Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс » Боксын оюутны УАШТ нээлтээ хийлээ

GD Star Rating
loading...

Оюутан тамирчид дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадамд оролцож  эхэлсний 45 жилийн ойн нэрэмжит  Монгол Улсын 2010 оны Оюутны аварга шалгаруулах боксын тэмцээн өнөөдөр СТО-ны Боксын зааланд 16 цагт нээлтээ хийж эхэллээ.

Оюутны аваргын тэмцээнд ШУТИС, МУБИС, МУИС, ХААИС, БХИС, ХЦДС, Цагдаагийн Академи,  Төмөр замын ДС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Улаанбаатарын Их Сургууль, Зохиомж, Шихи хутаг ХЗДС, Хан хөхий, Түшээ, ОУЭЗБДС,  УБ Эрдэм-Оюу, Монголын Үндэсний ДС, Плехановын нэрэмжит Эдийн Засгийн Академи, Эрдэнэтийн ТИС,  Сутай, Этүгэн, Барилгийн коллеж, Говь сүмбэрийн МСҮТ, Сэлэнгэ аймгийн МСҮТ зэрэг 24 их, дээд сургуулиудын 115  гаруй оюутан тамирчид өрсөлдөж байна.

Тус тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын шүүгч, боксын  спортын мастер Б.Батхуяг ажиллаж байна.

Оюутны аваргын тэмцээн 48 кг, 51 кг, 54 кг, 57 кг, 60кг, 64кг, 69кг, 75кг, 81кг, + 81кг жингүүдээр явагдаж байгаагийн зэрэгцээ тус тэмцээнээс шалгарсан тамирчдыг Улаанбаатар хотноо 2010 оны 10  сарын 04-10 нд болох Боксын оюутны ДАШТ-нд оролцуулах дараагийн шатны сонгон шалгаруулах тэмцээнд оролцуулах эрх олгож байгаагаараа онцлог болж байгаа.

Мөн Боксын оюутны аварга шалгаруулах тэмцээн 5 сарын 2-ыг хүртэл үргэлжлэн явагдахаас гадна чөлөөт бөхийн тэмцээн 5 сарын 1нд, сагсан бөмбөгийн тэмцээн 3нд, шатрын тэмцээн 5нд, модон бөмбөг 14нд, гандбол 17ны өдрүүдэд тус тус эхэлнэ.

GD Star Rating
loading...
Боксын оюутны УАШТ нээлтээ хийлээ, 5.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Боксын дэлхийн залуучуудын АШТ-ний мэдээг эндээс хараарай

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: