loading...
Снукерийн ДАШТ-ний 8 дахь өдөр
18. Дэлхийн снукерийн амьд домог Стийв Дэвис гайхалтай тоглолтоо үргэлжүүлсээр энэ жилийн аварга цолоо хамгаалахаар зэхэж байсан Шотландын Жоон Хиггинсийг 13-11 харьцаагаар хожиж дэлхийн аваргын тэмцээнүүдэд шилдэг 8 үлдсэн хамгийн ахмад тамирчдийн жагсаалтад 1983 онд Австралийн Эдди Чарьлтон дараа орох гайхамшигтай тоглолт хожлыг үзүүллээ. Эхний хэсгийн тоглолтонд Хиггинс ердөө 60, 52 оноо хийсэн бол Дэвис 53, 48, 72, 102 оноонууд авч 2-6 тэргүүлж эхэлсэн байна. Энх хэсгийн тоглолтонд Дэвис гол давуу талыг олж авсан байна. Хоёр хэсгий тоглолтонд Хиггинс 78, 106 оноо харин Дэвис 48, 83, 55 оноо авч 7-9 харьцаагаар Дэвис хоёр хожил илүү үлдэж чаджээ. Харин сүүлийн хэсгийн тоглолтонд хоёр аварга маань гайхамшигтай тоглолтыг үзүүлж Хиггинс 70, 115, 41, 59, 56,42 оноонуудыг авсан боловч Дэвис 46, 49,35, 33 оноо авч шийдвэрлэх хожлуудаа авч ялалт байгууллаа. Хамгийн сүүлийн хожил дээр Дэвис бор шаарийг дуплет цохин авч харин хажуу боортонд наалдсан цэнхэр шаарыг гайхамшигтай засаж аманд ойртуулснаар хожил авч чадлаа.
Хожлын оноонууд:
1 хэсгий тоглолт: 1-69(53), 73(60)-15, 7-83(48), 60-34, 24-72(72), 52(52)-61(35), 5-102(102), 33-68(53)
2 хэсгийн тоглолт: 78(78)-48(48), 58-39, 28-99(83), 36-71, 48-12, 106(106)-15, 63-33, 28-63(55)
3 хэсгийн тоглолт: 98(70)-0, 135(115)-0, 22-87(37,46), 47(41)-60(49), 75(59)-33, 69(56)-19, 22-62(35), 43(42)-60(33)
Стийв Дэвис тоглолтын дараа: ”Би энэ жилийн тэмцээнд гайгүй тоглож байгаа мэдэрч байсан в дэлхийн аваргыг шилдэг 16 ингэж хожлоо гэдэгтээ сүүлийн хожлын ягаан шааарыг хийсний дараа л итгэлээ. Үнэхээр итгэмээргүй юм. Би сүүлий жилүүдэд энд тоглож байгаа шилдэгүүдийн нэг Жоонд олон хожигдож байсан болоод ч тэрүү үнэхээр баяртай байна гэжээ. Би тэр ногоон шаарыг аваад бор дээр гайгүй сайн бариа хийж болох байсан ч энэ маань хожил өгөхгүй байсан болохоор дуплет цохиод азаа үзэхээр шийдсэн нь зөв байжээ. Би ч яг л намрын навч адил сандарч байсан боловч хамгийн гол толгойгоо хөдөлгөхгүй байхыг хичээж байлаа. Би тэмцээн одоо түрүүлнэ гэж олон юм бодохоо больсон зөвхөн урьдах тоглолтоо боддог болсон” гэж хуучиллаа.
Жоон Хиггинс:”Крусибль теарт бол сайхан тоглолт орсон үед бол гайхамшигтай газар байдаг боловч хэрвээ чиний тоглолт чинь орж өгөхгүй бол тэр хэрээрээ хэцүү таалажгүй байдаг билээ. Гэхдээ би агуу Дэвисийг 52 настайдаа ингэж тоглоно гэдгийг биширч байна. Би хэрэгтэй газар ганц нэг шаар алдсан, харин шаарнууд хэзээ ч тийм алдааг өршөөдөггүйг би мэднэ. Өнгөрсөн жил би хэцүү үед өөрийгөө сайн барьж тоглож чадаж байсан боловч энэ жил яаж ч чадалгүй хожигдлоо” гэж ярилаа.
19. Австралийн Нейл Робертсон бүх хүчээ дайчлан байж Мартин Гуулдыг сүүлийн хожил дээр 13-12 ялалт байгууллаа. Английн сонирхогчийн снукерийн хошой аварга Гуулд 5-11 харьцаагаар хоёр дугаар хэсгийн тоглолтыг дуусгаад хамаг хөзрийг гартаа атгаж түүнд зөвхөн тамгаа хүлээх л үлдсэн байлаа. Харин 2003 онд дэлхийн залуучуудын аварга болж байсан Нейл өөр бодолтой байлаа. Тэрээр Гуулдын сайн тоглож байсан санаагаар уналгүй өөртөө илтгэлтэйгээр нөхөж дараалан 5 хожиж тоглосоор байгаа 11-10. Гуулд 16, 26 оноо авч байж 12-10 болгоод л цулбуураа алдаж 13-12 хожигдол хүлээлээ. Энэ Крусибль теартрын түүхэнд 11-5 хожил авч чадсан 2 дахь тоглогч болжээ.
Хожлын оноо:
1 хэсгийн тоглолт: 1-78(39), 13-71(70), 12-116(116), 0-80(80), 38-75(43), 16-71(53), 76(71)-4, 60(53)-22
2 хэсгийн тоглолт: 109(86)-14, 0-93(31,46), 61-22, 4-88(58), 31-103(48), 8-61(53), 81(65)-13, 1-69(63), 65(64)-1,
3rd Session: 112(112)-0, 62-16, 54(41)-22, 59-18, 48-68, 63-45, 75(48)-7
Нейл Робертсон тоглолтын дараа:” Би ганц хоёр тэмцээнд түрүүлж байсан гэхдээ өнөөдрийнх шиг хойноос нэхэж байж хожиж байсан нь миний хувь гайхамшигтай байлаа. Мартиныг 6-0 илүүрхээд ирэхээр нь үнэхээр гайхаж байсан. Яахав Жоон Хиггинс Ронни О’Сулливан хоёр байсан бол ч бас ойлгох байлаа. Гэтэл Гуулдын цохисон шаар болгон унаад байдаг мань эрд хэцүү амархан ямар ч ялгаагүй үнэхээр хүнд цохилтуудыг аваад л байсан. Би тийм буруу юм буюу алдаа гаргаад байгаагүй л дээ. Би Роннигийн сүнс орчихоогүй байгаадаа гээд толгойгоо маажиж суусан шүү. Харин 11-5 эхлээд би Шоон Мёрфигийн Мэтью Стийвенсийн араар нэхэж хожсоныг санаад би ч гэсэн үзээд алдья болно гэж өөртөө итгүүлж байсан.
Мартин Гуулд:” Өнөөдөр сонин өдрүүдийн нэг болж өнгөрлөө. Би юу ч хийсэн минийхээр болж өгөхгүй Нейл намайг хүнд байдал оруулж би түүнээс нь гарч чадалгүй хожигдлоо. Өчигдөр адил нэг л гал цоггүй болсон болохоор хожигдол хүлээлсэн зүй ёсны байсан байх. Гэхдээ энэ жил дэлхийн шилдэг тоглогч нартай яаж тоглохоо бас ойлгож, том тэмцээнд тоглох туршлага хуримтлуулсан надад хэрэгтэй санагдлаа. Энд харин хөгжөөн дэмжигчид намайг сайхан хүлээн авч байгаа нь мартхааргүй сайхан байлаа” гэж ярилаа.
20. Шотландын тоглолтын ялагчаар 2006 дэлхийн аварга болж байсан Грээм Дотт нутаг нэгт Стивен Магваерыг 13-6 харьцаагаар хожиж 4 жилийн дараа шилдэг 8 гарч чадлаа. Эхний хэсгийн тоглолт 7-1 харьцаагаар давамгайлж эхэлсэн Дотт Магваерт ямар ч найдвар үлдээсэнгүй. Сүүлийн хэдэн жил тоглолтоо олж чадахгүй байсан Дотт 130,60,127,50 оноо хийж 11-1 болгосон. Магваер ч бас хариу барьж 120, 82 оноо авч 12-3. Харин хоёр дугаар хэсгийн сүүлийн хожлыг 59 оноо авсан Магваер авч сүүлийн хэсгийн тоглолт явагдахаар боллоо. Сүүлийн хэсгийн тоглолт 77,75 оноо Магваер тоог ойртуулсан ч 49 оноо авсан Дотт хожлоо авлаа. Одоо түүнийг Марк Аллен хүлээж байгаа юм.
Хожлын оноо:
1 хэсгийн тоглолт: 59(35)-66(43), 4-94(94), 64-18, 35-68(41), 22-110(110), 55-66, 0-99(99), 19-96(59)
2 хэсгийн тоглолт: 1-130(130), 9-66(60), 0-131(127), 20-67(50), 125(120)-0, 82(82)-0, 7-67(40), 66(58)-46
3 хэсгийн тоглолт: 75(75)-19, 81(77)-9, 23-99(44,49)

Грээм Дотт:” Эхний хэсгийн сүүлийн хожлыг авч чадсан нь сайн хэрэг байсан бөгөөд 7-1 тэргүүлж эхэлсэн нь Стивений нэг биш байгааг ойлгож байсан. Би түүнийг нэхэж тоглох чадвартайг мэдэж байсан бөгөөд хоёр дугаар хэсгийн хожлуудад сайн тоглосон минь хожил авчирлаа. Би энэ жил түрүүлэх боломж байгаа гэж бодож байгаа, одоо ч гэсэн бодсоор байна” гэжээ.
Стивен Магваер:” Эхний хэсгийн тоглолтонд би хожих боломжоо алдсан юм. Би үнэхээр санасандаа хүрч тоглосонгүй. Зарим үед тоглолтын дундуур гараад явчихмаар санагдаж байсан. Харин Дотт маш сайн тоглож байсан хэд хэдэн хожлыг нэг ээлжээр дуусгаж байсан ба өндөр оноо авч байсан. Харин сүүлдээ би тоглолтын харьцааг арай хүн шиг харагдуулахыг хичээж хоосон хэсгийн тоглолт гаргаагүй яамай даа” гэж ярилаа.
Г. Бүрэндэй
loading...






Soviet Union ued Alma Ata d baisan Burendei mun biz de?
loading...
Тийм байна. Харин чи өөрөө хэн бэ?
loading...
Ronnie aguu
loading...