Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Бакс хожих нь ээ!

GD Star Rating
loading...

“Атланта” – “Милуоки” – 87:91 (23:24, 23:19, 23:18, 18:30)

А: Хорфорд – 25 + 11 самбар. Марв. Уильямс – 22. Жо Жонсон – 13.

М: Женнингс – 25. Сэлмонс – 19. Риднур – 15.

Цувралын харьцаа – 2:3.

Дорнод бүсэд ганц цувралд л 5-аас олон тоглолт гарч байгаа бөгөөд энэ нь Хоукс – Баксийнх. Энэ цуврал 5+ тоглолт гараад зогсохгүй шуугиан дэгдээх нь. Талбай дээрээ хийсэн эхний 2 тоглолтууддаа багууд 2, 2 хожоод байсан бөгөөд 5 дахь тоглолт өнөөдөр Хоуксийн талбайд боллоо. Олон хүн Хоуксийн хожилд эргэлзэхгүй байсан ч байдал эсрэгээр өрнөлөө. Бакс 4-р үед өрсөлдөгчөөсөө 12 оноо илүү авч, улмаар 91:87-оор хожих нь тэр. Бакс тоглолтын төгсгөлд 14-0 гэсэн ран хийж, Хоуксийг шоконд орууллаа.

Баксын хамгаалагчид болох Женнингс 25, Салмонс 19 оноо авсан бол Хоуксийн Жо Жонсон 13, Жамал Кроуфорд 11 оноо авчээ. Жамал, Жо нар нийт 34 довтолж, ердөө 10-ийг нь л оновчтой болгосон байна.

Эндрью Богутыг орлон тоглож байгаа, лигийн хөгшин тоглогчдын нэг Курт Томас хэдийгээр оноо авч чадаагүй ч тоглолт дуусахад 2:15 дутуу байхад Жо Жонсонд довтолгооны алдаа өгүүлж чадсан бөгөөд Хоуксийн од 6 дахь алдаагаа гаргаж тоглолтыг чөлөөлсөн юм. Энэ явдал Баксийн хожилд маш том хувь нэмэр болсон нь гарцаагүй.

Филипс Аренаг дүүргэсэн 19304 үзэгч тоглолтын дараа бухимдлаа илэрхийлж байсан ба зарим нь “Баяртай Вуди” гэж байлаа. Хоуксийн дасгалжуулагч Вудсоны гэрээ энэ улирлаар дуусч байгаа. Одоо Хоукс 1 хожигдвол плей-оффоос хасагдана. Тоглолтын дараа тэрээр: “Хүнд хожигдол байлаа. Гэхдээ энэ бол 7 тоглолт бүхий цуврал” гэсэн байна.

“Денвер” – “Юта” – 116:102 (25:27, 25:25, 36:29, 30:21)

Д: Энтони – 26 + 11 самбар. Биллапс – 21. Кен. Мартин – 18 + 9 самбар.

Ю: Уильямс – 34 + 10 дамжуулалт. Бузер – 25 + 16 самбар. Миллсэп – 16 + 9 самбар.

Цувралын харьцаа- 2:3.

Денвер Наггетс ямар ч байсан цувралыг 6 тоглолттой болгож дөнгөлөө. Өнөөдөр тэд Ютаг талбай дээрээ хүлээн авч 2-р хагаст сайн тоглосныхоо хүчинд хожив.

Наггетс сүүлийн 4 жилд 3:1-ээр хожигдож байгаад барьж хожсон анхны баг болохын төлөө нэлээн үзэх байх. Жазз нэг ч удаа 3:1-ээр тэргүүлж байгаад дараалан 3 хожигдож байгаагүй гэнэ. Нөгөөдөр 6 дахь тоглолт Солт Лэйкт  болно.

Хэрэв хожигдвол плей-оффоос хасагдах нөхцөлтэй сүүлийн 8 тоглолтондоо Наггетс дараалан хожигдож, НБА-ын хамгийн урт цувралыг тогтоогоод байснаа ямар ч байсан зогсоов.

Наггетс гол нь Дероныг сайн хамгаалахаар их бэлтгэсэн байсан бөгөөд дасгалжуулагч Дентли хэлэхдээ: “Бид түүнийг сайн хамгаалсан. Гэвч тэр ердөө л агуу тоглогч юм” гэжээ. Дерон өнөөдөр 34 оноо, 10 оновчтой дамжуулалт хийсэн. Дерон нэг цувралд 5 удаа 20 оноо, 10 оновчтой дамжуулалт хийсэн Кевин Жонсоноос гадна 2 дахь тоглогч болж байгаа гэнэ.

“Сэлгээний тоглогчид багтаа том бэлэг барилаа. Тэдний сэлгээнийхэн биднийг аллаа” хэмээн Жерри Слоан тоглолтын дараа хэлсэн. Жи.Ар.Смит сэлгээнээс 17 оноо авсан бөгөөд 4-р үед 2 ч дараалан холын шидэлтээ оновчтой болгож, баг нь онооны давамгайлал олоход гол үүрэг гүйцэтгэсэн байна.

Денвер хожсон ч төвийн тоглогч Ненегээ алдлаа. Тэрээр 2-р үед өвдгөө гэмтээж талбайг орхиод эргэж ирээгүй. Сүүлд гарсан мэдээгээр бол дараагийн 2 тоглолтонд оролцож чадахгүй гэнэ.

Дэнтли хэлэхдээ: “Ютагийн 2 ч гол тоглогч нь байхгүй. Харин бид зөвхөн түүнгүйгээр л тоглоно” гэжээ.

Дашрамд Биллапс 2003 онд Пистонст байхдаа Орландод 3:1-ээр хожигдож байгаад дараалан 3 хожиж цувралд хожиж байсан удаатай.

GD Star Rating
loading...
Бакс хожих нь ээ!, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

17 Сэтгэгдэл

  1. Uuganbayar says:

    Denver hojnoo

    GD Star Rating
    loading...
  2. BZzS says:

    DEN! hongiliin uzuurt gerel aslaa. haha
    MIL sanasnaas sn toglojin

    GD Star Rating
    loading...
  3. YES says:

    SUULIIN UED ZALUU OD JENNINGISIIN TOGLOLTIIG IH UZEH DURTAI BOLOOD BGA. MIL-IIN FANUUD OLON BOLOH BAIH

    GD Star Rating
    loading...
  4. Bi ali hediinee MIL iin fan ni boltson shd. Shaltgaan: B.Jennings anh draftaas Jennings iig avhad ni Jennings iig harj yvlaa Rokie of the year Jennings bolchoosoi.

    GD Star Rating
    loading...
  5. yes says:

    2 ULA MONGOLD MIL-IIN FAN CLUB BAIGUULAH U AAN………………KKK

    GD Star Rating
    loading...
  6. cavs barca says:

    evans shagnalaa avah geed beltgelee bazaagaad eheltsen

    GD Star Rating
    loading...
  7. hatnaa says:

    milwaukee bagiin 2 leadergui ene jil mash sain toglolt hj bna. Jennings rookie gehed mash sain toglolt hj bagaa hojild hurgelee.Gehdee hawks unuudur mash muu togloloo. Jonhson mash muu toglolooo.

    GD Star Rating
    loading...
  8. htn_15 says:

    westiin ursulduun mash shiruun bnaa. 4 tsuvral bugd 3-2 bolson. odoo ali chadaltai ni hojnodoo.

    GD Star Rating
    loading...
  9. shildeg says:

    Nba -ees yer ni western gees Spurs eastern gees Orlonda magic turuulne ee ene 2 bagiin 1 ni turuuleh bhaa

    GD Star Rating
    loading...
  10. bt says:

    margaash ogloo ch goyo togloltuud bolno doo

    GD Star Rating
    loading...
  11. Denver uragshaa l geydaa 76 maani chadku bgagas hoish iversoniha bas l neg dursamjtai uldsen bagiig demjinde

    GD Star Rating
    loading...
  12. Mg_light says:

    he he Denver hojno gedeg hetsuu dee. Daraagiin toglolt Spyrs-n talbai deer, deerees ni Denver Spyrsiin talbai deerees 1ch hojil avch chadaagui bolohoor daraagiin togloltond Denver yalah magadllal barag bhgui bhaa. Denveriin togloltiig harj bhad er ni ih hetsuu yadarch bj Spyrs-s onoo salgaj bgaa yum shig sanadsan shuu. Za medehgui togloltiig duugui suugaad harjil baiya. …….

    Ene jiliin Play-Off n bas neg goyo uzuushtei togloltiig harlaa. Milwaukee Bucksiinhan uneheer sain bnaooo. Brandon Jennings ene jil sain bna.. Zaluu dongoj garch irch bgaa toglogch mortloo ali hediin bagiin lider toglogch bagiig hodolgogch huch boljee. Milwaukee er ni Atlantag barag hojchih boluudaa. Daraagiin toglolt Milwaukee-n nutag deer bolohoor Atlantaagiin huvid bur hund bh boluu gej bodoj bnooo.

    GD Star Rating
    loading...
  13. usa says:

    yun spurs yariad bgaan be ene deed taliin huuhed Utah jazztai togloj bgaa sh dee meddeg yum shig ayagui ih yum bichihiin Spurs ni Dallastai togloj bgaa garig anduuraad yavaad bhiin

    GD Star Rating
    loading...
  14. haha t1 bandi uu guu yu.zaza terch yahav. mil chuud sain bnoo bna.gehdee hawks iin muu togltoos bolj banldaaa. hawks yg yrih ym bol nbad hamgiin sain bureldhuuntei bag shuu.hawks hojchih baihoo.denver utah gehiin bol.ene udaad jazz hojjih gej bodjiine ygaad gevel.ib ni ooroo lakers iin fan. manaihan jazziig yaaj iij baigaad argalchaad baidag. zaza tegeed lakers will be the champion

    GD Star Rating
    loading...
  15. Go spurs Go says:

    SPURS uneheer sain togloloo…

    Bugd hiih yumaa l hiilee …

    GO SPURS GO.

    GD Star Rating
    loading...
  16. BZzS says:

    mg_light chn harin owoo muu gar u gu yu. busiin awargiin togloltiig uridchilj haraad bn u gu yu? ahhahahahahha

    GD Star Rating
    loading...
  17. sarnai says:

    atlanta eostoi unen suga sdaakuud bogutgu mil.keg hojihguun bol tgd yamar bag hojno gj archaagu sdaakuud. jennings shildeg rookie avah baisiin ghdee evans ch evgu gar l daa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: