Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бильярд » Снукерийн ДАШТ-ний хоёрын даваа өндөрлөө

GD Star Rating
loading...

21. Английн залуу тоглогч нисгэгч мэргэжилтэй Али Картер Жоо Перрийг 13-11 харьцаагаар буулган авлаа. Энэ тоглолт гоё сонирхолтой болж өнгөрлөө. Эхний хэсгийн тоглолт 4-4 харьцаагаар дууссан байна. Харьцангуй сайхан тоглолт гарсан бөгөөд Али 88,72 оноонууд, харин Жоо 50, 50, 56 оноонууд авч байсан байна. Хоёр дугаар хэсгийн тоглолтыг Али маш сайн эхлүүлж 4 хожил дараалан авч 61,46,100 өндөр оноо аван тэргүүлж эхэлсэн. Энэ хэсгийн тоглолт дуусахад Али тоглолтын харьцааг 10-6 болгож гуравхан хожил авах үлдлээ. Сүүлийн хэсгийн тоглолт эхэлэд харин Жоо 62, 50,31, 63, 55 оноо авснаар дараалан 5 хожил авч 10-11 болголоо. Харин Али хариуд нь 104, 82, 40 оноогоор 3 дараалан хожиж ялалт байгууллаа.

Хожлын оноонууд:
1
хэсгийн тоглолт: 92(88)-4, 29-68(50), 0-63(50), 69(37)-36, 0-85(56), 72(72)-0, 29-60, 71-44
2
хэсгийн тоглолт: 79(61)-29, 71(46)-28, 113(100)-0, 66-45, 0-70(36), 69-42, 10-85(37,44), 72(32)-1
3
хэсгийн тоглолт: 9-63(62), 2-78(50), 23-78(31), 17-71(63), 0-68(55), 108(104)-0, 82(82)-24, 72(40)-47

22. 2005 оны дэлхийн аварга Шоон Мёрфи Азийн шилдэг тоглогч Динг Жунхуйг 13-10 харьцаагаар ялж дараагийн шатанд шалгарч чадлаа. Энэ тоглолт хэн хожих нь тодорхойгүй, анхнаасаа маш өрсөлдөөнтэй болж байлаа. Эхний хэсгийн тоглолтонд Динг бага зэрэг давамгайлж харьцаа 2-2 байхад 103 оноо хийж 2-3, харин дараагий хожил дээр Шоон 61 оноотой байхад ширээн дээр байсан бүх шаарыг 78 оноо авч дуусгаад хожил авч хэсгийн тоглолт дуусахад 5-3 тэргүүлж байлаа. Дараагийн хэсгийн тоглолтонд Шоон арай илүү тоглож 72,100,42,43 өндөр оноо авч тоглолтын харьцааг 8-8 болгож дуусгалаа. Сүүлийн хэсгийн тоглолт эхлэхэд хэн ээлжлэн хожил авч 9-9 байхад Динг ширээн дээрх бүх шаарыг 137 оноо авч цэвэрлэсэн байна. Шоон тоог 10-10 болгоод тоглолт шийдвэрлэх үед ороход Динг тоглолтоо барьж чадалгүй амархан шаар алдаж, тоглолтыг судсыг Шоонд алдсан байна. Шоон сүүлийн хожил дээр 14 улаан шаараар 128 оноо авч тоглолтыг дуусгалаа.

Хожлын оноонууд:
1
хэсгийн тоглолт: 32-65(53), 70(32)-60(46),79(68)-55, 44(44)-83(47,36), 115(103)-10, 78(78)-61(32), 32(32)-75(43), 58-47
2
хэсгийн тоглолт: 4-72(72), 0-106(100), 70(37,33)-0, 82-64, 14-106(42), 74(32)-0, 7-98, 13-67(43)
3
хэсгийн тоглолт: 73(58)-46(34), 51(35)-60(31), 137(137)-0, 51(51)-61, 44-79(50), 28-73, 6-128(128)

23. Дэлхийн долоон удаагийн аварга энэ үеийн хамгийн агуу тамирчин гэж тооцогддог Стивен Хендри английн залуу од Марк Селбийд яах ч аргагүй 13-5 ялагдлаа. Эхний хэсгийн тоглолтонд Селби санаснаас муу тоглож байсан хэдий ч 4-4 дуусгаж чаджээ. Харин хоёр дугаар хэсгийн тоглолтонд Маркийн тоглолт орж, Хэндрийд бараг боломж олголгүй 7-1 дуусгаж харьцаа 11-5 болсон байна.  96, 46,45,48,44,62,117,99, 72 гэх мэт оноонуудыг удаа дараа авч тэргүүллийг олж авчээ. Харин тоглолтын 3 хэсэгт тэрээр шууд 2 хэрэгтэй хожлоо авч энэ тоглолт дууссан байна. Марк Сэлби Роннитой яаж тоглохоо бодож байсан бол Хэндри дараа жил эргэн ирж сайн тоглоно гэж ярьсан байна.

Хожлын оноонууд:
1
хэсгийн тоглолт:89(52)-39(39), 0-96(96), 79(71)-23, 0-121(121), 30-77, 61(61)-73(43), 77(32)-75(51), 87-0 (87)

2 хэсгийн тоглолт: 96(96)-19, 99(46,45)-0, 92(48,44)-21, 62(62)-60(35), 4-92(47), 117(117)-8, 99(99)-0, 108(72)-1

3 хэсгийн тоглолт: 66(49)-28, 72-18

24.  1975 онд төрсөн снукерийн гурван од байдаг бөгөөд тэд нийтдээ дэлхийн аваргын 8 титэм эзэмшдэг билээ. Тэдний хоёр нь хоорондоо тааран гайхамшигтай тоглолт үзүүлж, үзэгчдэд снукерийн амтын мэдрүүлж өгсөн гэж бодож байна. Марк Уильямс болон Ронни О’ Салливан нар тун тэнцүүхэн тоглолт үзүүлж, эцэсдээ Роннигийн 13-10 харьцаатай ялалтаар өндөрлөлөө. Эхний хэсгийн тоглолт өндөрлөхөд 4-4, Ронни 67, 78, 83, 78 оноонууд авч байсан бол Уильямс 75,57,74 оноо авч эхний хэсэг өндөрлөсөн байна. Энэ снукерийг шимтэн үздэг үзэгчдийн үнэхээр баясгасан нэг ээлжинд хожлыг яаж авдаг вэ гэсэн хичээл байлаа. 8 хожил тоглоход 7 нэг ээлжээр дуусгана гэдэг энэ тоглолтын чанар өгүүлж байгаа юм. Хоёр дугаар хэсэгт өнөө л түүх давтагдаж үзэгчдийн баяр баясгалан боллоо. Ронни 86, 43, 46, 66,72  оноонуудыг нэг ээлжинд авч байсан бол Уильям 54, 35, 99, 48, 44,43 гэх мэт бас хариуг нь барьсаар байлаа. Харин тоглолтын харьцаа 8-8. Хэн ч илүү гарч чадахгүй л байлаа. Сүүлийн хэсгийн тоглолт эхний 2 хожил мөн л адилхан ээлжлэн 53 оноо авч харьцаа 9-9 боллоо. Харин эндээс л Ронни бага зэрэг давуу тал олж авсан бөгөөд дараалан 104, 75 оноо хийсний ачаар 2 хожил тэргүүлж эхэллээ. Уильям энэ жил гайхалтай тоглолт үзүүлж байгаа нотлон 115 оноо хийж нэг буцаасан боловч Ронний агуу авъястан гэдгээ дахин нэг баталж дараалсан зуун онооны ээлж хийж хожлыг авлаа. Энэ бол снукерийн гайхамшигт хичээл байлаа. Уильям тоглолтын дараа Роннийг зөвхөн Ронни өөрөө хождог гэж хэлсэн нь сонирхолтой сонсогдож байлаа.

Хожлын оноонууд:
1
хэсгийн тоглолт: 21-58, 67(67)-0, 87(78)-2, 83(83)-0, 78(78)-0, 0-103(75), 24-61(57), 41-74(74)
2
хэсгийн тоглолт: 110(86)-24, 7-91(54), 45(43)-46(35), 0-99(99), 78(46)-48(48), 1-87(44,43), 80(66)-42, 72(72)-32(32)
3
хэсгийн тоглолт: 68(53)-9, 7-109 (53, 48), 104(104)-22, 79(75)-12, 7-121(115), 143(111)-0, 137(106)-0

Урьд нь бичиж байсан энэ жилийн содон тохиолдол болох Марк Аллены 146 онооны бичлэгийг снукер сонирхогчид маань үзвэл сонин байх гэж найдаж байна. Крусибль театрт авсан анхны 146 оноо.

Марк Аллены 146 оноо

Хоёрын даваа

(25-аас түрүүлж 13 хожил авах, 3 хэсгийн тоглолт 8/8/9) шилдэг 16

Жоон Хиггинс(Шотланд)                   11-13          Стийв Дэвис (Англи )

Нейл Робертсон (Австрали) 13-12         Мартин Гуулд (Англи)

Алистер Картер (Англи) 13-11         Жоо Перри(Англи)

Динг Жунхуй (Хятад)                            10-13        Шоон Мёрфи(Англи)

Стивен Магваер (Шотланд)                 6-13         Грээм Дотт (Шотланд)

Марк Аален ( Хойд Ирланд) 13-5         Марк Дэвис (Англи)   /146 оноо Марк Аллен/

Марк Сээлби (Англи) 13-5          Стивен Хэндри (Шотланд)

Марк Ж Уильямс (Уэлс )                       10-13       Ронни О’Сулливан (Англи)

Г. Бүрэндэй

GD Star Rating
loading...
Снукерийн ДАШТ-ний хоёрын даваа өндөрлөө, 9.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. mandakh says:

    O’Sullivan №1 шүүдээ

    GD Star Rating
    loading...
  2. tdb says:

    Stephen Hendry maani yur ni l sonin toglood bgaamdaa uug ni mash sain toglodog tamirchin shudee uug ni 41 nas tiim ch hugshin nas bish dee billiardiin sportod za medkumdaa boldogguin bgui dee O’Sullivan-g harii daa uramtai mash hurdan toglodog toglogch shu

    GD Star Rating
    loading...
  3. O’Sullivan says:

    O’Sullivan gahaltai bayr hurgey saib jaal uragshaa Ding maani haramsaltai bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: