Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, NHL, Хоккей » Флайерс, Сан Хосе дараагийн шатанд

GD Star Rating
loading...

Нью-Жерси Девилз Филадельфия Флайерз 1 : 4

Дорнод бүсийн 2-оор плэй-оффт шалгарч Атлантик дивизионоо 103 оноотой тэргүүлсэн Нью Жерси Девилз дөнгөж эхний шатанд бүдэрлээ. Ийнхүү тэд сүүлийн гурван улирал дараалан хасагдах шатыг хамгийн түрүүнд орхиж байна. Монреалтай оноо тэнцэж ”арай гэж” плэй -оффт үлдсэн Флайерсийг дараагийн шатанд үлдэхэд Даниел Карчиллогийн шайб тун их хэрэг болсон.

Цувралын гурав дахь тоглолтын үеэр овертаймд Канад эр Ричардс, Ганьегийн тусламжтайгаар багтаа маш чухал ялалтын гоолыг бэлэглэжээ. Үүнээс өмнөх 2 тоглолтонд багууд тус бүр 1 ялж цувралын харьцаа тэнцээд байсан. Ингээд үлдсэн тоглолтуудад Флайерс 4–1, 3 : 0-эээр ялалт байгуулснаар бүсийнхээ хагас шигшээд шалгарлаа. Өнгөрсөн зун Филадельфид ирсэн Бриан Боучер одоогоор плэй -оффыг хаалтын хувиараа тэргүүлж байна. Майк Ричардас багийнхаа бараг бүх гоолд гар бие оролцож багийн ахлагчын үүргээ нэр төртэй биелүүлж байгаа аж. Өнгөрсөн жил аварга болох хувьтай Питсбургийн хөлд үрэгдэж байсан тэд энэ жил бүсийнхээ финал хүртэл тэмцэхэд үгүй гэх газаргүй байна.

Хэдийгээр Симон Ганье бэртсэн ч гэсэн 2008 оны өсвөрийн дэлхийн аварга Клоф Жирогийн тогтвортой тоглолт, Майк Ричардсын туршлагатай нийлээд тэдний довтолгоог хүчирхэгжүүлж байгаа. Мөн онгод нь орсон Карчиллог ч мартаж болохгүй. Өмнө нь төдийлөн дуулддаггүй байсан энэ эр карьерийнхаа оргил мөчид хүрэхийн төлөө тэмцэж байна.

Сан-Хосе Шаркс : Колорадо Эвеланш 4 : 2

Харин өрнөд бүсээс хагас шигшээ эхний эрхийг Сан Хосе Шаркс авсан байгаа. Бүсийн тэргүүн багаар шалгарсан Маклелланы хөвгүүд Эвеланштэй 6 хүнд тулаан хийснээс хоёр ч тоглолтыг нэмэлт цаг ялалтаар дуусгаж азтай байгаагаа харуулсан. Америкийн шигшээтэй хамт Ванкераас мөнгөн медаль зүүсэн Жое Павелски гэх залуу багийнхаа од болж одоогоор 6 тоглолтонд 5 шайб, 3 ашигтай дамжуулалт өгөөд байна. Цувралын 4 дэх тоглолтод Шаркс Пепси центрт ялагдах дөхсөн ч энэ эрийн ачаар сүүлийн мөчид хожил авч тэргүүллээ хадгалж үлдсэн юм. Мэдээж хэрэг хашир туршлагатай Евгений Набаковын гайхалтай хаалтууд Шарксын амжилтанд нөлөөлж байгаа.

Шарксын дасгалжуулагч Маклелл ялалтынхаа дараа ”Цуврал нилээд хүнд боллоо. Нэг болон наймаар шалгарсан багуудын тоглолт үргэлж ийм болдог. Хэдээр шалгарах нь хамаагүй, гол нь плэй -офф гэдэг бол үндсэн улиралаас өөр. Энд хэн ч ялагдахыг хүсдэггүй учраас хэдээр шалгарсан нь хэнд ч хамаагүй. Өнгөрсөн улиралд бид Анахэймыг басаж байгаад, яг энэ нөхцөл байдлаас ялагдсан. Тиймээс алдаагаа давтахыг хүссэнгүй” хэмээжээ. Одоо тэд Чикаго, Нэшвилийн ялсантай бүсийн хагас шигшээд өрсөлдөнө.

Плэй-офф 2009/10

Конференцийн шөвгийн 8 Конференцийн хагас шигшээ

Конференцийн  шигшээ Стенлийн цомын финал
1 Вашингтон Кэпиталз 3
8 Монреаль Канадиенс 2
2 Нью-Джерси Девилз 1
7 Филадельфия Флайерз 4
Дорнод бүс
3 Баффало Сэйбрз 2
6 Бостон Брюинз 3
4 Питтсбург Пингвинз 4
5 Оттава Сенаторз 2
1 Сан-Хосе Шаркс 4 1 Сан-Хосе Шаркс
8 Колорадо Эвеланш 2
2 Чикаго Блэкхокс 3
7 Нэшвилл Предэйторз 2
Өрнөд бүс
3 Ванкувер Кэнакс 2
6 Лос-Анджелес Кингз 3
4 Финикс Койотс 2

1/8 финал Стенлийн цом

Вашингтон Кэпиталз — Монреаль Канадиенс

Команда 15.04 17.04 19.04 21.04 23.04 26.04 28.04 Итог
Вашингтон Кэпиталз 2 6* 5 6 1 3
Монреаль Канадиенс 3* 5 1 3 2 2

Нью-Жерси Девилз — Филадельфия Флайерз

баг 14.04 16.04 18.04 20.04 22.04 Итог
Нью-Жерси Девилз 1 5 2 1 0 1
Филадельфия Флайерз 2 3 3* 4 3 4

Баффало Сэйбрз — Бостон Брюинз

баг 15.04 17.04 19.04 21.04 23.04 26.04 28.04 Итог
Баффало Сэйбрз 2 3 1 2 4 2
Бостон Брюинз 1 5 2 3** 1 3

Питтсбург Пингвинз — Оттава Сенаторз

баг 14.04 16.04 18.04 20.04 22.04 24.04 Итог
Питтсбург Пингвинз 4 2 4 7 3 4* 4
Оттава Сенаторз 5 1 2 4 4*** 3 2

Сан-Хосе Шаркс — Колорадо Эвеланш

баг 14.04 16.04 18.04 20.04 22.04 24.04 Итог
Сан-Хосе Шаркс 1 6* 0 2* 5 5 4
Колорадо Эвеланш 2 5 1* 1 0 2 2

Чикаго Блэкхокс — Нэшвилл Предэйторз

баг 16.04 18.04 20.04 22.04 24.04 26.04 28.04 Итог
Чикаго Блэкхокс 1 2 1 3 5* 3
Нэшвилл Предэйторз 4 0 4 0 4 2

Ванкувер Кэнакс — Лос-Анджелес Кингз

баг 15.04 17.04 19.04 21.04 23.04 25.04 27.04 Итог
Ванкувер Кэнакс 3* 2 3 6 7 3
Лос-Анджелес Кингз 2 3* 5 4 2 2

Финикс Койотс — Детройт Ред Уингз

баг 14.04 16.04 18.04 20.04 23.04 25.04 27.04 Итог
Финикс Койотс 3 4 4 0 1 2
Детройт Ред Уингз 2 7 2 3 4 3
GD Star Rating
loading...
Флайерс, Сан Хосе дараагийн шатанд , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. bt says:

    3 bag erhee avchihaj

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: