Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Хөнгөн атлетик » ”Өсвөр үе ба Ногоон дэлхий” нэртэйгээр Дэлхийн хөнгөн атлетикийн өдрийг тэмдэглэнэ

GD Star Rating
loading...

Монголын хөнгөн атлетикийн холбоо саяхан ээлжит чуулганаа зохион байгуулж удирдах зөвлөлөө шинээр сонгосныг бид өмнө нь мэдээлж байсан. Тус холбооноос энэ оны турш 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө баталсантай холбогдуулан Улсын хэмжээнд хөнгөн атлетикийн 16 төрлийн  тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн уралдаан тэмцээний гараагаа “Хаврын тэргүүн” нэртэйгээр энэ сарын 16-нд БХИС-ийн биеийн тамирын талбайд амжилттай зохион байгуулж тэмцээн уралдааныхаа салхийг хагалсан юм.

Улмаар өсвөр үеийн 3 шат бүхий “Алтан гран при” тэмцээнийг 4-р сарын 10, 16, 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан юм.  Ирэх бямба гарагт буюу 5-р сарын 1-ний өдөр дэлхийн 212 улс “Өсвөр үе ба Ногоон төсөл” нэртэй Дэлхийн хөнгөн атлетикийн өдрийг Олон Улсын Хөнгөн Атлетикийн холбооны заавар, дэмжлэгтэйгээр байгаль орчныг хамгаалах, өсвөр үеийнхэнд экологийн боловсрол олгох уриатайгаар тэмдэглэхээр төлөвлөж байна.

Тус холбоо энэхүү өдөрлөгийг 13-15 нас, 16-17 нас гэсэн 2 насны ангилалд 4 төрлөөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна. Мөн энэ өдөрлөгийн үеэр олон жил завсардаад байсан насанд хүрэгчдийн буухиа тэмцээн явагдах юм.

Түүнчлэн бүх спортын “Хатан хаан” хэмээн нэрийддэг хөнгөн атлетикийн спортыг хэрхэн, ямар арга замаар эрчимтэй хөгжүүлэх асуудлыг МХАХ чухалчлан авч үзэхийн зэрэгцээ хөнгөн атлетикийн спортын өнөөгийн түвшин, цаашдын хөгжүүлэхэд шинэ санал, санаачлагыг шалгаруулах зорилготой “Монгол улсад хөнгөн атлетикийн спортыг эрчимтэй хөгжүүлэн шинэ шатанд гаргах асуудал” нэртэй Эссэ бичлэгийн уралдааныг бүх нийтийн дунд нээлттэй зарлажээ.

Тус уралдаанд оддогийн байдлаар 30 гаруй тамирчин, дасгалжуулагч, оюутан, идэвхтэн нар бүтээлээ ирүүлээд байгаа бөгөөд уралдааны ялагчийг Дэлхийн хөнгөн атлетикийн өдөр зарлах юм байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: