loading...
Азербайжаны нийслэл Баку хотноо эхэлсэн сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 90 улс орны 460 ширэн бээлийтнүүд өрсөлдөж байгаагаас манай улсаас найман тамирчин эх орноо төлөөлөн оролцож байгаа.
Даваа гаригт эхэлсэн тус тэмцээнд манай тамирчдаас 48 кг-ын жинд Б.Билгүүн, 51 кг-ын жинд О.Батмөнх, 60 кг-д Б.Батзориг, 69 кг-ын жингийн ангилалд С.Хосбаяр, 75 кг-д Г.Болдхуяг нар ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн бол өчигдөр манай бусад гурван тамирчин Бакугийн рингэнд гарч тулалдлаа.
Мөн тус тэмцээний 54 кг-ын жингийн ангилалд өрсөлдөж байгаа дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт өчигдөр Тайландын боксчин Бунярак Ампайраттай тулалдаж, ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарчээ. Тэрбээр өнөөдөр хүрэл медалийн төлөө Польшийн тамирчин Дэвид Мишелиустай нударга зөрүүлнэ.
Харин 57 кг-ын жингийн төлөөлөгч Д.Анандын тухайд өчигдөр Германы Артур Брилд 4:2 харьцаатай ялагдсан бол 64 кг-ын жинд Ц.Отгон-Эрдэнэ Украйны тамирчин Олег Неклиудовт ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.
loading...




tugstsogt hojigdchihloo. 4:5-aar yalagdav
loading...
Tun haramsaltai yaladglaa medeeg ene blogoos haraarai
loading...
boldoo minii muu and yalagdtsan yumuu daa haha zaza zugeer oyutnii awargaar alaad ug naidaj bgaa andaaa hasar ni
loading...
uu ymar ontsgv ym be ugn hojino gj naidaj bsan ymsan za zaz yahwee temtseen negeer duusah bish …uragshaa tugstsogtoo
loading...