loading...
Фулхэмийн ”үнсгэлжингийн
түүх” үргэлжилсээр. Шөвгийн 16-д Ювентусыг мулталхад тэднийг аз ивээсэн гэх хүмүүс байсан. Гэвч ”Муурын байшин”-гийнхан тэмцээний гол фаворитууд болох Вольфсбург , Гамбургийг дараалан мулталж финалд шалгарч чадлаа.
Тэдний энэ гайхалтай түүх өнгөрсөн жил Литвийн Ветра багийг Европын лигийн урьдчилсан шатад буулган авсан цагаас эхэлсэн. Үүний дараа Фулхэм E хэсэгт Рома, Басель, ЦСКА Софи багуудтай багтаж хэсгээсээ 2-р шалгаран хасагдах шатанд гайхамшгийг бүтээсээр финалд хүрчээ.
Гамбургийн хувьд ”Нордбанк aрена”-даа гоол оруулж чадаагүй нь гол алдаа болсон. Тэдний довтолгоонд Рүүд Ван Нистелрой, Петрич нар тоглож байлаа. 22 дахь минутад Петрич гайхалтай гоолыг чөлөөт цохилтоос оруулж чадсан ч түүний гоол Гамбургийг финалд шалгаруулсангүй. Довтолгоонд тааруухан тоглож байсан Замораг Клинт Демпсигээр сэлгэсний дараа Фулхэмийн тоглолт илт сэргэж ирсэн. Улмаар 69 дэх минутад Саймон Дэйвис Мерфигийн төвөөс өгсөн дамжуулалтыг тэрээр чадварлагаар тогтоон авч хоёр хамгаалагчийн дундаас тэнцээний бөмбөгийг оруулжээ. 76 дахь минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Золтан Гера Гамбургийн хаалганд гоолдож Фулхэмийг финалд шалгаруулжээ.
Премьер лигт 12-р байранд яваа Фулхэмчүүд ийнхүү Английн нэр төрийг хамгаалахаар финалд үлдэж чадлаа. Тэнцээний бөмбөгийг хийсэн Дэйвис ялалтынхаа дараа ”Үнэхээр итгэмээргүй эргэн ирэлт байлаа. Эхний хагасын завсарлагаанаар Хожсон бидэнд тоглодгоороо л тогло. Тэгээд удахгүй юу болохыг та нар харна гэж хэлсэн. Үүнийг хийж чадсандаа үнэхээр итгэж өгөхгүй байна” хэмээн ярьжээ.
Фулхэм 130 жилийн түүхэндээ ийм өндөр амжилтанд хүрч байгаагүй. Тэд 1948-49, 2000-01 онд Английн доод лигт түрүүлж байснаас гадна 2002 онд Интертотогийн цомд түрүүлж байсан амжилттай. Рой Хожсон Фулхэмийн түүхэн дэх хамгийн амжилттай дасгалжуулагч болоход тун ойрхон байна.
Шигшээ тоглолт 2 долоо хоногийн дараа Гамбург хотын Нордбанк Арена цэнгэлдэхэд явагдана.
| Лондон. Стадион “Крэвен Коттэж”. Шүүгч - Жунейт Жакир (Турk). |
|
| ФУЛХЭМ – ГАМБУРГ – 2:1 (0:1) | |
| Фулхэм | Гамбург |
| Марк Шварцер | Франк Рост |
| Джон Пэнцил (75) | Ги Демель |
| Бреде Хангеланд | Жером Боатенг |
| Арон Хьюз | Йорис Матейсен |
| Пол Кончески | Деннис Аого |
| Дамьен Дафф | Роберт Тесхе (56) |
| Диксон Этуху | Давид Яролим (90+1) |
| Данни Мерфи | Зе Роберто |
| Золтан Гера | Джонатан Питройпа |
| Саймон Дэйвис | Младен Петрич |
| Бобби Замора (58) | Руд Ван Нистелрой |
| Сэлгээ | |
| Клинт Демпси, 58 | Томас Ринкон, 56 (79) |
| Эрик Невланд, 75 | Хосе Паоло Герреро, 79 |
| Давид Розегнал, 90+1 | |
| Шар хуудас | |
| Бреде Хангеланд, 65 | Жером Боатенг, 62 |
| Клинт Демпси, 90+3 | Франк Рост, 90+3 |
loading...




Angli chuud ene jil unen hiimorigui bna dooo
delhiin avragaar ch gesen ene davtagdah bhdaa
hulbumbug sonirhogchidod helhed http://www.csports.mn dajgui site bna lee
loading...
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810 adidas, nike, umbro, puma
loading...
ßäàæ ë Fulham
loading...
goe goal bna
loading...
Фулхэмийг хэн ч муу баг хэлэхгүй байх ПЛ-т топуудын шүдний өчин байсаар ирсэн одоо ч тэр үүргээ нэр төртэйгөөр үргэлжлүүлж байгаа Энэ жил гэхэд л Фулхэм 3-0 МЮ,Фулхэм 3-1Ливерпуль, Фулхэм 0-0 Тоттенхэм, Ливерпуль 0-0 Фулхэм, Ман Сити 2-2 Фулхэм гэсэн амжилттайгаар гайгүй явна гэсэн багт хөөрхөн гай тариад амжчихсан Тийм болохоор энэ амжилтыг үзүүлэхэд болохгүй гэсэн зүйлгүй За тэгээд цомоо авчихвал сайхан л байна. Амжилт хүсье? Ливерпуль ч жоохон гэж нилээд ном уншуулах хэрэгтэй юм шиг ээ. ха ха ха ха ха ха ха ха ха ха хэ хэ хэ хэ
loading...
fulham uragshaa, gehdee atlitkog barahgui baih gj bodoj bna
loading...
үнсгэлжийн түүх – gedeg n yu gej bgaa yum bol oilgosongui
loading...
storm yu ch oilgohgui erguu mal
loading...
http://www.miniiweb.com
togl
loading...