loading...
МҮОХ хөдөө орон нутагт спортыг жигд түлхүү хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, олимпийн тухай спорт сонирхогч ард түмэндээ өргөн мэдээлэл өгч мэдлэг олгох зорилготойгоор хөдөө орон нутаг рүү чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
ЭМШУИС, МҮОХ-той хамтран сургууль дээрээ “Олимп сургалт сурталчилгааны танхим”-ыг нээлээ. Энэхүү танхим нь оюутан залууст олимпизмийг сурталчлах, олимпизмийн үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэх, олимпийн тухай өргөн мэдээлэл өгөх томоохон бодит ажил болж байгаагаараа онцлог юм.
Улмаар Оюутан залуус спортоор хичээллэн чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, эрүүл амьдрахын тулд эрүүл байхын үндэс спортоор хичээллэхийг уриалахад тус таниимын гол зорилго оршиж байгаа юм.
Тус танхимын нээлтийн арга хэмжээнд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, ЭМШУИС-ийн орлогч захирал , профессор Д.Амарсайхан, 2008 оын Бээжингийн олимпийн Парлимпийн аварга Д.Баатаржав тэргүүтэй албаны хүмүүс болон спортын алдартнууд оролцлоо.
Тус сургуулиас спортын шилдэг тамирчид төрөн гарсан эдүгээ ч спортын шилдгүүд суралцдаг төдийгүй спортын цолтой багш эрдэмтэд ажилладаг юм байна.
Тухайлбал МВХ-ны лигийн тэмцээний мөнгө, хүэрл медальт. “Ноён” багийн тамирчин, спортын мастер Баттөр, байт сурын харвааны спортын мастер доктор Зориг, сагсан бөмбөгийн спортын мастер Урансайхан, Батчимэг, хөнгөн атлетикийн спортын мастер Цэрэнвандан, Сүхбаатар зэрэг олон спортын шилдгүүд тус сургуульд ажиллаж суралцдаг гэнэ.
Мөн “Олимп сургалт сурталчилгааны танхим”-ын нээлтийн үйл ажиллагааны үеэр ЭМШУИС-ийн оюутан тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, тэндамон зэрэг спортын 6-7 төрлөөр үзүүлэх тоглолт хийж сонирхуулсан юм.
loading...



