Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Даллас дахиад л…

GD Star Rating
loading...

“Сан-Антонио” – “Даллас” – 97:87 (22:8, 25:26, 23:29, 27:24)

С: Жинобили – 26. Ж. Хилл – 21. Данкан – 17 + 10 самбар.

Д: Новицки – 33. Кэр. Батлер – 25.

Цувралын харьцаа – 4:2.

Сан Антионо Спэрс өнөөдөр талбай дээрээ Даллас Мавериксийг 10 онооны зөрүүтэй хожсоноор цувралд 4:2-оор тэргүүлж дараагийн шатанд шалгарлаа.

Эхний шатанд түрүүлж 4 хожсон нь 2-р шатанд шалгардаг болсноос хойш анх удаа 7-оор гарсан баг нь 2-оор гарсан багаа мулталж байгаа нь энэ. Өмнө нь эхний шатыг 3 хожлоор шийддэг байхад ийм тохиолдлууд гарч байсан аж.

Хамгийн сүүлд л гэхэд 199 онд Никс Хитийг 3:2-оор хожиж шуугиан тарьж байв.

Далласын хувьд Кэрон Батлер, Брэндон Хэйвуд нарын солилцооноос хойш тун сайн тоглож, бүсдээ 2-р байраар плей-оффт орсон ч эхний шатыг ч давалгүй хасагдлаа. Харамсалтай л юм. Ер нь Даллас, Дирк плей-оффт азгүй юм аа. Өмнө нь 2007 онд 1-ээр гараад 8-аар гарсан Голден Стэйтэд хүртэл хожигдож байсан. Тэд сүүлийн 4 улиралд 3 дахь удаагаа эхний шатнаас хасагдлаа. Уг нь Даллас улирлын тоглолтуудад дандаа сайн тоглодог, 10 улирал дараалан 10+ хожил авсан ч плей-оффт л явахгүй юм. 2006 оны финалд үлдсэн ч 2:0-ээр хожиж байгаад дараалан 4 хожигдож байсан удаа ч бий.

Даллас энэ улиралд НБА-ын хамгийн шилдэг зочлон тоглолтын амжилт үзүүлсэн ч плей-оффт Спэрсийн талбайд 3 тоглоод 3 хожигдлоо.

Марк Кубан улирлын дундуур хийсэн солилцооны улмаас нэмж 30 сая доллар гаргасан ч энэ мөнгө салхинд.

Дирк Новицки энэ зун чөлөөт агент болох боломжтой. Тэр энэ эрхээ эдлэхгүй байх магадлал өндөр ч юу ч болоо билээ, харж л байя.

Спэрс тоглолтын эхнээс л давамгайлж, эхний хагаст 22 хүртэл оноогоор тэргүүлж байлаа. Харин 2-р хагаст Дирк Новицки нийт 25 оноо авч, Даллас оноог барьсан. 3-р үеийн дунд Диркийн 3 онооны шидэлт оновчтой болсноор тоо 57:56, Даллас 1 оноо илүү болсон юм. Гэвч Спэрст Данкан, Ману, Паркераас гадна бас нэгэн сайн тоглогч байгаа аж. Тэр нь Жорж Хилл. 4 дэх тоглолтын баатар Хилл энэ удаа 4-р үед 10 оноо авч, Далласыг мултлахад томоохон үүрэг гүйцэтгэсэн байна.4-р үед олон оноо авснаас гадна Хилл эхний хагаст Диркийг 2 ч удаа алдаа гаргуулж, улмаар 4 алдаатай болгон нөөцийн сандал руу удаан хугацаанд үдэж дөнгөсөн юм.

“Портленд” – “Финикс” – 90:99 (17:24, 24:29, 24:21, 25:25)

П: Уэбстер – 19. Олдриж – 16 + 9 самбар. Фернандес – 16.

Ф: Ричардсон – 28. Стаудмайер – 22. Дадли – 12.

Цувралын харьцаа – 2:4.

Спэрстэй өрсөлдөх баг ч тодорлоо. Портлэндэд болсон цувралын 6 дахь тоглолтонд Санс 9 онооны илүүгээр хожиж, бүсийн хагас шигшээд шалгарав. Жейсон Ричардсон 28 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд Амаре 22 оноогоор удаалжээ. Санс 2007 онд бүсийн хагас шигшээд үлдээд Спэрст, 2008 онд эхний шатанд Спэрст тус тус хожигдож байлаа. Тиймээс Сансын хувьд хариугаа авах цуврал болох нь.

Портлэнд ийнхүү плей-оффийн 6 цувралд дараалан хожигдлоо.

Санс эхний хагасыг 12 онооны илүүгээр дуусгасан. Гэхдээ 4-р үед Портлэнд тоог 76:76 болгож тэнцүүлсэн ч үүнээс цааш Санс дахин оноогоор давамгайлж улмаар тоглолт дуустал үүнийгээ хадгалж чадав.

Портлэндээс Уэбстэр хамгийн олон буюу 19 оноо авсан бөгөөд энэ цувралд анх удаа гараанд гарсан Рой харьцангуй бага 14 оноо авчээ. Рой  уг нь энэ цувралыг өнжинө гэж байсан ч тоглосон. Гэвч багтаа төдийлөн тус болж чадсангүй.

Ер нь Портлэндийн энэ улирал ингээд дүүрэн гэмтэл бэртлийн дунд  өрнөж, улмаар дууслаа. Харин ч тэд өрсөлдөөн ширүүн Өрнөд бүсэд плей-ффт үлдсэн нь, тэгэхдээ бүр 6-аар гарч чадсан нь олзуурхмаар амжилт юм. Энэ амжилтыг дасгалжуулагч Нэйт МакМиллиантай шууд холбож ойлгох хэрэгтэй болов уу.

GD Star Rating
loading...
Даллас дахиад л..., 9.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. csms NBA says:

    Spurs sn sn dallas ugaasa azgvi bag shd ee.spurs avargad orsoldox bxa.

    GD Star Rating
    loading...
  2. bt says:

    suns spursees hariugaa zaaval avna harj bgaarai

    GD Star Rating
    loading...
  3. san says:

    харин тийм урагшаа нарнууд аа

    GD Star Rating
    loading...
  4. SAmgaS says:

    bt andaa hamaagui goridoj bgaad hohoo havdaav daa he he. Suns bol barahgui ni ugaasaa todorhoishdee ner toriin gants hojiltoi 4-1 duuleh baih ugaasaa.

    GD Star Rating
    loading...
  5. dallas says:

    dallas denduu azgui bailaa ene tsuvrald.today l gexed 22 onoog barichad. xaramsaltai bnaa, dirk nowitzki aguu domog xeze nba-in tsom orgox yum boldoo.popovic spurs sain bnaa.bas ter france zaluu sain bsan dal-in.

    GD Star Rating
    loading...
  6. Go spurs Go says:

    George hill mash sain togloloo ….

    Za PHX tei taarlaa …

    GOy togloltuud garah bhaa…

    AMJILT

    GO SPURS GO.

    GD Star Rating
    loading...
  7. BZzS says:

    PHO:POR tsuwrald hugshin Richardson sn togloloo. suuliin ued ingej toglohii n haraagu. Thde odo Spursiig yu l bol. Spursiig ulirliin tugsguliig sn hiigel ternees hoish er n sn bnaa. Ulirliin tugsguld buh leader baguudiig hojson. Bas l anuuhan bn da heheh

    GD Star Rating
    loading...
  8. tolbo says:

    German sain togolson, Hill deer yagaad tegej olon aldaa hiigeed baigaag oilgsongui demii yuman deer aldaa hiigeed baih shig baisan. Ginboli heregtei ued heregtei yumaa hiideg toglogch oboo gar shuu. Dasgaljuulagch Duncan aguu toglogch hogjiltoi hun nadaas yamar ongatoig gej asuusan geed yarij baina lee torguuliin shideltee aldsan hun nadaa mashin abch og gej helsnii daraa aldaj orj ireed helsen gesen. Lakers ih muu toglood baina Spurs abrag boloh yum bishuu

    GD Star Rating
    loading...
  9. ShooteR says:

    Estoi jinhene haluuhan toglooltuud garlaa dallas ayguidee bishee spurs defense,turshilga 2 oo ashiglad hojchih shig bolchlooo DAL-azgui bsiin bol 1 uduur az ireh blgude ted spurs jinhenee ewgui baguudtai taarwal ih gomoo muuhai yumnuudig hiideg jishee ni ter 7 onii playoff nash ntriin hamriiin hugalj mugalaad PHO SAS 2 goe bolndooo tehdee.LAL UTH 2 bas ewgui um blndoo kirilenko odoo ene togloltnoos orj irn gsen UTH mash sain form tai bga ene jil ene jil DEN ih haramsaltai jil bolj ungurluu season tiiim goe yawchad tugsgul der bhku bollo olon hun DEN-iig demjij bsan ih gomdmoor um bollo kk za LAL conference-iin awargiiin tuluuu garj ireesee Ron Artestiig humuuus muu toloj bn gd bgaa harin tm bish say OKC-tai toglj bhad ron uuriiguu haruulla unuuh Durant ni 30 40 onoo awad bsan 20-oos neh hetersengui ron sain bnoooooo LAL GO PHX SAS-iig hojoosoooo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: