loading...
Жил бүр АНУ-ын Нью-Йорк хотоос гараагаа авч дэлхийн 100 гаруй улс оронд Олимпийн стилээр буухиалан гүйдэг Даян дэлхийн эв найрамдлын гүйлтийг өөрийн эх орондоо зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Монголд зохион байгуулах хорооноос өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм.
Манай улс тус гүйлтэнд 1995 онд анх нэгдэн оржээ.2006 болон 2007 онд Даян дэлхийн Эв найрамдлын гүйлт нь Хиагт-Алтанбулаг-Орхон-Дархан-Уул-Төв-Улаанбаатар-Хэнтий-Дорнод болон Өвөр монголын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот гэсэн үндсэн маршрутаар монгол орны 5 амйгийн 1500 км газар нутгаар 10 гаруй томоохон хот суурин газрын 15000 гаруй ард иргэд оролцож галт бамбарыг буухиалан гүйж хөрш зэргэлдээ орших Орос, Хятад хоёр орны жирийн арл иргэдтэй мөр зэрэгцэн даян дэлхийн улс орнуудын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Харин энэ онд улсын гүйгчдийн баг галт бамбараа барин дэлхийн таван тивийн 100 гаруй улс орны нутаг дэвсгэрээр 70.000 гаруй км урт замыг туулахаар төлөвлөжээ. 2010 оны Евр-Aзийн чиглэлийн гүйлт нь 4-р сарын 24-нд Япон улсын Хирошима хотоос гараагаа авч Солонгос, Хятад, Монгол, Казахстан зэрэг 19 орны нутаг дэвсгэрээр 20.000 гаруй км замыг туулан ирэх 9-р сарын 27-нд ОХУ-ын Москва хотноо өндөрлөнө.
Гүйлтийн баг 5-р сарын 23-нд нийслэл Улаанбаатар хотод орж ирэх бөгөөд цааш гүйн 6-р сарын 7-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоор ОХУ-ын хилээр нэвтэрч, 6-р сарын 13-нд Горно-Алтай хотноо Оросын талд гал бамбараа шилжүүлэн өгөх юм байна.
loading...



