Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал, Манчестер Сити » Хэнд ч хэрэггүй тэнцээ

GD Star Rating
loading...

Арсенал талбайдаа Ман ситиг хүлээн авч гоолгүй тэнцсэнээр премьер лигийн аваргын төлөө тэмцэх найдвараа нэгмөсөн унтраалаа. Нөгөө талаас Ман ситид ч энэ тэнцээ ямар ч ашиг авчраагүй. Тэд хэрвээ ялсан бол  Тоттенхэмийн бүдрэлтийг ашиглан 4-р байр луу дэвших боломжтой байсан юм.

Ситичүүд 1975 оноос хойш Арсеналыг талбайд ялж чадаагүй хар цувралаа төгсгөл болгохоор зочилсон бол Буучид сүүлийн 5 тоглолтонд талбайдаа ялагдаагүй гэсэн үзүүлэлтдээ найдаж байлаа.
Арсеналын фенүүдийн үзэн яддаг Адебайорыг энэ удаа Манчини сэлгээнд суулгаж Белламиг талбайд гаргасан байлаа.

Мөн экс буучид болох Виера, Туре нар гараанд багтсан байв. Харин Арсеналаас удаан хугацаанд бэртэлтэй байсан Ван Перси баггийн ахлагчийн туузыг зүүн багаа ахлан тулаанд оржээ. Мань эр 11 сараас хойш анх удаа л гараанд гарч байгаа нь энэ юм. Тиймдээ ч түүний ”өлсгөлөн” байдал талбай дээр мэдрэгдэж байлаа. Ван Персигийн хэд хэдэн аюултай оролтыг Туре замаас нь тасалж багаа аварсан байгаа. Ер нь эхний хагасын дунд үе хүртэл бөмбөг эзэмшит Арсенал 66 хувьтай байсан бол Сити 34 гэсэн тааруухан үзүүлэлттэй байсан юм. 27 дахь минутад Валкоттой мөргөлдсөн  Уэйн Бриж бэртэл авч Ричардсаар сэлгэгдлээ.
Эхний хагасын уйтгартай уур амьсгалыг эвдэхийн тулд Манчини Адебайорыг оруулж ирэхээр шийджээ. Түүнийг 53 дахь минутад Виерагаар сэлгэсэн байгаа. Саяхан шигшээ багаасаа зодог тайлсан Аде энэ 2 багийн сүүлийн 4 тоглолтонд 5 гоол оруулсан байдаг.

Нэгийг нь Арсеналын хаалганд үлдсэнийг нь Ситид бэлэглэж байсан байх юм. Мэдээж хэрэг Арсеналын фенүүд нэг хэсэг магтан шагшдаг байсан энэ эрийг элдвээр зүхэж угтан авлаа. Нэгэн сонирхолтой баримт дурьдахад Буучдын бүрэлдэхүүнд хамт тоглож суусан Кампбэл Валкотоос 15 насны зөрүүтэй аж. Өөрөөр хэлбэл Сол Кампбэл өсвөрийн багт ид гялалзаж явахад Тео хүү төрж байжээ. Аде орж ирснээр тоглолт илт сэргэж эхний хагаст ажилгүй байсан Арсеналын арын албаныхан сандарчэ эхэллээ. Сити удаа дараалан булангийн цохилтыг авч бөмбөг эзэмшилтээ ч дээшлүүлээд эхлэв. 68 дахь минутад Венгер давхар сэлгээ хийж Бендтнер, Эбүэг оруулж ирлээ. Талбайд орж ирсэн даруйдаа Бендтнер аюултай хөндлөн дамжуулалт хаясан хэн ч хүрж чадалгүй байсаар шугам давав.

Дахиад нэг минутын дараа алсын цохилтоор Гивенийг шалгаад амжлаа. Энэ сэйвийг хийх үеэрээ мөрөө бэртээсэн Гивен удалүй сэлгээнд сууж өнгөрсөн өвөл ирсэн Ниелсэн хэмээх хаалгач анхны дебутээ хийхээр талбайд гарч ирлээ. Фарое арлаас премьер лигт мөрөө гаргасан анхны тоглогч тэр боллоо.
Гэвч Арсеналаас залуу хаалгачын хаалгыг мялаах тоглогч олдсонгүй. Гивений бэртлээс болж нилээд цаг алдсан тулд шүүгч 8 минутыг сунгасан ч бас л хэн ч нэмэлт цагийн баатар болж чадсангүй ээ.

Ингээд 2 баг эвийн гэрээ байгууллаа. Сити тоглолтын турс ердөө 3 удаа л хаалга руу цохисон бол талбайн эзэд 14 удаа цохилт гүйцэтгэжээ.  Сүүлд авсан мэдээлллээр Гивен улирал дуустал тоглож чадахгүй болсон байна.

Лондон. 60,086 үзэгч.
АРСЕНАЛ – МАНЧЕСТЕР СИТИ – 0:0.
Шар хуудас : Сильвестр, 42, Диаби, 51, Сонг, 67, Ван Перси, 82 (Арсенал), Беллами, 81, Сабалета, 83 (Манчестер Сити).
Арсенал: Фабяньски, Санья, Кэмпбелл, Сильвестр, Клиши, Уолкотт (Бендтнер, 69), Сонг, Диаби, Насри, Росицки (Эбуе, 69), Ван Перси. Манчестер Сити: Гивен (Нильсен, 76), Сабалета, Туре, Компани, Бридж (Ричардс, 27), А.Джонсон, Де Йонг, Виейра (Адебайор, 53), Бэрри, Беллами, Тевес.

GD Star Rating
loading...
Хэнд ч хэрэггүй тэнцээ, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Манайхан сайн байна лээ. Аршавин, Фабрегас нтр байсан бол бүүр ч сайн байх байсан юм.

    GD Star Rating
    loading...
  2. storm says:

    yu ch gehuu haramsaltai

    GD Star Rating
    loading...
  3. gansuh says:

    nai alga

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: