Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг » Барса аваргаа хамгаалахгүй

GD Star Rating
loading...

Жозе Моуриньо үнэхээр шилдэг мэргэжилтэн гэдгээ нотолж Интерийг аваргуудын лигийн финалд шалгарууллаа. 1972 оноос хойш Аваргуудын лиг/европын цомын  финалд шалгараагүй байсан Италийн багийн  хүлээлтийг Жозе ийнхүү төгсгөл болгож байна. Тоглолтын гарааны бүрэлдэхүүнээс л Моуриньо өмнөх тоглолтын үр дүнгээ хамгаалах нь ойлгомжтой байсан гэж хэлж болно.
Тэрээр бага зэргийн бэртэлтэй байсан Горан Пандевийн оронд хамгаалагч Кристиан Кивуг тавьсан байв. Харин эсрэг талд нь Пеп Гуардиола ч бага зэргийн сюрприз барьж Сейду Кейтаг жигүүрийн хамгаалалтанд тоглуулснаас гадна Карлос Пуойлын байранд Яя Турег тоглуулсан байсан.
Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурлын дараа Жозе Моуриньогийн машин руу Барсагийн фенүүд дайрч дарамталсан явдал гарсан. Гэхдээ Моуд ямар нэгэн аюултай зүйл болоогүй тухай Европын хэвлэлүүд мэдээлжээ.
Габриель Милито, Диего Милито нар хоёулаа гараанд гарснаар аваргуудын лигийн хагас шигшээ шатанд ах дүү хоёр өрсөлдсөн анхны тохиолдол энэ боллоо.

Бельгийн шүүгч Франк Де Блекере шүглээ үлээсэн цагаас эхлэн энэ тоглолт ямархуу дүр зургаар өрнөх нь ерөнхийдөө тодорхой болсон. Интерийн тоглогчид бараг бүгдээрээ хаалгаа тойрч зогсоод эхний үр дүнгээ хамгаалж, харин Барсагийнхан тэдний талбайд  довтолсон маягтай тоглолт үргэлжилж байлаа.
Эхний 20 минутын байдлаар Интерийн бөмбөг эзэмшилт ердөө 24 хувьтай байсан нь тэдэнд довтлох ямар ч бодол байгаагүйг илтгэнэ.

Барсачууд эхний 30 минутын байдлаар хэд хэдэн аюултай довтолгоо өрнүүлж хоёр жигүүрээрээ ерөнхийдөө довтолж байсан ч Интерийн шигүү хамгаалалтыг нэвтлэх аргаа нэг л олохгүй байв.

Гэтэл 28 дахь минутад Тьягу Мотта Серхио Бускетс дээр алдаа гаргаж 2 дахь шар хууудсаа хүртэж Интер талбай дээр хүн дутуу үлдлээ. Хэдийгээр энэ алдааг улаан хуудас өгөхөөр биш байсан, Бускетс жүжиглэсэн гэх зэргээр шүүмжлэх хүмүүс олон байгаа ч шүүгч тухайн үеийн өөрийнүзэмжээрээ шийдвэр гаргасан тул хэн хэнд нь буруу өгөх арга байхгүй.

Ийнхүү 10-уулаа үлдсэнээр Интерийн тактик нилээд өөрчлөгдсөж Самуель Это’о бүр хойшоо татаж зүүн жигүүрийн хамгаалалт руу шилжлээ.

Эхний үеийн хамгийн аюултай мөч 32 дахь минутад тохиолоо. Мессигийн 16-гийн гаднаас гүйцэтгэсэн тун аюултай цохилтыг Жулио Сезар амжилттай хааж багаа авраагүй бол тоглолт цаашаа ямар дүр зургаар өрнөх байсныг тааварлах аргагүй.
Тоглолтын эхний үед л гэхэд Интер аюул тарьсан ганц ч цохилтыг Барсагийн хаалга руу гүйцэтгээгүй байна.

Хоёрдугаар үед ч тоглолтын ерөнхий темп өөрчлөгдсөнгүй. Барса довтолсоор Интер хамгаалтдаа анхаарлаа хандуулсаар байв. 63 дахь минутад Пеп идэвхгүй тоглолыг үзүүлж байсан Златан болон Бускетсийг суулгаж Жеффрен, Бояан гэсэн 2 довтлогчыг талбайд гаргалаа. Харин Моу эсрэгээрээ Шнейдерийн оронд Мунтариг оруулж ирсэн.
Ингээд довтолгоонд Месси, Бояан, Педро, Жеффрон гээд 4 жижиг биетэй тоглогч тоглож эхэлсэн тул тэдний хувьд 2-р давхараар гоол оруулах боломж тун бага болсон. Гэсэн хэдий ч 81 дэх минутад Мессигийн дамжуулалтыг Бояан Кркич мөргөж гоолдох тун дөхлөө. Түүний барьж байсан хамгаалагч алдаа гаргаж сул орхисон байсан. Харамсалтай нь Каталон эр тоглолтыг эргүүлэх сайхн боломжоо үгүй хийжээ. 81 дэх минутад Диего Милито Иван Кордобагаар сэлгэгдлээ. Дараа нь 86 дахь минутад Самюэль Это’ог Макдональд Маригагаар сэлгээнд суулгаснаар Интерийн бүрэлдэхүүнд довтлогч үлдсэнгүй. Өөрөөр хэлбэл тэд сүүлийн 5 минутад 5 : 4 : 0 гэсэн тактикаар тоглосон гэхэд болно.

83 дахь минутад Чавигийн ухаалаг дамжуулалтыг Пике хүлээн авч Сезар, Кордобаг гайхалтай хууран тооны харьцааг 1 : 0 болголоо. Одоо тэдэнд ердөө ганц гоол хэрэгтэй байсан тул хамгаалалтаа бараг хаяж Валдесаас бусад нь бүгдээрээ Интерийн талбайд тоглож эхэллээ. Сүүл рүүгээ Валдес ч нилээд урагшаа орж ирсэн байв.
90 дэх минутад Ноу Кампад цугласан үзэгчид гоол хэмээн баярласан боловч шүүгч Бояаны довтолгоог хүчингүйд тооцжээ. Учир нь довтолгооны эхэнд Яя бөмбөгөнд гар хүрсэн байсан юм.
Ингээд үлдсэн минутад Интерчүүд ямар нэгэн алдаа гаргаагүй тул цуврал тоглолтын дүнгээр Финалын тулаанд шалгарч чадлаа. Жозе Моуриньо өмнө нь Челситэй хамт энэ цэнгэлдэхэд хэд хэдэн удаа зочилж байсан. Тэрээр тоглолтын дараа ”Энэ бол миний карьерийн хамгийн гайхалтай мөч” хэмээн ярьжээ.
5 сарын 22-ны өдөр Мадридийн Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд бид Байер Мюнхен – Интер милан багуудыг аваргын төлөө өрсөлдөхийг харахаар боллоо.
Харин Каталоны алдарт багт 2 жил дараалан түрүүлэх мөрөөдлөө мартахаас өөр аргагүй болж байна.


Барселона. Стадион “Камп Ноу”. 95,000 үзэгч .
Шүүгч - Франк Де Блекере (Бельги).
БАРСЕЛОНА – ИНТЕР – 1:0 (0:0)
Пике, 84 (1:0).
Барселона Интер
Виктор Вальдес Жулио Сезар
Даниэл Алвес Майкон
Херард Пике Лусио
Габриэль Милито (46) Вальтер Самуэль
Сейду Кейта Хавьер Дзанетти
Яя Туре Эстебан Камбьяссо
Серхио Бускетс (63) Тиагу Мотта
Хави Самюэль Это’о (86)
Педро Родригес Уэсли Снейдер (66)
Лионель Месси Кристиан Киву
Златан Ибрагимович (63) Диего Милито (81)
Сэлгээ
Максвелл, 46 Салли Мунтари, 66
Жеффрен, 63 Иван Кордоба, 81
Боян Кркич, 63 Макдональд Марига, 86
Шар хуудас
Педро Родригес, 27 Тиагу Мотта, 10
Жулио Сезар, 34
Кристиан Киву, 43
Салли Мунтари, 82
Лусио, 82
Тиагу Мотта, 28
GD Star Rating
loading...
Барса аваргаа хамгаалахгүй , 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

57 Сэтгэгдэл

  1. sanaa says:

    Gol ni urd un yaj togloh ogt hamaagui bugd hamgaalsan bn uu zovtloogui bn uu hamaagui er ni nodnin barsa chelsea g muuhai bulhaitsaj bj l hojson shuudee yag yuman deeree. Ene jil peki giin goolch bas oton bn shdee tiim bhad barsagiin fanuud yu geed gomdlood tenegteed bgaa yum be.Sergio Busquets ch bas muuhaildaa ta nar uzuushtei saihan zuiliin tuhai hervee yarih geed bgaa bol busguetsiin ter jujiglelt tiim saihan haragdahgui bsan shdee 10 huntee bag hamgaalahgui geed er ni yahiin iim bhad Barsa giin fanuudad helhed bitgii gonshgontsgoo barsagiihantaigaa adilhan gonshignood bhiin

    GD Star Rating
    loading...
  2. sanaa says:

    Gol ni urd un yaj togloh ogt hamaagui bugd hamgaalsan bn uu zovtloogui bn uu hamaagui er ni nodnin barsa chelsea g muuhai bulhaitsaj bj l hojson shuudee yag yuman deeree. Ene jil peki giin goolch bas oton bn shdee tiim bhad barsagiin fanuud yu geed gomdlood tenegteed bgaa yum be.Sergio Busquets ch bas muuhaildaa ta nar uzuushtei saihan zuiliin tuhai hervee yarih geed bgaa bol busguetsiin ter jujiglelt tiim saihan haragdahgui bsan shdee 10 huntee bag hamgaalahgui geed er ni yahiin iim bhad Barsa giin fanuudad helhed bitgii gonshgontsgoo barsagiihantaigaa adilhan gonshignood bhiin

    GD Star Rating
    loading...
  3. soccer says:

    za nuhud uu.bi bol gants bagiig demjideg ta nar shig unench fan bish.hul bumbug sonirhodog goe toglolt,goe ursulduuntei,huch tentsuu tulaanuudiig uzej taashaal avdag.ene 2 bagiin huvid,intert ene jil az iveelee.ted hojloo.harin barca iluu gedeg ee haruulsan gej bodoj bna.ehnii toglolt barca-n talbaid bolson bol ur dun shal uur ch baih baisan baih.unuudur buh baguud barcatai tulahaas aidag gej Jose togloltiin umnu helj baisan.unendee jiriin hul bumbug meddeggui hun uzsen ch heleheer utgaggui toglolt bolson.90 minut hamgaalj toglono gedeg sain daa bish arga yadsan l taktik.tedend hojil ch uzegchided bol hojigdol, dutuu gedegee l haruullaa.busad baguud n hoorondoo saihan uzeed l uzuushtei saihan toglolt uzuulj bn sh de.

    GD Star Rating
    loading...
  4. Dr.J says:

    End Inter Milanii fan tiim ch olon bish bh aa. Ihenh n Barca-g hojigdsond bayarlasan ulsuud bgaa. Tsoonh n Serie A uzdeg demjdeg nad metiin humuus bgaa baih. Minii huvid anh udaa derby-gee demjlee kkk. Barca, ManU metiin baguudiin mongol fanatuud gej orsdiigoo doviilgood bdag ulsuud het buduuleg deerengui baisan n mini egduug hurgej orhison bilee, bugdeeree soeltoi baitsgaaya, zaluusaa.

    GD Star Rating
    loading...
  5. asd says:

    http://www.miniiweb.com

    GD Star Rating
    loading...
  6. ac milan says:

    ene jil italaas turuuleh eelj shuudee aalznuudaa

    GD Star Rating
    loading...
  7. MIlito says:

    Inter tvrvvleh ni todorhoi uraghsaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: