Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Кавальерс Селтикстэй 2-р шатанд

GD Star Rating
loading...

Кливленд – Чикаго – 96:94 (27:26, 28:22, 18:23, 23:23)
К: Жеймисон (25), Жеймс (19+10 самбар), Вест (16)
Ч: Роуз (31), Денг (26), Хайнрич (12)
Цувралын харьцаар: 4-1

Кавальерс түүхэндээ анх удаа Буллзийг плей-оффийн цувралд хожлоо. Тэд өнөөдөр цувралын 5 дахь тоглолтыг талбай дээрээ хийж Буллзийг 2 онооны илүүгээр хожив.

Хэдийгээр Буллз ЛеБроны плей-оффийн 24 тоглолт даралаан 20+ оноо аваад байсан цувралыг зогсоосон ч Кавальерст оноо түүх өөр олон тоглогчид байдаг тул түүртсэнгүй. ЛеБрон баруун тохойндоо гэмтэл авсан бөгөөд сүүлийн мөчид торгуулийн шидэлтээ солгой гараараа шиджээ. Тэрээр нарийвчилсан шинжилгээнд орох бөгөөд өөрөө хэлэхдээ гэмтэл нь тийм сүртэй биш гэдэгт найдаж байна гэжээ.

Өнөөдрийн тоглолтын турш Буллз тоог ойрхон байлгаж чадаж байсан ч 3:30 дутуу байхад Жеймисоныг 3-аас сул шидүүлж, өнөөх нь ч оновчтой болгосноор  93:84 болгож холдуулжээ. Энэ үед л Кавальерсийн фэнүүд дараагийн шатанд тоглох Бостоны тухай бодож эхэлсэн байх. Гэвч Буллз бууж өгсөнгүй, дараалан 8 оноо авч 1:32 дутуу байхад 93:92 болгосон. 1:11 дутуу байхад ЛеБрон 2 торгуулиа хийж 95:92 болгосон бөгөөд дараа нь Буллз дараалан амжилтгүй довтолсноор, ялангуяа Роуз Варежаогийн хамгаалалтын эсрэг лэй-апаа алдсанаар энэ улирлаа дуусгалаа.

Магадгүй Винни Дель Негро Буллзийг сүүлийн удаа удирдсан байж болох. Гэхдээ Роуз бол Дель Негро халахыг хүсэхгүй байгаа гэж удаа дараа хэлж байсан бөгөөд өнөөдрийн хожигдлынхоо дараа ч хэлжээ.

Бостон – Майами – 96:86 (29:21, 19:17, 23:27, 25:21)
Б: Р.Аллен (24), Пирс (21), Рондо (16+12 дамжуулалт)
М: Уэйд (31+10 дамжуулалт), Чалмерс (20), Арройо (8)
Цувралын харьцаар: 4-1

Бостоны 4 од болох Гарнетт, Пирс, Аллен, Рондо нар Хитийн ганц Уэйдийг юм болгосонгүй. Селтикс цувралд 4 дэх хожлоо авсан бол Хит 1-ээс илүүг чадсангүй.

Рондо трипл-даблд ойртсон бөгөөд Бостон тоглолтыг сайн эхлүүлж 21 хүртэл онооны давамгай болсон ч Хит 10:14 дутуу байхад тоог 73:70 болтол ойртуулсан ч үүнээс илүүг хийж чадсангүй хожигдлоо. Рэй Аллен өнөөдөр нийт 24 оноо, 2-р хагаст 3 онооны 5 шидэлтээ оновчтой болгожээ. Селтикс ийн 2-р шатанд үлдэж, бүсийн хагас шигшээд Кливлендтэй тоглохоор болж байна. Уг цуврал УБ-ын цагаар Ням гаригт Кливлендийн талбайд эхэлнэ.

Хитээс Уэйд 31 оноо авсан бол Жермайн, Бизли зэрэг тоглогчид түүнд огтхон ч тус нэмэр болсонгүй. Хэрэв Уэйд өнгөрсөн тоглолтонд 46 оноо аваагүй бол Селтикс 4:0-дээд л цувралыг дуусгах байлаа. Уэйд ийн чөлөөт агент болох нь тодорхой бөгөөд 2 дахь хамгийн үнэтэй чөлөөт агент байх биз. “Би ирээдүйд юу болохыг хэлж чадахгүй нь. Ямар ч байсан маш чухал зун, маш завгүй зун байх нь гарцаагүй.” гэж Уэйд хэлжээ.

Дашрамд ТД Гардень Бостон хотын баг 2 дахь үдшээ дараалан плей-оффийн цувралд хожлоо. Өчигдөр хоккейн Бостон Брюинс баг Баффало Сэйбрзтэй 6 дахь тоглолтоо хийж хожсоноор мөн бүсийн хагас шигшээд үлдсэн байна.

GD Star Rating
loading...
Кавальерс Селтикстэй 2-р шатанд, 8.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. bobo says:

    huurhii minii muu wade daanch gantsaardaj bna. ireeduid mun ch hol yvna da. Miami gaasaa bitgii yvaasai. amoure, bosh 2 iin negiig neg sain holbogchtoi neg sain selgeenii toglogchtoi awaad irvel ch…

    GD Star Rating
    loading...
  2. HALA MADRID says:

    New jersey awch magadgui shuu ,
    Roman Abramovich lebron, wade 2iig 2ulang ni awchix chadaltai hun shuu

    GD Star Rating
    loading...
  3. 2020 says:

    PROHOROW GEECH MALAA TGD CH TER 2 NEG BAGT OCHINO GJ ULGER ZA YU
    WADE OORIIGOO PIPPEN BOLGOHIIG HUSEHGUI BOL
    WADED ODO SN TOW L HEREGTEI BN
    LEBROND HEN CH HEREGGUI TSALIN L HEREGTEI YMAR CH HUNTEI YMAR CH BAGIIG HOJINO
    TGD CAREERTAA 7 SEASON 7 FINAL MVP AWNA HARJ BAI
    KOBEG DEMJDEG BANDI NAR MED U
    KOBE IREH JILEES SUUGAAD EHELNE 2 JILIIN DARAA ZODOG TAILNA THR N TA NAR YANADA

    GD Star Rating
    loading...
  4. hatnaa says:

    wade umnuh jiluudee bodvol ene jil mash muu toglolt hiilee argaguidee bag iim bureldehuuntei yum chin. wade bagaa solihod shan l bna>

    GD Star Rating
    loading...
  5. sarnai says:

    heat boshiig awaad 2 sain hamgaalagch awhad l hangalttai awarga awna gj bodohiin. bos clew.g shaachaasai ene bas l mair tsuwral bolnoo bos chadnaa. cle zail muu ongiroo sdaakuud. alga bol

    GD Star Rating
    loading...
  6. csms NBA says:

    wade sn shd ee boston iin 4n baagiii miami giin gants wade iig yuch bolgosongvi gj,NEeex sn bvreldexvvngv bj 5aar garna gedeg mash sn bn shd ee.WADE bagaa solix xeregtei <

    GD Star Rating
    loading...
  7. wade... says:

    Wade yu ch bolsongui ch geh shig ene admin odoo yu be!
    4vs1 gehed hojil avaad bgan bishuu?
    wade bagaa solihgui bol uug n goe shu!
    2006onii shaq shig neg sain tov avchuul tegd l boloo shdee
    miamid uug n tsalin bololtsoo gaigui bmariin…
    daraa jiliin playoff ch hol bn daa hol bna..

    GD Star Rating
    loading...
  8. HTN_DW says:

    ungursun yawdal ch yahaw…. harin odoo boston cavs goyo tsuvral bolohnee. Umnu cavs bostond hojigdoj bsan bol… ene udaa shaq antawn mo geed boston ih 3iin esreg hangalttai togloh bureldehuuntei bna………. uragshaa cavs..
    gehdeee Orlando conferenciin awargiin tuluu huleeej bna gedegt itgeltei bnaa.
    ene buhniig tsag hugatsaa haruulna ..

    GD Star Rating
    loading...
  9. dondon says:

    za ter 2020 gdg ystoi jo batsaan bn do yu yu gene we 7 season 7 final MVP ntr chinii zvvdend l tegdeg bh

    GD Star Rating
    loading...
  10. Batbold says:

    2020 seruun zuudel za. Lebron hediigeer sain toglogch ch gesen 7 udaa awna gedeg ch de. Er ni iimerhuu tom biytei toglogch nar ert haridag ym da. Kobe bol muudsan ch gesen bj l bna. Za ter ch yahaw. BOS – CLE 2 -iin tulaan yostoi soniholtoi bolno gedegt naidaj bna. 7 toglolt garaad Clevland uldene gej bodoj bna. Zaluu, erch huchtei, bas turshlagatai bolson ene bag champion bolj bolno. Buh ymaa tsagaasaa ert shavhchihgui bol ted awragalaj bolno do.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: