Дуайтад өгч байна хэмээн шүүмж хэлж үүнийхээ хариуд 70 000 ногооноор торгуулахаар болжээ. Ер Дуайт энэ цувралд тоглох боломжтой 144 минутын 83т нь л тоглоод байгаа. Өмнөх тоглолт ч бас алдаа их хийсээр өнгөрөөсөн.

Цуврал 0-3 байхад хожил авч байсан тохиолдол түүхэнд байхгүй билээ. Дараагийн тоглолт Шарлотт хотод мягмар гаригт болно.

Портлэнд – Финикс – 96-87

Портлэнд – Финикс багуудын тоглолт гайхалтай мэдээгээр эхэлж Брэндон Рой талбай дээр гарах болсон юм. Тэр гараанд гараагүй ч 26 минутыг талбай дээр өнгөрүүлж 4-р үед тун чухал холын зайн шидэлтийг хийж багийнхаа ялалтанд тус хүргэлээ. Брэндон Рой мэс засалд ороод ердөө 8 хонож байгаа ба түүнийг 2-оос багагүй долоо хоногийн дараа тоглолтондоо оролцоно гэж мэдэгдэж байсан юм. Гэсэн ч Рой итгэмээргүй хурдан талбайдаа буцаж ирлээ.

31 оноо, 11 самбараас авалт хийсэн ЛаМаркус Олдриджийн сайн тоглолт багаа ялахад их үүрэг гүйцэтгэсэн.  Портлэнд өмнөх тоглолтын алдаагаа засч Жейсон Ричардсон, Стив Нэш дээр гол анхаарлаа төвлөрүүлж хамгаалснаар хожил авлаа. СтивНэш 15 оноо, 8 дамжуулалт хийж 6 удаа бөмбөгөө алдсан нь, Ричардсон дөнгөж 15 оноо авсан.

Ийнхүү Портлэнд цувралыг 2-2 болгон тэнцүүллээ. Дараагийн тоглолт ирэх мягмар гаригт болно.

GD Star Rating
loading...
Брэндон Рой эргэн ирж, Портлэнд цувралыг тэнцүүллээ, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. ganbaa says:

    za shine medee oklahoma lakersiig hojisonoor togloltiin haritsaa 2:2 bolloo oklahoma sain blaa hugjuun demjigchid ch galzuu blaa hamgaalalt sain blaa artest sain hamgaalj bsan ch durant muugui oklahoma bagiin toglolt hiichlee 30 onoo iluu garch bsan gehdee hamgiin chuhal ue n 1r ue bsan bh hamaagui iluu hurdtai onovchtoi dovtolson

    GD Star Rating
    loading...
  2. Vinsanity says:

    Oklahoma Lakersiig jinken shuurdej bnaa goy goy!Oklahoma hervee lakersiig shaagaad garch irvel buun sensats bolno doo!Roy irgen irdeg ni yostoi sain!Sunsiig shaagaad garaad ireesei Portland!unuudur ch goy goy togloltuud bolloo shu!Orlando go go!

    GD Star Rating
    loading...
  3. diplomiin ajild tusalna says:

    Эдийн засаг, бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр курсын ажил, дипломын ажил болон судалгааны зөвлөгөөг мэргэжлийн өндөр түвшинд өгнө.
    Жич: Шаардлагатай тоо, мэдээллээр хангана
    99745755

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: