Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, AC Милан, АС Рома, Интер Милан, Италийн хөлбөмбөг, Ювентус » Паццини Ромагийн мөрөөдлийг ”унтраалаа”

GD Star Rating
loading...

Аваргуудын лигийн хагас шигшээн хариу тоглолтын өмнө Интер Сери A лигийг дахин тэргүүлж эхэллээ. Бямба гаригт тэд Аталантаг талбайдаа угтан авч 3 : 1-ээр буулган авсан юм.  Жозе гарааны тоглогчдоос Лусио, Камбьяссо, Самуелыг сэлгээнд суулгаж хүнд бэртлээсээ эргэн ирсэн
Киву, Марига нарыг гараанд гаргасан байв. Дөнгөж 5 дахь минутад Интерийн төвийн хамгаалалтын алдааг ашиглан  Тирибокки гоолдож зочин багийнхан тэргүүлж эхэллээ. Аталанта хомоол хамагч 18-р байранд жагсаж байгаа учир 3 оноо авах зайлшгүй шаардлагатай байсан. Энэ гоолоос хоёрхон минутын дараа  Тирибокки дахин  гоол оруулах дөхсөн ч мөргөсөн бөмбөг нь хаалганаас үл ялиг зөржээ.

Гарааны тоглогчийнхоо эзгүйд Интер арын шугамандаа цөөнгүй алдаа гаргаж байлаа. Гэхдээ 24  дэх минитад Шнайдерийн дамжуулалтаар Милито гоолдож тоглолтыг эргүүлэх эхлэлийг тавьжээ.
Үүнээс 10 орчим минутын дараа Самуель Это’огийн гоёмсог дамжуулалтаар Кени хагас хамгаалагч Марига дебут гоолоо орууллаа. Өнгөрсөн өвөл Пармагаас ирсэн энэ залуу тоглогч Челситэй хийсэн аваргуудын лигийн тоглолтонд оролцсоноор аваргуудын лигт оролцсон анхны Кени тоглогч болсон юм. Хоёрдугаар хагасын эхэнд булчингаа бэртээсэн Шнайдер Камбьяссогоор сэлгэгдлээ.

Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар Голланд эр аваргуудын лигийн хариу тоглолтонд оролцохгүй байж магадгүй юм байна. Тоглолтын сүүлийн гоолыг Кристиан Киву 78  дахь минутад алсын цохилтоор багтаа авчирснаар Интер 3 : 1-ээр улиралын 21 ялалтаа байгууллаа. Одоо тэд требль хийх бүрэн итгэлтэйгээр Ноу Кампад зочлох болж байна.

Милан. 55,000 үзэгч .
ИНТЕР – АТАЛАНТА – 3:1 (2:1).
Тирибокки, 5 (0:1). Милито, 24 (1:1). Марига, 35 (2:1). Киву, 78 (3:1).
Станкович, 27, Кордоба, 47, Матерацци, 83 (Интер), Бьянко, 8, Коппола, 33, Манфредини, 63, Капелли, 64 (Аталанта).
Интер: Жулио Сезар, Занетти, Кордоба, Матерацци, Киву, Станкович (Мотта, 70), Марига, Снейдер (Камбьяссо, 46), Мунтари, Это’о, Милито (Арнаутович, 80).

Аталанта: Коппола, Капелли, Бьянко, Манфредини, Пелузо, Феррейра (Чераволо, 57), Падоин, Гваренте, Вальдес (Аморузо, 57), Дони (Радованович, 71), Тирибокки.

Бямба гаригт мөн хямралын байдалд ороод байгаа АС Милан Палермод бутниргүүлж аваргын Сери А лигийн аварга авах байтугай 3-р байраа алдахад хүрээд байна. Россонеричүүд арын шугамандаа энэ өдөр маш олон алдаа гаргаж байсан нь ялагдах гол шалтгаан болсон. Мөн довтолгооны тоглогчид ялангуяа гараанд гарсан Хунтелаар үүргээ тун муу биелүүлжээ.
Палермогийн хувьд ийнхүү 4-р байрын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлэх боломжтой боллоо.

Палермо. 29,000 үзэгч.
ПАЛЕРМО – МИЛАН – 3:1 (2:0).
Бово, 9 (1:0). Абель, 18 (2:0). Зеедорф, 55 (2:1). Микколи, 69 (3:1).
Хунтелаар, 67, Гаттузо, 85 (Милан).
Палермо: Сиригу, Кассани, Кьяер, Бово, Бальдзаретти, Мильяччо (Бертоло, 65), Ливерани (Блази, 89), Пасторе, Ночерино, Абель (Кавани, 57), Микколи. Милан: Дида, Дзамбротта (Индзаги, 62), Оддо, Тиагу Силва, Антонини, Гаттузо, Пирло, Зеедорф (Мансини, 87), Янкуловски (Де Вито, 79), Роналдиньо, Хунтелаар.

Ингээд ням гаригт Рома хүснэгтийн тэргүүн байрыг дахин эргүүлж авах тулаанаа Сампдориатай  хийлээ. Долоо хоногийн дундуур тэд Италийн цомын хагас шигшээд Удинезед ялагдал хүлээсэн ч цуврал тоглолтын дүнгээр цомын финалд шалгараад байсан юм. Раниер энэ удаа гараандаа өөрчлөлт хийж Тони, Таддэйг суулгаж Тоттиг довтолгоонд тоглуулсан байв. Мөн Менезийг баруунд, Вучиничийг зүүн жигүүрт довтолгоог дэмжүүлэхээр томилжээ. Эхний үеийн байдлаар Раниеригийн гараа тун сайн тоглож хоорондоо маш сайн ойлголцож чадаж байсан ч харамсалтай нь олон сайхан боломжуудынхаа ердөө нэгийг нь л гоол болгож дөнгөжээ. Багийн ахлагч Франческо Тотти Вучиничийг хөндлөн дамжуулалтаар 14  дэх минутад гоол оруулсан байна.
Гэтэл 2-р хагасаас талбайн зочид тун гайхалтай сэргэж маш зохион байгуулалттай ухаалаг тоглолтыг үзүүлж эхэллээ.
Рома ч мэдээж мөчөөгөө өгөлгүй гоолын боломжуудыг гаргаж байсан ч Сампдориагаас хамгийн ”аюултай” довтлогч Паццини 52  дахь минутад тооны харьцааг тэнцүүлсэн байна. Рийз түүнийг барьж байх ёстой байсан ч  алдаа гаргаж мань эрийг ”дураар нь дургуйлжээ”.
Раниери энэ үед тун осолтой сэлгээ хийж Кассетти болон Перроттаг сэлгээнд суулгаж Тони, Таддэйг оруулж ирлээ. Ялалт байгуулахаар хэтэрхий улайрсан Ромачууд хамгаалалтдаа тун том зай үүсгэж байсан нь тэдний ялагдлын үндэс болжээ. Цаг дуусахаас 5 минутын өмнө мөн л Паццини сөрөг довтолгоогоор Ромагийн хаалганд гоолдож тэдний 10 сараас хойш үргэлжилж байгаа ялагдашгүй цувралыг төгсгөл болголоо. Хамгийн гол нь Рома италийн лигийн тэргүүлэгчийн байраа алдаж үлдсэн 3 тойрогт Интерийн бүдрэлтэд найдахаас өөр аргагүй болж байна.  Сампдориа 2 тойрог дараалан топ багийг буулган авлаа. Одоо тэд ирэх тойргуудад оноо алдахгүй бол дараагийн улиралын аваргуудын лигт орох боломжтой байна.

Рим. 60,000 үзэгч.
РОМА – САМПДОРИЯ – 1:2 (1:0).
Тотти, 14 (1:0). Паццини, 52 (1:1). Паццини, 85 (1:2).
Циглер, 51 (Сампдория).
Рома: Жулио Сержио, Кассетти (Таддей, 74), Жуан, Бурдиссо, Риисе, Писарро, Де Росси, Менес, Перротта (Тони, 67), Вучинич, Тотти.

Сампдория: Сторари, Дзаури, Гасталделло, Луккини, Циглер, Семиоли, Паломбо, Поли (Тиссоне, 46), Губерти (Маннини, 46), Кассано (Тестарди, 81), Паццини

Улирал дуусахад 3 тойрог дутуу байгаа ч Ливорно доод лиг рүү унах ”болзлоо” хангалаа. 35 тойргийн тоглолтонд ердөө 7 удаа л ялалт байгуулсан ”гайхмаар” тааруу амжилттай яваа Ливорно дахин доод лиг рүү уруудахаар боллоо. Өнгөрсөн улиралд тэд Сери Б лигийн 3-р байранд орж дээд лигт дэвшин гарч ирсэн юм.

Туриний Ювентус харин улиралын төгсгөлийг тун сайн хийж байна. Аваргуудын лигийн эрхийн талаар найдалтгүй болсон ч Яквинта 2-р үеийн эхэнд сэлгээгээр орж ирэн дубль хийж багтаа хожил бэлэглэсэн аж.

Аваргуудын лигээс хасагдсанаасаа хойш тааруухан тоглож байгаа Фиорентина талбайдаа Кьевод ялагдаж фенүүдээ гомдоолоо. 51  дэх минутад Варгас торгуулийн цохилтоо алдсаны дараа Кьево 2 дараалан гоолдсон аж.

Турин. 24,147 үзэгч.
ЮВЕНТУС – БАРИ – 3:0 (0:0).
Яквинта, 53 (1:0). Дель Пьеро, 69-с пенальти (2:0). Яквинта, 86 (3:0).
Каморанези, 37, Яквинта. 53 (Ювентус), Альмирон, 30, Меджиорини, 60, Жилле, 68 (Бари).
Ювентус: Буффон, Дзебина, Каннаваро, Кьеллини, Де Челье, Каморанези (Кандрева, 46), Поульсен, Маркизио (Салихамиджич, 78), Диего, Амаури (Яквинта, 46), Дель Пьеро. Бари: Жилле, Бельмонте, Бонуччи, Стеллини, С.Масиелло, Альварес (Гоштоньи, 71), Альмирон, Донати, Коман (Ривас, 64), Кастильо (Меджиорини, 55), Баррето.

Неаполь. 40,000 үзэгч .
НАПОЛИ – КАЛЬЯРИ – 0:0.
Кампаньяро, 69 (Наполи), Астори, 39, Нене, 71, Бьондини, 86 (Кальяри).
Коссу, 79 (Кальяри).
Наполи: Де Санктис, Кампаньяро, Каннаваро, Грава, Сунига, Пацьенца (Маджио, 78), Гаргано, Ароника (Доссена, 54), Хамшик, Лавесси (Больячино, 26), Денис. Кальяри: Маркетти, Арьяудо, Канини, Астори, Агостини, Дессена, Конти, Бьондини, Лаццари (Коссу, 73), Матри (Рагацу, 52), Ларривей (Нене, 64).

Флоренция. 29,198 үзэгч .
ФИОРЕНТИНА – КЬЕВО – 0:2 (0:0).
Пеллиссье, 54 (0:1). Сардо, 75 (0:2).
Варгас, 51 (Фиорентина).
Манделли, 14, Мантовани, 34, Пинци, 53, Сардо, 75 (Кьево).
Фиорентина: Фрэ, Де Сильвестри, Крольдруп, Гамберини (Натали, 18), Фелипе (Комотто, 11, Льяич, 38), Дзанетти, Монтоливо, Маркьонни, Йоветич, Варгас, Джилардино. Кьево: Соррентино, Фрей, Мореро, Манделли, Мантовани, Йокич, Ригони, Марколини (Сардо, 63), Пинци, Пеллиссье (Граноче, 88), Де Паула (Арьятти, 67).

Генуя. 25,982 үзэгч .
ЖЕНОА – ЛАЦИО – 1:2 (1:2).
Паласио, 8 (1:0). Диас, 25 (1:1). Флоккари, 32 (1:2).
Бокетти, 45, Паласио, 76 (Женоа), Лихтштайнер, 61, Дель Неро, 66, Раду, 73, Сарате, 90 (Лацио).
Бокетти, 69 (Женоа).
Женоа: Скарпи, Папастатопулос, Бокетти, Моретти (Место, 26), Томович (Фатич, 51), Миланетто, Юрич, Кришито, Палладино (Скулли, 61), Паласио, Аквафреска.

Лацио: Муслера, Бьява, Диас, Раду, Лихтштайнер, Брокки, Баронио, Маури, Дель Неро (Сивилья, 90), Рокки (Сарате, 66), Флоккари (Крус, 74).


Болонья. 23,970 үзэгч .
БОЛОНЬЯ – ПАРМА – 2:1 (1:1).
Бьябьяны, 23 (0:1). Ди Вайо, 38 (1:1). Ди Вайо, 50 (2:1).
Ланна, 20 (Болонья), Пачи, 10 (Парма).
Дзаккардо, 29 (Парма).
Болонья: Вивиани, Раджи, Портанова, Морас (Бритош, 79), Ланна, Буше, Мудингайи, Казарини (Гуана, 62), Адайлтон (Пизану, 61), Салайета, Ди Вайо. Парма: Миранте, Деллафьоре, Пачи (Гильи, 44), Дзаккардо, Бьябьяны, Вальяни, Галлоппа (Ландзафаме, 85), Антонелли, Кастеллини, Креспо, Божинов (Лунардини, 44).

Удине. 14,000 үзэгч .
УДИНЕЗЕ – СИЕНА – 4:1 (2:1).
Пепе, 19 (1:0). Калайо, 40 (1:1). Пепе, 42 (2:1). Санчес, 61 (3:1). Ди Натале, 81-с пенальти (4:1).
Вергассола, 57, Крибари, 68, Малаго, 80 (Сиена).
Удинезе: Ханданович, Ферронетти (Квадрадо, 83), Домицци, Лукович, Паскуале (Баду, 72), Исла, Инлер, Асамоа, Санчес, Пепе (Лоди, 79), Ди Натале.

Сиена: Курчи, Малаго, Крибари, Пратали, Дель Гроссо, Вергассола, Экдаль (Яролим, 55), Циолис (Ларрондо, 66), Режиналдо (Джаджало, 54), Калайо, Маккароне.


Ливорно. 3,000 үзэгч .
ЛИВОРНО – КАТАНИЯ – 3:1 (0:0).
Лукарелли, 50-с пенальти (1:0). Беллуччи, 60 (2:0). Бергвольд, 66 (3:0). Макси Лопес, 87 (3:1).
Капуано, 36 (Катания).
Капуано, 49 (Катания).
Ливорно: Де Луча, Галанте, Кнежевич, Бернардини, Раймонди (Модика, 80), Моро, Бергвольд, Витале, Ди Дженнаро (Моцарт, 63), Беллуччи (Данилявичюс, 67), Лукарелли.

Катания: Андухар, Альварес, Терлицци, Сильвестре, Капуано, Дельвеккьо (Моримото, 65), Бьяджанти, Риккьюти (Потенца, 53), Иско (Ледесма, 75), Маскара, Макси Лопес.

ЮВЕНТУС – БАРИ – 3:0

НАПОЛИ – КАЛЬЯРИ – 0:0.

ФИОРЕНТИНА – КЬЕВО – 0:2

ЖЕНОА – ЛАЦИО – 1:2

БОЛОНЬЯ – ПАРМА – 2:1

УДИНЕЗЕ – СИЕНА – 4:1

ЛИВОРНО – КАТАНИЯ – 3:1

Италийн Сери А лиг

# Клуб T/T X T Хж +/- О
1 ИНТЕР 35 21 10 4 68-31 73
2 РОМА 35 21 8 6 62-39 71
3 МИЛАН 35 18 10 7 56-38 64
4 САМПДОРИЯ 35 17 9 9 45-40 60
5 ПАЛЕРМО 35 16 10 9 54-44 58
6 ЮВЕНТУС 35 16 6 13 52-49 54
7 НАПОЛИ 35 13 14 8 46-41 53
8 ЖЕНОА 35 13 9 13 56-57 48
9 ФИОРЕНТИНА 35 13 7 15 47-43 46
10 ПАРМА 35 12 10 13 38-46 46
11 КЬЕВО 35 12 8 15 33-34 44
12 БАРИ 35 11 10 14 41-46 43
13 КАЛЬЯРИ 35 11 9 15 52-53 42
14 УДИНЕЗЕ 35 11 9 15 48-51 42
15 КАТАНИЯ 35 9 13 13 41-43 40
16 ЛАЦИО 35 9 13 13 34-39 40
17 БОЛОНЬЯ 35 10 9 16 39-52 39
18 АТАЛАНТА 35 9 7 19 35-48 34
19 СИЕНА 35 7 9 19 38-62 30
20 ЛИВОРНО 35 7 8 20 25-53 29


GD Star Rating
loading...
Паццини Ромагийн мөрөөдлийг ''унтраалаа'' , 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Chelsea says:

    Rooney ene uliral duustal toglohgui l yum shig bna daa http://csports.mn/latestnews/news-league/275-2010-04-25-07-05-54

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: