loading...
МҮОНРТ-ийн энэрмжит Гандболын 17 дахь удаагийн тэмцээн өнөөдөр МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн спорт зааланд эхэллээ. Жил бүр уламжлал болгон явагддаг тус тэмцээний 2010 оны өсвөр үеийн УАШТ-нд хөдөө орон нутгаас Зүүнхараа, Сэлэнгэ, Дархан аймгуудаас гадна Улаанбаатар хотын Шинэ монгол сургууль, 20-р сургууль, 1-р сургууль болон СХД-ийн Ирээдүй цогцолбор сургуулиас эрэгтэй 8, эмэгтэй 5 багийн тамирчид оролцож байна.
Тэмцээнд оролцож багйаа багууд эхсэгт хуваагдан тойрогийн журмаар тоглолт явагдаж хэсэг тус бүрээс шалгарсан багууд Олимпийн системээр тоглон аваргуудаа тодруулна. Өнгөрсөн жилийн тэмцээнд охидоос Дархан-уул аймгийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн Н.Нямаа дасгалжуулагчтай Г.Золзаяа ахлагчтай баг, хөвгүүдээс Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотын А.Амгаланбаяр дасгалжуулагчтай С.Нямдорж ахлагчтай багууд аваргын алтан медалийг хүртэж байсан билээ.
Тус гандболын өсвөрийн УАШТ-нээс гараагаа эхэлсэн 50 орчин хүүхэд, залуучууд одоогоор спортын мастер, спортын дэд мастер цолыг хүртэн үндэсний хэмжээний тэмцээнүүдэд амжилттай тоглож, гадаадад зохиогддог Олон улсын тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг цууриатуулан тоглож байна. Дашрамд дурьдахад манай улсын гандболын эрэгтэй баг тамирчид 2010 оын 11 сард БНХАУ-ын Гуанжоу хотноо болох Азийн наадамд оролцох бэлтгэл сургуулилтаа базааж эхэлжээ.
loading...



