loading...
Байерн Мюнхен Лионыг талбайд нь бутниргэж аваргуудын лигийн финалд ядах юмгүй шалгарлаа. Өмнөх тоглолтонд Роббений гоолоор ялалт байгуулсан тэд Франц өрсөлдөгчдөө ямар ч боломж олголгүй талбайд нь бутниргэжээ. Сүүлийн 3 тоглолтонд Лионы тоглогчид улаан хуудас хүртэж хөөгдөөд байсан уламжлал энд ч үргэлжилж Крис 59 дэх минутад 2 дахь шар хуудсаа хүртсэн юм.
Эхний тоглолтонд оролцоогүй Ван Боммел, Бадштубер нар эргэн ирсэн нь зочдын ихүчийг улам нэмэгдүүлсэн. Торгуультай байгаа Риберигийн оронд Хамит Алтынтоп гарч үүргээ чамгүй сайн биелүүллээ.
Шүгэл дуугарсан цагаас эхлэн Байерн санаачлагыг гартаа өвөн өрсөлдөгчөө илүүрхэж байлаа. Ингээд 26 дахь минутад Томас Мюллерийн дамжуулалтаар Ивица Олич гоолдож талбайн эздийн даалгаварыг улам хүнд болгосон байна. Роббений эхлүүлсэн энэхүү гоол нь түүний энэ улиралын 5 дахь болж байгаа аж. 2-р үеийн эхэнд Даниэль Ван Бюйтен бэртэл авсан тул Мартин Демичелис сэлгээгээр орж ирлээ.
Харин Клод Пуел довтолгоогоо нэмж Али Сиссоког Гомисоор сэлгэсэн. 59 дэх минутад Крис Олич дээр алдаа гаргаж 2 дахь шар хуудсаа хүртлээ. Өмнө нь Лионы хамгаалалтыг амархан сэтэлж байсан Байернчүүд үүнээс хойш жинхэнэ дураараа дургиж 67, 78 даь минутад гоолдсоноор итгэл төгс Мадридийг зорих тийзээ захиаллаа. 2001 онд хамгийн сүүлд энэ цомыг авсанаасаа хойш Байерн финалд шалгараагүй байсан юм.
Луй Ван Гааль тоглолтын дараа ”Манайхыг зогсоох баг алга. Бид ямар ч өрсөлдөгч таарсан бутниргэх болно” хэмээн онгирсон бол Роббен ”Финалд мэдээж Интертэй таарахыг хүсэж байна. Барсатай одоо лав тоглох хүсэлтэй баг байхгүй. Дээрээс нь би Моу, Шнайдертэй нүүр тулмаар байна” хэмээжээ. Өнөө шөнө Роббений хүсэл биелэх эсэх нь тодорхой болно.
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
loading...




1st
loading...
tom am shaldan guy
loading...
shuud.mn deer bas goe bichsen bna le uzerei zalusa
loading...
Sain bn oo Bayarn
loading...
өчигдөр ч лионыг талбай дээр нь илүүрхлээ дээ крис багийн ахлагч байж дэмий алдаа хийж байх юм аа бас нээрээ байерны хувьд сайн байсан ялангуяа алтынтоп
loading...
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810 adidas, nike, umbro, puma
loading...
zenit d 4;0 r butnirguulj baisnaa martaagui baimaar yum da
loading...
ene olic gej aztai nuhur ymdaa haraad baihnee ymarch tehnik hurd eder baihguun mortloo gooldool bahiin medremj saitaigiih baiha.a bayern uneheer sain ban lee
loading...
brawo bayrn go go
loading...
yu veee? hahaha azaar hat trick hiine gj yu bsiin!!!
loading...
uuganaa chi holbombog yaavch mrdrhguiee..Olic hurd, tehnik ali ali n bgaa..az bish sain formtoi tuldaa l garaand garch bgaay..Robben sain bgaa ch herev Olic MAnu-d ehleed suuliin 90 deh minutand goaldoogui bol Bayern odoo multartsan bgaa..
loading...
toglolt ehlehed l Lyon-iihon neg l urawgar baisan yum togloltoon gargaj chadsangui tiim ch bolomj olgosongui Lyon-d 2 ch 100% goal-iin bolomj l garsan ashiglaj chadaagui deerees n damjuulaltuudaan ih tastuulj baisan ehnii toglolt shig l Bayern iluurhej bna lee suuliin goal-iig morgoj hiihed Olic-iin tolgoi hagarsan baisan uu aan ten Aлтынтоп mash sain togloson Muller 2 minutand yamar saihan bolomj aldawaa togloltiin tursh ch gesen tiim sain bgaagui goal-iin damjuulalt ogsniig es tootswol
loading...