Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, МҮОХ » МҮОХ 8 байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

GD Star Rating
loading...

: Монголд өвлийн спорт хөгжиж эхлэн багагүй хугацааг элээсэн ч амжилтын хувьд тийм ч сайнгүй байгаа билээ. Өмнөх олимпуудад оролцсон амжилтуудыг харгалзан үзээд МҮОХ төрийн бус байгууллагын хүрээнд цана, тэшүүрийн спортыг далайцтай түлхүү хөгжүүлэх санаачилгыг гаргаж 9 байгууллага оролцсон хамтын ажиллагааны гэрээг “Сочи 2014″ олимп хүртэлх хугацаанд байгууллаа.

Энэхүү гэрээнд МҮОХ, Монголын цанын холбоо, Монголын тэшүүрийн холбоо, Булган аймгийн олимпийн зөвлөл, Завхан аймгийн олимпийн зөвлөл, Орхон аймгийн олимпийн зөвлөл, Хөвсгөл аймгийн олимпийн зөвлөл, хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлөн ТВ9 телевиз, Боловсрол суваг телевизүүд нэгджээ.

Мөн цана тэшүүрийн спортыг төрөлжүүлэн орон нутагт хөгжүүлэх тухай хамтран ажиллах гэрээний хүрээнд МҮОХ аймгуудад цана, тэшүүрийн хэрэглэл материалын нийлүүлэлтийг хариуцах, холбогдох хөгжлийн бодлого, арга зүйн туслалцаа үзүүлэх, олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамруулах ажлыг зохион байгуулах бол тус спортын холбооныхон тэмцээн уралдаан зохион байгуулах, сургалт дасгалжуулалт, техникийн туслалцаа үзүүлэх, хэрэглэл материал нийлүүлэх үүрэг хүлээнэ.

Харин аймгийн олимпийн зөвлөлүүд орон нутагт дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэмцээн уралдаан аймгуудад зохион байгуулах, бэлтгэл сургуулилтыг аймагтаа тогтмол хийлгэх үүрэг хүлээх юм байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: