loading...
2010 он гараад МЧХ-ноос 1-р сарын 8-наас 10-ны өдрүүдэд сонгон шалгаруулах нээлттэй сорилт-1 тэмцээнийг зохион байгуулж байсан билээ.
Харин энэ удаад 2010 оны чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн сонгон шалгаруулах сорилт-2 тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд спортын төв ордонд явагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээнд эрэгтэйчүүд 60, 96, 74, жинд өрсөлдсөн бол эмэгтэйчүүд 59, 51, 72, 67 гэсэн жингүүдэд сорилт тэмцээн явагдлаа.
Энэ жил МЧБХ-ноос Орон нутгийн жил болгон зарласантай холбогдуулан чөлөөт бөхийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Сэлэнгэ аймагт 4-р сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулсан бол насанд хүрэгчдийн УАШТ-нийг ирэх 6-р сарын 04-06-ны өдрүүдэд явуулахаар төлөвлөж байна.
Чөлөөт бөхийн сонгон шалгаруулах сорилт-2 тэмцээнд амжилттай оролцон ялалт, техникийн оноо болон даваагаараа эхний байранд шалгарсан тамирчдын нэрсийг танилцуулая.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд “Алдар” спорт хорооны тамирчин Г.Мандахнаран тэргүүлсэн бол эмэгтэйчүүдийн 59 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин С.Батцэцэг, эрэгтэйчүүдийн 96 кг-д Дархан-уул аймгийн тамирчин Я.Алтантулга, эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд Дархан-уул аймгийн Д.Отгонцэцэг, эмэгтэйчүүдийн 72 кг-д “Хүч” спорт хорооны тамирчин О.Бурмаа, эрэгтэйчүүдийн 74 кг-д мөн “Хүч” спорт хорооны тамирчин Д.Гомбодорж, эмэгтэйчүүдийн 67 кг-ийн жинд “Алдар” спорт хорооны тамирчин Б.Одончимэг нар шалгарчээ. Тамирчинд удахгүй болох бөхийн чөлөөт бөарилдааны насанд хүрэгчдийн УАШТ-нд оролцохоор бэлтгэл сургуулилтдаа ханцуй шамлан орсон байна.
loading...




unher saihan temtseen bolson shuu!
loading...
66 kg yasan yum be?boloogui bol hezee ve?
loading...
selenged bolson bol oyunbold agsanii neremjit bolson bh daa
loading...
usvur shuu neeree martaj
loading...