loading...
Францын дархан аварга Олимпик түүхэн дэх оргил амжилтаа үзүүлэхээр Байернийг хүлээж авах гэж байна. Тэд өмнө нь европын шилдгүүдийн тэмцээнд ийм хол явж байгаагүй юм. Ер нь Лионы хувьд 2000 он гарснаас хойш л лигтээ давамгайлж байгаа болохоос өмнө нь дундаж багуудын нэг л байсан. Харин Байерний хувьд мэдээж цомыг хэд хэдэн удаа хүртсэн арвин түүхтэй баг.
Бидний дээр өгүүлсэн уламжлал ёсоор явах юм бол Байерн аваргуудын лигт түрүүлэх болчихоод байгаа. Юу ч гэсэн харж л байя.
Клод Пуел (Лионы дасгалжуулагч)
Бид багаараа 3 хоног хотоос гарч сайхан амарлаа. Реал Мадридтай тоглохын өмнө ч бид ингэж байсан юм. Миний бодлоор Байернаас манайх туршлагаар дугмаг ч энэ нь ямар нэгэн хүндрэл учруулахгүй байх, Дараагийн шатанд үлдэхийн тулд заавал 2 гоол оруулах хэрэгтэй учраас бид өөрсдөө идэвхтэй байж, санаачлагыг гартаа авах ёстой. Эхний тоглолтонд Байерн илүүрхсэн учраас давуу тал мэдээж тэдэнд байгаа л даа. Гэхдээ байдал үүнээс ч хүнд байж болох байсан учраас одоо харамсах юм алга. Тоглолт болохыг тэсэн ядан хүлээж байна. Манайхан одоо ямар ч Европын шилдэг багаас айлгүй өрсөлдөж чадахаар байгаа. Тиймээс өрсөлдөгчдөө санаа зовохгүй байна. Тэдний хэд хэдэн гол тоглогчид бэртэлтэй байгаа ч шилдэг тоглогчид нь гардгаараа гарна. Үзүүштэй тоглолт болно гэдгийг амлаж байна.
Луй Ван Галь (Байерний дасгалжуулагч)
Би Недерландад ажиллаж байхдаа багийнхаа тоглогчдод ”Германы багууд хэзээ ч бууж өгдөггүй. Тэд сүүлийн мөч хүртэл тэмцэж, шүгэл дуугарах хүртэл бууж өгдөггүй” гэж хэлдэг байсан. Харин одоо Германы баг яаж тоглодгийг бид өнөөөдөр харуулах болно. Манай багийнхан гайхалтай сэтгэлийн тэнхээтэй. Тиймээс бүх зүйл одоо биднээс л шалтгаална.
Харамсалтай нь бэртэл гэмтлийн асуудал бидэнд бага зэрэг хүндрэл учруулж байгаа. Гэхдээ манай үндсэн тактик ерөнхийдөө өөрчлөгдөөгүй. Франк Риберигийн улаан хуудсын дараа хүртэл шүү.
Бид бол довтолж тоглодог баг. Тэрнээс биш хамгаалаад, гоолын зөрүүнд найддаг баг биш. Бүтэн улиралын турш ингэж тоглосон, одоо ч бас үүгээрээ л тоглоно.
Тоглолтын өмнө би ямар ч дарамт шахалт мэдэрдэггүй. Сэтгэл түгших нь ялагдлын эхлэл болдог учраас би тайван байхыг хичээдэгл дээ.
Багийн мэдээ : Байерн
Бэртэлтэй : Анатолій Тимощук
Асуудалтай : Мартин Демишелис (булчин), Даниэль ван Бюйтен (булчин), Диего Контенро (хөл), Мирослав Клозе (өвчтэй)
Торгуульсан : Даниэль Праньич, Рибери
Шар карт хүртвэл дараагийн тоглолтыг өнжих : байхгүй
Клозе ханиадтай байгаа бол Демишелис , ван Бюйтен нар өнгөрсөн бямба гаригт лигийн тоглолтын үеэр булчингаа бэртээсэн.
Хамит Алтинтоп цавьны бэртлээ эдгээж багийнхантайгаа бэлтгэлдээ оржээ.
Лион :
Бэртэлтэй : Франсуа Клер (өвдөг), Йоан Арток (ахиллесийн шөрмөс), Матье Бодмер (шөрмөс)
Асуудалтай : Жан Макун (цавь), Лисандро (шагай), Жан-Ален Бумсонг (цавь)
Торгуультай : Жереми Тулалан
Шар карт хүртвэл дараагийн тоглолтыг өнжих : Сиссоко, Делгадо, Гоналонс, Кальстром, Крис, Пьянич
Мюнхенд хавирга болон өвдөгөө бэртээсэн ч Крис талбайд гарах боломжтой юм байна. Бумсонг мөн бэлтгэлдээ орсон байгаа.
Лигтээ хийсэн сүүлийн тоглолт :
24/04/10 Мюнхенгладбах 1-1 Байерн
(Реус 60; Клозе 73)
Клозе сэлгээгээр орж ирээд улиралын 3 дахь гоол оруулсан
Энэ хооронд Шальке Гертаг ялсан тул одоо Байерн, Шалькег ердөө гоолын зөрүү л зааглаж байн. 1 гоол.
Лион талбайдаа Монаког хүлээж авах байсан ч 5 сарын 12-нд болохоор хойшлогджээ.
Сонирхолтой баримт :
Лион энэ улиралын аваргуудын лигт талбайдаа ялагдаагүй байгаа. Тэд Стад де Жерланд цэнгэлдэхдээ сүүлийн 3 тоглолтонд ялалт байгуулаад байгаа юм.
2 баг өмнө нь 6 удаа аваргуудын лиг оноолт тааран өрсөлдөж байлаа. Гэхдээ хэн хэн нь давамгайлж чадаагүй бөгөөд тус бүр 2 ялалт байгуулж ,2 удаа тэнцжээ.
Лион хэзээ ч Европын тэмцээний финалд өрсөлдөж байгаагүй. Харин Байерн 13 дахь удаагаа аваргуудын лигийн хагас шигшээд өрсөлдөж байна.
Тэд 2001 оноос хойш финалын тулаанд шалгарч чадаагүй байгаа ажээ.
Лионы ямар нэгэн тоглогч сүүлийн 3 тоглолтоос хөөгдсөн. Гоналонс 4 сарын 11-нд Лиллийн эсрэг улаан карт авсан бол Ревельери 4 сарын 17-нд Бордогийн эсрэг. Хамгийн сүүлд Тулалан Мюнхенд талбайгаас хөөгдсөн.
Эхний тоглолтын тойм
loading...




РЕАЛ ИЙГ ХОЖСОН БАГ ЗААВАЛ ФИНАЛД ҮЛДДЭГ. ЮУ БОЛОХЫГ НЬ ХАРЖ Л БАЙЯ. МИНИЙХЭЭР БОЛ ЛИОН ГАРАХ БАЙХ
loading...
bolh l ym garaad Barcad husuulna
loading...
za tgd realiig mine hojison bag zaavalchgui sain yvah yostoi shu manai realig zuger ch neg bag hojogui gdgiig harulad ug daanch bi bayernd n bas durtai yumaa sda
loading...
Finald Inter, Bayern 2 uldeh magadlaltai bna http://www.csports.mn/latestnews/news-league/286-2010-04-27-06-02-11
loading...
Garaad BArcatai gene shu ! hahaha Intertei uzne gedgiig chamaas busad ni bugd nedej bhad hoorhii amitan
loading...
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810 adidas, nike, umbro, puma
loading...
Энэ жил Бавари цом хүртэнэ гэдэгт итгэлтэй байна.
loading...
hahahahaa saihan ineelee roben hojliin gooliig hiineee harj l baigaarai zaluusaa
loading...
olic hat trick bayern garah ni todorhoi boloo
loading...
http://www.miniiweb.com
ee Real iim bagt hojigddog taarchdee. Lyon uneheer tachihguim bnaa. Bayern4eva
loading...
Байерний бөмбөг зарна. Хотоос нь авсан.сайн бөмбөг шүү1
loading...