loading...
“Майами” – “Бостон” – 101:92 (31:18, 18:25, 22:34, 30:15)
М: Уэйд – 46. Ричардсон – 20. Бизли – 15.
Б: Рондо – 23 + 9 дамжуулалт. Гарнетт – 18 + 12 самбар. Пирс – 16.
Цувралын харьцаа – 1:3.
Уэйдийн супер тоглолтын ачаар Хитийн улирал ямар ч байсан дууссангүй. Тэрээр нийт 46, үүнийхээ 30-ийг нь 2-р хагаст авч, Хит 9 онооны илүүгээр Селтиксийг талбай дээрээ хожив. 4-р үед Уэйд 19 оноо авсан бол Селтикс 15 оноо авсан байна. Уэйдийн нийт 46, 2-р хагаст 30 оноо нь аль аль нь Хитийн рекорд аж.
“Гоц, жирийн биш” гэж Селтиксийн дасгалжуулагч Док Риверс хэлсэн бол “Агуу” гэж Хитийн дасгалжуулагч Споелстра магтжээ.
Селтикс цувралыг нөгөөдөр дуусгах боломжтой ч Уэйд дахиад ийм тоглолт үзүүлвэл хэцүү л юм. Үүнд ч Хитийнхэн найдаж байгаа биз.
Селтикс 1986 оноос хойш плей-оффт нэг ч удаа 4:0-ээр цувралыг аваагүй хэвээрээ үлдэж байгаа нь энэ.
“Чикаго” – “Кливленд” – 98:121 (21:24, 31:38, 24:37, 22:22)
Ч: Ноа – 21 + 20 самбар. Роуз – 21. Денг – 16.
К: Жеймс – 37 + 12 самбар + 11 дамжуулалт. Жэймисон – 24. Уильямс – 19.
Цувралын харьцаа – 1:3.
Төгс. Леброны өнөөдрийн тоглолтыг ингэж нэрлэмээр. 37 оноо, 12 самбараас авалт, 11 оновчтой дамжуулалт. Плей-оффийн 5 дахь трипл-дабл нь. Түүний гайхалтай тоглолт болон Кавальерсийн бусад тоглогчдын жигд тоглолтын ачаар Буллзын талбайд зочид илт давуу хожил авлаа.
“Би зарим агуу зүйлсийг өнгөрсөн хугацаанд хийсэн. Би зарим агуу зүйлсийг ирээдүйд хийнэ. Гэхдээ бид яг одоо цагт байна, надад үнэхээр сайхан сэтгэгдэл төрж байна” гэж ЛеБрон хэлж. Тэрээр өмнөх 2 тоглолтонд 40, 39 оноонууд аваад байсан. Нэг ёсондоо ЛеБрон юу хүснэ, түүнийгээ л хийж байна.
Буллз муу довтлоогүй, 98 оноо авсан боловч ЛеБроныг, түүний багийнхныг үнэхээр зогсоож чадсангүй. Ноа 20 оноо, 20 самбараас авалтыг плей-оффт хийсэн Буллзийн түүхэн дэх анхны тоглогч болсон байна.
“Сан-Антонио” – “Даллас” – 92:89 (20:17, 17:31, 29:11, 26:30)
С: Хилл – 29. Жинобили – 17. Жефферсон – 15.
Д: Новицки – 17 + 11 самбар. Батлер – 17. Мэрион – 14.
Цувралын харьцаа – 3:1
Тим Данканы 34 насны төрсөн өдрөөр Спэрс талбайдаа Далласыг 3 онооны илүүгээр хожиж, цувралыг 3:1 болголоо. Залуу тоглогч Жорж Хилл 29 оноо авч одын хэмжээнд тоглов.
Ютагийн адилаар Спэрсийг энэ цувралд ийм давуу болно гэж олон тийм ч олон хүн бодоогүй байх. Гэвч Спэрс нэг хүнээс хэт хамааралтай бус, багийн тоглолтыг сайн хийж 3 хожил аваад байна. Харин Далласаас Дирк л сайн довтолж байгаа бөгөөд Батлер, Мэрион, Кидд, Терри зэрэг тоглогчид тэр бүр найдвартай тоглохгүй нь. Өнөөдөр өнөөх Дирк нь ч 43 минут тоглохдоо харьцангуй бага 10-хан довтолж 17 оноо авчээ. Зочид 2-р үед 31, 4-р үед 30 оноо авсан ч 1 болон 3-р үеүдэд нийлээд ердөө 28-хан оноо авсан тогтворгүй тоглолт үзүүлж.
Даллас түүхэндээ нэг ч удаа цувралд 1:3-аар хожигдож байгаад дараалж 3 хожиж байгаагүй. Ер нь НБА-ын түүхэнд 1:3-аар хожигдож байгаад дараалан 3 хожиж цувралд хожсон баг 8-хан л байдаг гэнэ. Даллас 9 дэх баг болж чадах болов уу?
3 жилийн өмнө Маверикс бүсээ тэргүүлж 1-ээр гараад 8-аар гарсан Голден Стэйтэд хожигдож байсан удаатай.
Жорж Хилл өнөөдөр 29 оноо авч, 2007 оны плей-оффын эхний шатнаас хойш плей-оффийн 41 тоглолт дараалан Спэрсийг Данкан, Ману, Паркер 3-ын хэн нэг нь л оноогоор тэргүүлж байсан цувралыг зогсоов. Өнөөдөр Данкан ердөө 4, Паркер 10-хан оноо авсан ч Спэрс хожсон гэхээр гайхалтай.
Ер нь Техасын ривалуудын тоглолтын уур амьсгал ширүүсэж байна. Шүүгч нар өнөөдрийн тоглолтонд 3 санаатай алдаа заасан бөгөөд Нахера Жинобили дээр хийсэн алдааныхаа төлөө тоглолтноос хөөгдсөн байна.
“Юта” – “Денвер” – 117:106 (31:25, 23:20, 32:23, 31:38)
Ю: Бузер – 31 + 13 самбар. Дер. Уильямс – 24 + 13 дамжуулалт. Си. Жей. Майлз – 21.
Д: Энтони – 39 + 11 самбар. Мартин – 14 + 9 самбар. Биллапс – 14.
Цувралын харьцаа – 3:1
Юта цувралын 4 дэх тоглолтыг талбай дээрээ хийж хожсоноор цувралын ялагч болох томоохон боломж үүсгэлээ. Эхний 3 үед талбайн эзэд 18 оноо илүү авсан бөгөөд сүүлийн үед энэ давамгайллаа алдсангүй. Денвер 18 онооны зөрүүг хамгийн багадаа 7 болгож ойртуулсан ч энэ нь хангалтгүй байлаа. Денверээс Мело 39 оноо авсан боловч бусад тоглогчид нь довтолгоонд төдийлөн сайн байгаагүй бол Ютагийн тоглогчид бүгдээрээ жигд сайн тоглоцгоосон юм. Гэхдээ Мело 5 хувийн алдаа, мөн хувийн плей-оффийн анти-амжилт болох 9 удаа ТО хийсэн байна. Тэрээр 3 тоглолт дараалан 5 алдаатай тоглолтыг дуусгав. Өнөөдрийн тоглолтонд 3 ч удаа довтолгооны алдаа авсан гэхээр Жерри Слоан багийнхандаа Кармелог хэрхэн хамгаалах талаар зөв даалгавар захиас өгсөн бололтой.
3 хоногийн дараа Денверийн талбайд 5 дахь тоглолт болох бөгөөд Юта хожвол өнгөрсөн жил бүсийн аваргын төлөө Лейкерстэй муугүй тэмцэлдсэн Денвер нэлээн эрт мултрах нь.
“Бид өөрсдийгөө цувралд хожих сайхан боломжтой болголоо” гэж Дерон тоглолтын дараа хэлжээ.
Ийнхүү өнөөдөр тоглосон 8 багуудын цуврал бүгд 3:1 боллоо.
loading...







Denver unuudur unexeer setgeld xurtel toglosongui!
Xarin esregeeree Utah sai bailaa!
Dallas bas marzan yumaa!Dandaa PO-t azguitej baix yum.
loading...
Gaihaltaii . Flash onoodor zuger l busniulaad haylaa oortoo uneheer itgeltei shideh yum… Togloltiig shuud uzeegui bolohoor sain medehgui yum bichlegiig ni uzehed Wade uneheer changa togloson bnale…
LeBRon Wade Melo onoog yaj tuudegiig yaruu todoor haruulj bnadaa yag odoogor bol LeBRon nogoo 2oosoo iluu bnaa bag ni ch gsn
Gehdee l D-Wade zuger l gaihamshig zunii soliltsoogooor sain toglogch uuraglaj avna gedegt Pat Rileyd naidaj bga shu. Wade ch sain hatgah bh! Lets Go Heat!!!
loading...
george hill mash sain toglloo…
Spurs garah ni barag todorhoi bolj bnada …
GO SPURS GO.
loading...
king james, Melo, Flash vneher aguu yumaaa argagvi l 2003oni Draft hamgin hvchirheg ni medegdej bna da.
Lebron heze MVP shagnala awah yum boldooo. Ene Wade dara jil Lebrontoi tsug toglohig hvsej bna gsn medegdel hiisn ged bhin ene vnen yum bolwuuuu???
loading...
WADE bol hamgiin aguu toglogch!oligtoi ch hamtragchgui ene lalriin bagiig gantsaraa chirj yvaa hun dee!unuudur galzuurla shd 46 onoo avch,bagaa yalaltand hurgelee!WADE.d neg sain hamtragch bsn bol miami ingej bostond shaalgahguieee!Denver,Mavs uneheer hetsuu baidaltai bolchlo shu!Denver ug ni shaachuul goy yum bolkood bdag!odo talbai deere zaaval hojih heregtei dee!ulirliin yvtsad gaihaltai bsiimsan denver haramsaltai ni bna multarchuul!Za ymartai ch Orlando go go!
loading...
ugasa tuuhen dehi hamgiin huchirheg draft bol 03 onii draft!Most valueble player avah ni todorhoi boltsiimu lebron?playoffiin 1-r shat duusaad ulierliin MVP.g garduuldag shu de!Flash,James 2iig neg bagt avchih tusuvtei bag odoogiin baidlaar neleed hed l bna!gehde l ene 2 superstar toglogchiig neg bagt bna gedeg ni yuuu l bol hehe!hervee tiim bol ter bag heden jildee champion ship bolno biz!Ulirliin MVP.g durant avchaasai!
loading...
Wade aguu shuu.
loading...
mvp .DURANt avchaasai.
loading...
ene Duntley 1 l bishee. Jerry sloan bur Denveriig sudalchje. Melo bnga dowtolgonii aldaa awaal, ihenh 4, 5aldaat terent barigdaal daramtt toglojishd. er n denver ih aldaa hj bn. coach n 1 yum bodku l yum bhda. unudr ug n dowtolgonii sambart noylson bshd. Nene ulirlaar sn l bsn da ug n. Birdman bol ugaas bertelt umnu jiliih shg bish bnoo. yoh multarahnee yanaa
loading...
Denver 2 shatand orvol bi 1 honog Arhidana
loading...
haha M.B gantshan honoguu?
loading...
shaa shaa arhichidiin shaltag ymar mundahui bish dee.
loading...
HAHAHAHA tiim de manai arhichidiiin shaltag uneheer mundahgui yum bn bas neg bayar nemeh ni dee. Ene jil Spurs avraga bolchoosoi. ene mayagaaraa bagiin togloltoo gol bolgood yavahad ug ni gaigui dee ug bagiin gol noyon nuruu DUNCAN maani ene jil neg l bishee arga ch ugui eriig nas darjee. odoo l avraga avchuul ug ni dahij iim shans garahgui l dee Kobe ch gesen hugshirch bgaan bh da ug ni iim toglolt uzuuleheer hun bish dee. Wade uneheer aguu yumaa BAgiin esreg GANTSAARAA togloh yumaa
loading...
Deniver-iin gants bolohgui baiga zuil ni bol tuslah dasgaljuulagch muu dasgaljuulaad baina aa Jorj Karl Hurdan irehgui bol Utah Hojihnee yaanaa
loading...
Ene jil Denveriin togloltond 2 ym bnaa. Denvert assist ugux xun algaa. Bullips ynendee assist men bish ym aa. Zygeer l neg point guard ym. Barag orond ni Anthony Carter garval deer bn. Uta-giinxan buur dovtolgoonii aldaa avaad surchixlaa bas shuugchid bas ix xudlaa uleej bn. Nutag deer ni Utagiin novsh gej. 2 daxi zyil bol Center ynexeer muu bn aa arai ch dee Nene arai ch dee K.Mart ynendee suga novshnuud ym aa. Mun J.R oron garan toglolt xetsuu bn daa. Bux ym Duntleytei xolbootoi. Meloman ynendee xamag onoog ni avch bn shd 42 onoo 32 onoo 25 onoo 39 onoo …. UTA shaax xeregtei shd byx ym aa gargana daa.
loading...
denveriig ene jil amjihgu geed heleed bhad shaa geed bsan humuus bnuu ta nar chadsaan hahahaha heleed bhad oihgu humuus. odoo yu gj helemeer bn. bureldehuun bolohgu bnoo.
loading...
Burhanaas bi gamtshan zuiliig l guiy. Denver daraagiin shatand uldeesei. Za tegeed tsaashaa yaj togloh ni oorsdoos n l shaltgaalah hereg. Ug ni goy bureldehuuntei saihan toglolt uzuuldeg bag ymsan.
loading...
WADE-D ENE JIL MIAMIGAAS TUS BOLOH TOGLOGCH UNEHEER ALGAA…. GEHDEE WADEIIN HUWIIIN UZUULELT SAIN BNLEE.
ENE JIL UTAH SPURS 2 SONIRHOLTOI MASH SAIN TOGLOLT HJ BNAA. BUSIINHAA 2 3 GARSAN BAGAA MULTALLAA. WESTIIIN URSULDUUN SHIRUUN BNAA. HARIN EAST URSULDUUN ALGAA.
loading...
Nene K-mart muu bish. Nene dowtolgoond bol idewhteishd. K-mart ch huurguchwul GG. Daanch yadraad bh shg bnaa. Denveriin asuudal bol COACHs gadna selgee neleen asuudalt bn. Birdman bertelt zowiurt.
Joe Graham gj 1 dajgu bii, bas l bertelt bas jhon namhan. Petro Balkman Allen ednaraar yadin arai dr idewht yum olmoor yum
loading...
denver gaihamshgiig buteene 4:3
loading...