Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, УЕФА, УЕФА -н цом » Форлан нэмэлт цагт Ливерпулийг ”гомдоолоо”

GD Star Rating
loading...

Ливерпуль Европын лигийн хагас шигшээд ялагдал хүлээж энэ улиралд цом хүртэх сүүлчийн найдвараа алдлаа. Тэд Анфиелд цэнгэлдэхдээ Атлетиког 2 : 1-ээр буулган авч айлын талбайд 1 : 0-ээр ялагдсан тул финалд шалгарч чадсангүй.
Рафа өнгөрсөн долоо хоногт Бернлиг бутниргэсэн бүрэлдэхүүнээ талбайд гаргасан байсан.

Хавьер Машераног баруун жигүүрийн хамгаалалтад тавьж  Аквилани, Лукасыг төвийн хагас хамгаалалтад тоглуулсан нь нүдээ олсон хэрэг байлаа. Харин Мадридийн багаас торгуулийн улмаас эхний тулаанд ороогүй Серхио Агуеро эргэн ирсэн байв.

Тоглолтын эхнээс талбайн эзэд бөмбөг эзэмшилтийн хувиараа Атлетиког илүрхэж байлаа. Шүгэл дуугараад минут ч хүрэхгүй хугацаанд тэд хоёр ч булангийн цохилтыг гүйцэтгээд амжсан. Ялангуяа  Ливерпулийн хамгийн муу наймаа гэгдэж байгаа Аквилани 11 дэх минутад алсын цохилтоор тооны харьцааг нээх дөхсөн юм. Үүний дараа сөрөг довтолгоогоор Атлетикочууд Рэйнагийн хаалга руу хоёр ч удаа эвгүй цохилтыг гүйцэтгээд амжлаа.

Гэхдээ Ливерпульчууд давамгайлсан хэвээр байсан. 23 дахь минутад Хотон шувуунууд нэг хүрэлтээр өрнүүлсэн гайхалтай довтолгооны хувилбар зохион байгуулсан ч Машераногийн хөндлөн дамжуулалтыг гоол болгоход Кюитэд хэдхэн см-ийн зай дутсан юм . 32 дахь минутад Аггер чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж гоолдсон ч отон тоглолтонд орсон байлаа.

Энэ бүх оролдлогууудын эцэст Улаанууд ямар ч байсан гоолдож чадсан байгаа. 44 дэх минутад Ёосси Бенаюны хөндлөн дамжуулалтыг Аквилани чулуу болгож цувралын тооны харьцааг 1 : 1 болгон тэнцүүлсэн. Мань эр Ливерпулийн төлөө 2 дахь гоолоо оруулж байгаа бөгөөд өмнө нь лигийн тоглолтонд нэгийг хийгээд байсан юм.
Хоёрдугаар хагаст тоглолтын хэмнэл бага зэрэг намжсан. Аль аль нь гоолдож чадаагүй учраас цаг сунгаж нэмэлт цаг ялагчийн хувь заяаг шийдэх болов. Рафа 90 дэх минутад Аквиланиг суулгаж Эль Зарыг оруулж ирсэн байлаа.
Нэмэлт цаг эхлээд 5 минут өнгөрч байхад Анфиелд цэнгэлдэх доргиж эхэллээ.
Лукасын өлгөж өгсөн дамжуулалтыг Бенаюн хүлээн авч зүүн талаас сулхан цохилтыг гүйцэтгэсэн ч Атлетикогийн залуу хаалгач барьж чадсангүй. Ингээд 2 : 0. Энэ бол Ливерпулийг дараагийн шатанд шалгаруулахад хангалттай үзүүлэлт.

Гэхдээ үлдсэн минутад ганц гоол алдахад л тэд юу ч үгүй хоцорно.      Паулу Ассунсауг суулгаж Хурадог оруулж ирснээр Атлетикогийн довтолгоо илүү аюултай болж ирлээ.

102 дахь минут үргэлжилж байхад Рэйсийн баруунаас өгсөн хөндлөн дамжуулалтыг Форлан  хүлээж авлаа. Түүнийг барьж байх ёстой Жонсон хаа нэгтээ ”тэнэж”явсан учраас мань Рэйнаг ядах юмгүй аргалж энэ тулааны 3 дахь бөгөөд Атлетиког финалд шалгаруулсан гоолыг оруулжээ. Үлдсэн минутад Рафа Пашеко, Дегенийг оруулж ирээд ч нэмэр болсонгүй.

Атлетико энэ улиралд лигтээ тааруухан тоглож европын эрх авах найдваргүй болсон ч ийнхүү цом хүртэх найдвартай үлдлээ. Тэд 1962  оноос хойш Европын дэвжээнээс ямар ч цом хүртэж амжаагүй байгаа.
Тоглолтын өмнө Бенитезийн ирээдүй энэ тулаанаар шийдэгдэж мэднэ гэсэн яриа гарч байсан. Хэрвээ тэр бүхэн үнэн бол Рафа Ливерпулийг орхих нь бараг тодорхой болчихлоо. Түүнийг Италийг Ювентус идэвхтэй сонирхож байгаа аж.


Ливерпуль. Стадион “Энфилд”. 42,040 үзэгч
.
Шүүгч - Терье Хауге (Норвеги).
ЛИВЕРПУЛЬ – АТЛЕТИКО – 2:1 (1:0, 1:0)
Аквилани, 44 (1:0). Бенаюн, 95 (2:0). Форлан, 102 (2:1).
Ливерпуль Атлетико
Пепе Рейна Давид Де Хеа
Хавьер Маскерано (110) Хуан Валера
Джэми Каррагер Альваро Домингес
Даниэль Аггер Луис Переа
Глен Джонсон Антонио Лопес
Йосси Бенаюн (114) Хосе Антонио Рейес
Альберто Аквилани (90) Паулу Ассунсау (99)
Лукас Лейва Рауль Гарсия
Стивен Жеррард Симау Саброса
Раян Бабел Серхио Агуэро (120)
Дирк Кейт Диего Форлан (117)
Сэлгээ
Набил Эль Жар, 90 Хосе Хурадо, 99
Филипп Деген, 110 Начо Камачо, 117
Дани Пашеко, 114 Эдуардо Сальвио, 120
Шар хуудас
Стивен Жеррард, 43 Паулу Ассунсау, 52
Альберто Аквилани, 51 Хуан Валера, 67
Джэми Каррагер, 82 Диего Форлан, 103
Альваро Домингес, 104
GD Star Rating
loading...
Форлан нэмэлт цагт Ливерпулийг ''гомдоолоо'', 5.8 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

15 Сэтгэгдэл

  1. Djorj. says:

    hohohoho

    GD Star Rating
    loading...
  2. nexus says:

    azgui yum daaa pooool

    GD Star Rating
    loading...
  3. Liverpool FC says:

    Rafa ner toroo Chelsea g hojij bj l avrah n dee

    http://www.csports.mn deer Real Madridiin talaar orson bna lee

    GD Star Rating
    loading...
  4. Zuka says:

    Forlan muu aztai sda

    GD Star Rating
    loading...
  5. Djorj. says:

    ugaasaa ene butensaind goe toglolt uznee tom bagiin talbaid n tiim amar bish ch manai hed hojnoo urd shun live hojson bol epl-n 2 bag uldeh blaash

    GD Star Rating
    loading...
  6. A says:

    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810 adidas, nike, umbro, puma

    GD Star Rating
    loading...
  7. chelseagees iluudsen hog nowshiin aldaa baij de hamgaalalt n er n sul baigaa azgui l baij de manaih pooliig yaj hojhoo medej bgaa

    GD Star Rating
    loading...
  8. TTT says:

    Ээ арайчдээ муу Форлан банди яаж байнаа Ливерпуль гарах байсан шдээ. Одоо Ливерпулиэс Торрес Бенитес 2 явна даа. Ганф цомоо инггээд алдлаа даа. Одоо Фулхамчуудаа урагшаа Английн нэр төрийг гаргана шүүү.

    GD Star Rating
    loading...
  9. malchin says:

    haha johnson haa 1.tee tenej yavsan gene

    GD Star Rating
    loading...
  10. Orosoo says:

    Жонсон хаа нэгтэй тэнэж яваагүй шүүд ээ бөөд багийнхаа цаашдын замыг засуулах гээд оччихсон байсан юм аа. Манай хүн уншуулах номынхоо нэрийг буруу хэлээд Атлетико гоолдчихгүй юу даа. хэ хэ хэ хэ хэ.

    GD Star Rating
    loading...
  11. v8 says:

    ochdoriin toglolt deer atlitkogiiin haalgach zaluu sn bsan shuu. bas bombog avch ogdog stuardardsuud bhgui toglogch ooroo yavj bombogoo avch bh shig. bas haalgachiin hajuud neg shuugch zogsoj bsan yamar ch hereggui. pool hyamaraad zarim stuardaaa halsan yum bna l daa. atlitko hojih bhaa finald

    GD Star Rating
    loading...
  12. tulgaa says:

    yo neeree Liverpool maani yaavdaa chi min ta nar min yasan honshoorgui bn aa. Za yahuu Chelseag segsiitel ni shaagaad 4t orooroi gej husen erooe

    GD Star Rating
    loading...
  13. barca fan says:

    haha siverpool gus chelseagee hussan ch 4t orohguishde haha harin zanalt manudaa l tom beleg barina bz gah gah

    GD Star Rating
    loading...
  14. storm says:

    huch tentsuuhen toglolt bolson odoo Liverpool-iihen ireh uliral hurtel hol bombogiin talaar bodohiinch hereggui saihan pivodson n deeree

    GD Star Rating
    loading...
  15. admin says:

    http://www.miniiweb.com
    ljlknklj

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: