Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс » Боксын Оюутны УАШТ энэ лхагва гаригт

GD Star Rating
loading...

2010 оны оюутны улсын аварга шалгаруулах боксын тэмцээн 4 сарын 28-наас 5 сарын 1-ны өдрүүдэд Спортын төв ордонд болох гэж байна.  Тус тэмцээнээс шалгарсан тамирчин манай эх оронд анх удаагаа зохиогдох гэж байгаа Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын 4-р тэмцээнд улсаа төлөөлөн оролцох эрхийг авахаараа энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн онцлогтой болж байгаа юм.

Тиймээс энэ тэмцээнээс эрхээ авах зорилготой тамирчдын хооронд нэлээдгүй ширүүхэн өрсөлдөөн явагдах нь тодорхой боллоо. Улсын аваргын тэмцээний техникийн зөвөлгөөний хурал маргааш 14 цагт боксын бэлтгэлийн зааланд болохоор болжээ. Мөн дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчдын нэрсийн мэдүүлгийг  эцсийн байдлаар 9 сарын 4-ний өдөр олон нийтэд зарлахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар Дэлхийн оюутны боксын аварга шалгаруулах тэмцээнд 24 орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаагаас гадна тэмцээнд аваргалж түрүүлсэн тамирчдад медаль, диплом, гардуулах юм байна. Тэмцээний мөнгөн шагналыг зохион байгуулагч орноос бүрэн хариуцан гаргадаг юм байна. Манай орны хувьд энэ тэмцээнээс медаль хүртсэн тохиолдолд Засгийн газрын 2009 оны 326 тоот тогтоолын дагуу 10, 5,  3 сая төгрөгний шагналыг алт, мөнгө, хүрэл медальд олгохоор төлөвлөсөн байна.

Тус тэмцээний ач холбогдлын тухайд олон улсын түвшинд үнэлэгддэг дэлхийн арга хэмжээ бөгөөд 40 гаруй орны дэлхийн нэр хүндтэй шилдэг тамирчид хүрэлцэн ирж өрсөлдөх бололцоог олгох, манай баг тамирчидтай бэлтгэл хийх, тэднийг ур чадвараа сайжруулах, туршлага судлахад таатай нөхцөл бүрдүүлнэ
.

Манай орны спорт сонирхогчидод өөрийн нүдээр дэлхийн шилдэг тамирчдын тоглолтыг Улаанбаатарын дэвжээнд үзэх боломж олдож,  тамирчдын чадварыг спорт сонирхогч үзэгчдийн өмнө сорих чухал шалгуур болох юм. Харин тус тэмцээнд Камбож болон Куба улсын шилдэг ширэн бээлийтнүүд оролцох боломжгүй болсноо мэдэгджээ. Зохион байгуулагчид тэмцээнд нийтдээ 40 гаруй орны 300 гаруй тамирчид оролцуулахаар тооцон бэлтгэлээ хангаж байгаагаас одоогоор OXY, Казакстан, Òóðê, Узбекстан,  Герман, Беларус, Өмнөд Африк, Коста Рика, Франц, Англи, БНХАУ, Япон, БНСУ, Тайланд, Украйн, Молдав, Чех, Эстони, Энэтхэг, Недерланд зэрэг 24 улсын баг тамирчид оролцох мэдүүлгээ бичгээр өгөөд байгаа бол Казакстан 20, Турк 17, БНСУ 11 , Франц 7 хүний бүрэлдэхүүнтэй ирж оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Дашрамд дуулгахад Галт уулын дэлбэрэлтээс шалтгаалж ихэнхи Европын орнууд нислэгээ зогсоогоод байгаатай холбогдуулан Азербайжаны Бакү хотноо Боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулагчид хоёр хоногоор хойшлуулж  энэ сарын 25-нд нээлтээ хийсэн юм. 2010 оны залуучуудын дэлхийн аварга 11 жингийн ангилалд тус тус тодорно.

Манай улсаас найман боксчин оролцохоор Бакүд очоод байгаа. Багийн бүрэлдэхүүнд 48кг-д Б.Билгүүн, 51кг-д Б.Батмөнх, 54кг-д Н.Төгсцогт, 57кг-д Д.Ананд, 60кг-д Б.Батзориг, 64кг-д Ц.Отгон-Эрдэнэ, 69кг-д С.Хосбаяр, 75кг-д Г.Болдхуяг нар багтсна бөгөөд өнөөдөр өглөө 11 цагт 69кг-д өрсөлдсөн С.Хосбаяр өрсөлдөгч Египетийн боксчинд 3:2-оор ялагдсан бол 57кг-д Д.Ананд Кенийн тамирчинг 7:1-ээр ялсан байна.

GD Star Rating
loading...
Боксын Оюутны УАШТ энэ лхагва гаригт , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Дэлхийн Залуучуудын АШТ-ний мэдээг дэлгэрэнгүйгээр t67.miniih.com с уншаарай

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: