Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Испаний хөлбөмбөг » Чавигийн 200 дахь лигийн хожил

GD Star Rating
loading...

Ла лигийн хүснэгтийг тэргүүлэгч Барса 9 хүнтэй Херезийг буулган авч цомыг хүртэх боломжоо хадгалж үлдлээ. Тэдний тоглолт Реалаас өмнө болсон учраас дарамт шахалт харьцангуй бага байсан байж болох юм. Аваргуудын лигийн хариуцлагатай тулааны өмнө Мессиг амрааж Жеффроныг гараанд гаргасан байлаа.Доод лиг рүү унах нь тодорхой болсон  Херез  хамгийн шилдэг бүрэлдэхүүнээ талбайд гаргасан байв. Улиралын эхэнд Херезийн талбайд болсон тоглолтонд Барса 2 : 0-ээр ялалт байгуулсан бөгөөд Анри, Ибра нар гоолдож байсан. Тэгвэл энэ удаа ч дээрхи 2 тоглогч гоол оруулсан юм.

14 дэх минутад Ла Масиагийн бүтээгдэхүүн Жеффрон гайхалтай гоолыг оруулж багтаа тэргүүллийг авчирсан байна. 2009 оноос Барсагийн бүрэлдэхүүнд багтах болсон энэ залуу улиралын 2 дахь гоолоо оруулж байна Түүний гоолоос яг 10 минутын дараа Златан Ибрагимовичийн хөндлөн дамжуулалтаар Анри гоолдож тооны харьцааг улам холдуулсан. Гэхдээ Херезийн хариу үйлдэл хурдан байлаа.

Бөмбөг тоглолтонд оролцоод ганцхан минут өнгөрөөд байхад Марио Валдесийг урагшаа гарсныг ашиглан цөм цохин гоолдлоо. Эхний хагас ийнхүү өндөрлөсний дараа Пеп эрсдэл гаргахыг хүсээгүй тул Месси, Пикег талбайд оруулж ирсэн юм. 56  дахь минутад Ибрагимович Турегийн дамжуулалтаар багийнхаа гурав дахь гоолыг оруулснаар ялагчийн хувь заяа ерөнхийдөө тодорхой болсон.

Чави, Туре төвд эзэгнэж урд Месси, Ибра нар аюултай цохилтуудаар өрсөлдөгчөө сандаргаж байв. Тоглолтын төгсгөл руу Херезийнхэн ялагдалдаа шатаж Бояан, Месси дээр бүдүүлэг алдаа гаргаж байлаа. Үүнээсээ болж тэдний Алустиса, Орельяна нар талбайгаас хөөгдсөн юм. Одоо Каталончууд ирэх лхагва гаригт аваргуудын лигийн финалд үлдэх эсэхээ шийдэх тулааныг Ноу Кампдаа хийнэ. Дараа нь тэднийг Вильяреал хүлээж байгаа.

Энэхүү тоглолтонд оролцсоноор Чави Барсагийн төлөө лигийн 349 дэх тоглолтондоо оролцож 200 дахь хожлоо авчээ. 1998 оноос Каталоны багийн төлөө тоглож байгаа тэрээр энэ улиралд 31  дэх тоглолтдоо оролцсон байх юм. Чави Барсагийн түүхэнд лигийн хамгийн олон хожилтой тоглогч бөгөөд түүний дараа 195 хожилтой Мигуель, 191 хожилтой өнөөгийн багийн ахлагч К.Пуойль нар бичигддэг.

Тоглолтын гоолууд БАРСЕЛОНА – ХЕРЕС – 3:1 (2:1).

Барселона. 80,000 үзэгч .
БАРСЕЛОНА – ХЕРЕС – 3:1 (2:1). .
Гоол : Жеффрен, 14 (1:0). Анри, 24 (2:0). Марио, 25 (2:1). Ибрагимович, 56 (3:1).
Шар хуудас : Кркич, 78 (Барселона), Айтами, 16, Виктор Санчес, 27, Касадо, 67, Орельяна, 72, Ренан, 82, Марио, 83, Морено, 88, Гиода, 90, Кальво, 90 (Херес).
Алустиса, 90, Орельяна, 90 (Херес).
Барселона: Вальдес, Пуйоль, Маркес (Пике, 53), Чигринский, Максвелл, Туре, Хави, Кейта, Жеффрен (Месси, 52), Анри (Кркич, 74), Ибрагимович. Херес: Ренан, Франсис, Прието, Гиода, Айтами (Кальво, 46), Касадо, Орельяна, Кейта (Морено, 63), Виктор Санчес, Арментерос (Алустиса, 79), Марио.
Валенсия. 50,000 үзэгч.

ВАЛЕНСИЯ – ДЕПОРТИВО – 1:0 (1:0).
Гоол : Вилья, 34  пенальти (1:0).
Шар хуудас : Сильва, 56, Алексис, 75, Бараха, 90 (Валенсия), Зе Кастру, 33, Лассад, 72, Серхио, 90 (Депортиво).
Бараха, 90 (Валенсия).
Валенсия: Сесар, Пабло, Мадуро, Алексис, Хорди Альба, Хоакин, Альбельда (Бараха, 62), Банега (Фернандеш, 74), Сильва, Висенте (Мата, 85), Вилья. Депортиво: Арансубия, Лауре, Адриан Лопес (Кальво, 46), Зе Кастру, Мануэль Пабло, Альварес (Миста, 81), Серхио, Антонио Томас, Хуан Родригес, Адриан, Рики (Лассад, 68).

Тоглолтын гоолууд ВАЛЕНСИЯ – ДЕПОРТИВО – 1:0



Loading...

GD Star Rating
loading...
Чавигийн 200 дахь лигийн хожил, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. Barca says:

    Barca Real 2 iin ali n turuuleh boloo barca barag l CL ees multarah shatandaa yavj bga shdee

    http://www.csports.mn deer inter barca giin togloltiin analysis bna lee

    GD Star Rating
    loading...
  2. odoo barca ahiad neg hojigdjiij real hojino tentsvel tentseed barca goaliinho hoorondoh zuruuger hojino geher real unher hund bdald baina odoo tednes 50% l shaltgaalj bga geher bas l hetsu yumda barca ylagdaachuu 2 udaa tentseechuu hetsuushude ymar angliin league baiga bish!

    GD Star Rating
    loading...
  3. Damn it! says:

    Shaa sdakuudaa. Ene jil La League-t Valencia turuulne zao.

    GD Star Rating
    loading...
  4. damn it shaana biz yaaj hicheegeed amhijgui shte barca reald uldsen togloltondoo hojigdood ch guitseheesee ungorson chi teneg al hulbombog medhu

    GD Star Rating
    loading...
  5. mboy says:

    xavigiin 200dahi toglolt bish
    xavigiin 200 dahi yalalt shde zov medee hiij bai l da
    tegeed bas jeffron bish jeffren suarez ….
    iimerhuu yumaa anhaarch bai l da sportnewsiinheen!!!!

    GD Star Rating
    loading...
  6. joshua says:

    Xavi-iin league-n 200 dahi toglolt bish 200 dahi yalalt shuu . Odoogoor ene n bagiin tuuhen deh hamgiin ondor uzuulelt bogood tsaashid ulam ihseh uchraas Xavi maani Barcagiin tuuhen deh hamgiin olon yalalt avsan toglogch bolohiig ugui geh gazargui . Intertei hiih togloltond amijlt huseye bid chadnaa Go Barca .

    GD Star Rating
    loading...
  7. barca fan says:

    anhaa tiim shu Jeffreniig danda Jeffron gediin SN.mn-iihan Barcad odo 3l hund toglolt uldeed bnda Inter Villareal Sevillia ene hedtei l sain uzchuul yor in Sevilliag l hojichuul La lig asuudalgui bolndo.Interiig ch gsn hojih buren bolomjtoi Cule bolgon itgej bga.Harin ter ehend bichsen Barca yar so gar ve Barcag demjidgun bol yah gj iim nereer bichdiin real ntr geed ulun nernuud zondoo l bnshd alia ym

    GD Star Rating
    loading...
  8. barca fan says:

    ene Damn it marzan nohor bnshuu togolson bhaa ternees bish hehehaha

    GD Star Rating
    loading...
  9. obibat says:

    barsa neg l tentched real uldsen togololtuuddaa bugdedne hojood l turuulne shuu dee daraagiin togololt villerialiin talbaid bolno hund togololt!! kamp noud tentcsen..

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: