Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Сингапур 2010 » “Хүүхдийн олимп”-ийг монгол шүүгч шүүнэ

GD Star Rating
loading...

Энэ оны наймдугаар сард Сингапур улсад болох дэлхийн хүүхдийн анхдугаар олимпод оролцох эрхийг манай улсаас хоёр тамирчин аваад байгаа. Тус буухиаг үргэлжлүүлэхээр чөлөөт бөхийн өсвөрийн тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. МУ-ын Гавьяат дасгалжуулагч Г.Пүрэвбаатараар ахлуулсан багт дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй тамирчин багтжээ.

Тамирчид ирэх тавдугаар сарын 1-2-нд Узбекийн Ташкент хотноо болох хүүхдийн олимпийн эрхийн төлөөх олон улсын тэмцээнд зодоглох юм. Сингапур улсад болох тус хүүхдийн анхдугаар олимпийн наадмыг шүүн явуулах шилдэг 9 шүүгч нарыг дэлхий даяар сонгон шалгаруулсан байна.

Улмаар 4 сарын турш явагдсан тус шалгаруулалтанд олимпийн наадмын ширээний теннисний тэмцээнийг шүүн явуулах шүүгч Монгол улсаас шалгарчээ. Хүүхдийн олимпийн наадмын ширээний теннисний тэмцээн ирэх 8-р сарын 21-26-ны өдрүүдэд явагдах юм.

Ямартаа ч тус томоохон анхдугаар наадмыг шүүх шүүгчдийн өрсөлдөөн дундаас манай улсын шүүгч шалгарсан нь нэгэн амжилтын алхам юм. Манай улсын ширээний теннисний баг тамирчдыг ирэх 5-р сард ОХУ-д болох тэмцээн хүлээж байна. Мөн Олон улсын олимпийн хорооноос санаачлан бүх дэлхийн хүүхдийн олимпийн анхдугаар наадмыг энэ оны наймдугаар сард Сингапур улсад зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан тус наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүд  26 төрлөөр өрсөлдөнө.

Түүнчлэн манай улсаас жүдогийн тамирчин Д.Дөлгөөн анхны эрхийг авсан бөгөөд Олон улсын олимпийн хороо, Олон улсын триатлоны холбоо, “Сингапур-2010” олимпийн зохион багуулах хорооноос нэгэн баяртай мэдээ дуулгажээ. Энэ нь Монголын триатлонч Түвшинжаргалын Энхжаргал “Сингапур-2010”-ын эрхийг баталгаажуулж, хүүхдийн олимпийн наадамд оролцох болсон байна.

Тус олимпийн триатлоны тэмцээнд таван тивийн ердөө 32 охин, 32 хөвгүүн хурд хүчээ сорин оролцох юм.
Манай тамирчин Т.Энхжаргал 18 настай, триатлон, усан спортын дэд мастер цолтой, улсын аварга шалгаруулах триатлоны тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай. Тэрээр Олимпийн эрх олгох (БНСУ-ын Инчён хотноо 2009.08-р сард болсон)

Азийн бүсийн тэмцээнд тавдугаар байр эзэлснээр энэхүү эрхийг авах болзлыг хангаад байгаа юм байна. Бусад спортын төрлөөр хичээллэдэг өсвөрийн тамирчид олимпийн эрх авах тэмцээн уралдаанд оролцох бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: