loading...
Германы Бундеслигийн 2009–10 оны улиралд өндөрлөж Байерн Мюнхен 22 дахь удаагаа аваргаллаа.
Хэдийгээр лиг өндөрлөхөд нэг тойрог дутуу байгаа ч ардаа яваа Шалькегаас 3 оноогоор тасарсан тул ийнхүү аваргалах болзлоо хангасан байна. (хэрвээ сүүлийн тойрогт тэд 17 гоолоор ялагдахгүй бол). 33 дахь тойргийн Байерний өрсөлдөгч нь саяхан дасгалжуулагчаа халсан Бохум байлаа. Доошоо унахгүйн төлөө тэмцэж байгаа тэднийг туслах дасгалжуулагч нь энэ тулаанд удирдан оролцуулсан юм.
Луй ван Галь энэ тулаанд Лиоыг буулган авсан бүрэлдэхүүндээ бага зэргийн өөрчлөлт хийсэн байв. Тухайлбал бага зэргийн бэртэлтэй байгаа Ван Бюитений оронд Мартин Демишельс, мөн Алтинтопын оронд Рибери жигүүртээ гарсан байв.
Тоглолт эхэлсэн цагаас Байерн өрсөлдөгчөө илүүрхсээр 18, 20 дахь минутад залуу довтлогч Томаш Мюллер гоолдож багтаа тэргүүллийг бэлэглэлээ. Тоглолт дундуур Байерний фенүүд нэгэн зэрэг явагдаж байсан Вердер болон Шалькегийн тоглолт руу чих тавьж байв.
55 дахь минутад Вердер эхний гоолыг оруулсан тухай мэдээ ирсний дараа Байерний фенүүд цэнгэлдэх даяар баяраа тэмдэглэж эхэллээ.
69 дэх минутад Мюллер улиралын 13 дахь гоолоо оруулж багийнхаа ялалтыг баталгаажуулсан. Үүний дараа тоглолтын баатар Мюллер Клозегээр сэлгэгдлээ.
Энэ хооронд Вердер 2 дахь гоолоо Шалькегийн хаалганд оруулсан тул Байерн лигийн аварга болох нь тодорхой болсон байна. Алиенз Арена даяар баярлаж хөөрсөн фенүүд багийнхаа энэ улиралын анхны цомыг хамтдаа тэмдэглэж байлаа.
Луй Ван Галь үнэхээр шилдэг мэргэжилтэн гэдгээ нотолж өнгөрсөн жил АЗ Алкмарыг Голландын аварга болгосон бол энэ жил Байернд лигийн аваргын титмийг эргүүлэн авчирч чадлаа. Одоо Мюнхений багийг Сантьягу Бернебеуд тоглох аваргуудын лигийн финал, Олимпиаштадионд Вердертэй хийх цомын финал хүлээж байна.
Европын лигийн хагас шигшээд харамсалтай ялагдасн Гамбург ”уураа” Нюрнбергт гаргаж 4 : 0-ээр бутниргэлээ. Ийнхүү тэд Нюрнбергийн доод лиг рүү унах замыг нь бараг л засчихлаа.
Эдин Жеко улиралын 21 дэх гоолоо оруулж Байер Леверкузений Кисслингтэй зэрэгцлээ. Сүүлийн тойрогт энэ 2 тоглогчийн хэн нь мэргэн бууч болох вэ гэдэг нь шийдэгдэх байх.
Нэг хэсэг хүснэгтийг тэргүүлж байсан Байер улиралын төгсгөлийг маш тааруу хийж байна. Тэд энэ тойрогт Гертатай тэнцсэнээр аваргуудын лигийн эрхгүй үлдэх аюулд орлоо. Ирэх тойрогт тэд Мюнхенгладбахыг ялж чадахгүй бол Европын лигийн эрхтэй үлдэнэ. Харин тэргүүлэгч Байерн сүүлийн тойрогт Герта Берлиний талбайд зочилж аваргын баяраа тэмдэглэх юм.
Мюнхен. 69,000 үзэгч .
БАВАРИЯ – БОХУМ – 3:1 (2:0).
Гоол : Мюллер, 18 (1:0). Мюллер, 20 (2:0). Мюллер, 69 (3:0). Фухс, 85 (3:1).
Шар хуудас : Демичелис, 12, Ван Боммель, 83 (Бавария).
Бавария: Бутт, Лам, Демичелис, Бадштубер, Контенто, Роббен, Ван Боммель, Швайнштайгер (Тимощук, 84), Рибери, Мюллер (Клозе, 71), Олич (Гомес, 79). Бохум: Хеерваген, Конча (Яхья, 27), Мальтриц, Маврай, Бениг, Марич, Фухс, Фрайер (Холтби, 60), Азауах, Шестак (Хашемян, 54), Дедич.
Гельзенкирхен. 61,673 үзэгч .
ШАЛЬКЕ 04 – ВЕРДЕР – 0:2 (0:0).
Гоол : Озил, 55 (0:1). Угу Алмейда, 64 (0:2).
Шар хуудас : Рафинья, 70 (Шальке), Озил, 60, Боровски, 73 (Вердер).
Шальке 04: Нойер, Рафинья, Хеведес, Бордон, Шмитц (Эду, 59), Вестерманн, Клюге (Мориц, 75), Ракитич, Фарфан, Хао (Гавранович, 59), Кураньи. Вердер: Визе, Фриц, Мертесакер, Налдо, Пасанен, Фрингс, Боровски, Баргфреде, Озил (Хунт, 88), Писарро, Угу Алмейда (Йенсен, 83).
Штутгарт. 41,600 үзэгч .
ШТУТГАРТ – МАЙНЦ – 2:2 (0:0).
Гоол : Фати, 52 (0:1). Шюррле, 63 (0:2). Марика, 73 (1:2). Марика, 75 (2:2).
Шар хуудас : Хильберт, 54, Гебхарт, 60, Таски, 88 (Штутгарт), Кархан, 55, Забавник, 90 (Майнц).
Штутгарт: Леманн, Осорио (Кужманович, 46), Дельпьер, Таски, Молинаро, Хильберт (Глеб, 66), Кхедира, Треш, Гебхарт (Шибер, 66), Какау, Марика. Майнц: Веткло, Забавник, Новески, Бунгерт, Фати, Сото, Кархан, Полянски (Амри, 78), Шимак (Шалай, 78, Хеллер, 83), Шюррле, Бансе.
Леверкузен. 31,000 үзэгч .
БАЙЕР – ГЕРТА – 1:1 (0:1).
Гоол : Раффаэл, 12 (0:1). Фридрих, 59 (1:1).
Шар хуудас : Видал, 61, Фридрих, 75, Райнарц, 82 (Байер).
Байер: Адлер, Кастро (Бендер, 34), Фридрих, Хююпя, Кадлец, Видал, Райнарц, Барнетта (Каплан, 46), Кроос, Кисслинг, Дердийок (Хельмес, 46). Герта: Дробны, Пищек, Фридрих, Фон Берген, Штайн (Вихнярек, 80), Лустенбергер (Янкер, 66), Качар (Эберт, 70), Сисеру, Раффаэл, Рамос, Гекас.
Дортмунд. 80,300 үзэгч .
БОРУССИЯ Д – ВОЛЬФСБУРГ – 1:1 (0:0).
Гоол : Джеко, 69 (0:1). Стиперманн, 81 (1:1).
Шар хуудас : Графите, 75, Хасебе, 90 (Вольфсбург).
Боруссия Д: Вайденфеллер, Овомоела (Рангелов, 72), Суботич, Хуммелс, Шмельцер, Хайнал, Сахин, Блащиковски (Деде, 72), Гросскройц (Стиперманн, 75), Вальдес, Барриос. Вольфсбург: Бенальо, Пекарик (Джонсон, 46), Мадлунг, Бардзальи, Шефер, Сантана, Хасебе, Гентнер, Мисимович, Графите, Джеко.
Гамбург. 53,727 үзэгч .
ГАМБУРГ – НЮРНБЕРГ – 4:0 (3:0).
Гоол : Питройпа, 9 (1:0). Петрич, 19 (2:0). Петрич, 25 (3:0). Ван Нистелрой, 73 (4:0).
Шар хуудас : Питройпа, 52, Яролим, 69 (Гамбург), Дикмайер, 61, Вольф, 79 (Нюрнберг).
Гамбург: Рост, Демель (Райнхардт, 74), Боатенг, Матейсен, Аого (Розегнал, 83), Троховски, Яролим, Зе Роберто, Питройпа, Берг, Петрич (Ван Нистелрой, 61). Нюрнберг: Шефер, Дикмайер (Джудт, 77), Вольф, Нордтвейт, Пинола, Оттль, Франц, Айглер (Риссе, 61), Гундоган (Тавареш, 34), Буньяку, Чупо-Мотинг.
Франкфурт. 51,500 үзэгч .
АЙНТРАХТ – ХОФФЕНХАЙМ – 1:2 (1:0).
Гоол : Швеглер, 20 (1:0). Тагое, 80 (1:1). Тагое, 88 (1:2).
Шар хуудас : Швеглер, 23 (Айнтрахт), Комппер, 33, Салихович, 36 (Хоффенхайм).
Айнтрахт: Ферманн, Юнг, Франц, Крис, Колер (Хеллер, 90), Швеглер (Тебер, 46), Кларк, Охс, Майер, Коркмаз (Фенин, 56), Алтынтоп. Хоффенхайм: Хаас, Бек, Комппер, Шимунич, Айхнер, Густаво, Вайс (Майкосуэл, 77), Салихович, Эдуардо (Вукчевич, 84), Обаси (Тагое, 77), Ибишевич.
Кельн. 49,200 үзэгч .
КЕЛЬН – ФРАЙБУРГ – 2:2 (1:1).
Гоол : Тошич, 9 (1:0). Идриссу, 31 (1:1). Идриссу, 57 (1:2). Фрайс, 84 (1:1).
Шар хуудас : Мохамад, 78 (Кельн), Идриссу, 45, Бастианс, 47, Муйджа, 89 (Фрайбург).
Кельн: Мондрагон, Бречко, Макенна (Кульманн, 46), Мохамад, Эре, Пети, Манише, Матушик (Фрайс, 64), Тошич, Подольски, Новакович. Фрайбург: Пуплен, Муйджа, Барт, Бутшер, Бастианс (Топрак, 74), Шустер (Крмас, 90), Джагер, Флум, Макиади, Идриссу, Сиссе (Райзингер, 86).
Ганновер. 49,000 үзэгч .
ГАННОВЕР – БОРУССИЯ М – 6:1 (4:0).
Гоол : Хаги, 16 (1:0). Пинто, 23 (2:0). Конан, 27 (3:0). Ханке, 38 (4:0). Шахед, 53 (5:0). Херманн, 69 (5:1). Брюггинк, 74 (6:1).
Шар хуудас : Ханке, 39 (Ганновер), Левелс, 26, Жорес, 37, Данте, 42 (Боруссия М).
Ганновер: Фромловиц, Черундоло, Эггиманн, Хаги, К.Шульц, Пинто (Рауш, 60), Шмидебах, Балич, Брюггинк (Штайнер, 75), Конан (Шахед, 46), Ханке. Боруссия М: Байли, Левелс, Брауэрс, Данте, Даэмс (Жорес, 22), Брэдли, Меевис, Реус, Аранго (Янтшке, 59), Матмур (Херманн, 46), Фринд.
loading...




Баяр хүргэеэээ сайн байнаа
loading...
i love bayrn go go
loading...
Bayern 3,esvel 2 ch ymu tsom avuul mgloor duuren bayernii bolson boloogu fanuud hahaha lol
loading...
Unen unen yag cham shig whahahaha
loading...
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810 adidas, nike, umbro, puma
loading...
nasaaraa bayerniig demjlee uneheer saihan bn
loading...
bayar hurgie BAYERN MUNICH
loading...
3-n oor ulsiin avarga bolson coach nadaas oor bainuu gej tomorch baina
loading...
bayr hurgii BAYERN MUNICH champions leagad bas turuuleerei
loading...
\bayer daraagiin toirogt 17-0 oor xojigdoox boltygai
loading...
3 uur ulsiin avraga bolson dasgaljuulagch nileed hed bii van gaal arai ch tegej heleegui bailgui dee..odoo avarguudiin ligt finald uldsen interiin mourinho bna fc porto chelsea interiig avraga bolgoj bsan bur 4 ch ulsiin avraga bolson hun bna Trapatoni geed jaahan hamjaargatai buudaj bai…
loading...