Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Германы хөлбөмбөг, Тоглогчид » Мэргэн бууч

GD Star Rating
loading...

Уржигдар нэгэн шилдэг хөлбөмбөгч спортоо орхиж байгаагаа зарлалаа. Тэр бол Рой Макай юм. Тэр Роналду шиг хурдтай, Роналдо шиг техниктэй, Роналдиньо шиг ухаантай байсангүй. Гэхдээ түүнд мэдрэмж байсан учир гоол гэдгийг бөөндөж гардаг байлаа. Голландын шилдэг хөлбөмбөгчид “Эйндховен”, “Фейеноорд”, “Аякс”-аас мэргэжлийн замналаа эхэлдэг уламжлалтай. Гэтэл Макай даруухан “Виттес”-ээс гараагаа эхэлж байв. Тэнд өнгөрүүлсэн эхний улиралдаа ганцхан гоол оруулсан хэдий ч дараа жил нь 11 бөмбөг оруулснаар Испанийн “Тенерифе” клубийн анхааралд өртлөө. “Ла лига”-гийн баг түүнийг 5.5 сая доллароор худалдаж аваад амаа барьсан гэдэг. Учир нь Макай тэнд очоод 36 тоглолт хийхдээ ердөө долоон гоол оруулжээ. Багийн менежерүүд өөрт нь эргэлзэж эхлэхийг мэдэрсэн тэрбээр дараа онд тун сайн хөдөлмөрлөж, өмнөх жилийнхээ үзүүлэлтийг хоёр дахин өсгөв. Голланд эрийн энэхүү гайхалтай тоглолтыг шагшсан “Депортиво” түүнийг авахын тулд бүх хүч, хөрөнгөө зориуллаа. Тэд “Тенерифе”-ийн эздийг удтал шалсны эцэст Ройг найман сая доллароор авах тохироог хийсэн. “Депор” клуб удтал зүтгэсний дүнд “Ла лига”-д дөнгөж дэвшээд байсан тул байр суурийг нь бат бэх болгож өгөх хүчирхэг довтлогч хайж байсан нь тэр байжээ. Эрлийн дүнд Макай дээр тогтсон нь нүдээ олсон хэрэг боллоо. Учир нь шинэ довтлогч нь тэдний лидер болоод зогсохгүй багаа чирсээр Испанийн аварга болгосон юм. 1999-2000 оны тэр улиралд Макай 22 гоол оруулсан түүхтэй. Гэтэл дасгалжуулагч Хавьер Ируре та дараа жилээс эхлэн түүнд итгэл үзүүлэхээ байж, харин нутгийнхаа Диего Тристаныг түлхүү тоглуулах болжээ. Тэглээ гээд голланд тоглогч бууж өгсөнгүй, олдсон хором бүрийг ашиглана гэсэн уриатайгаар зүтгэсээр 79 тоглолтод 133 бөмбөг хийн хамгийн олон гоол оруулсан хөлбөмбөгчинд олгодог “Алтан шаахай” цомыг 2003 онд хүртлээ. Ингээд тэрбээр нэр төртэйгөөр “Депортиво”-г, Испанийг орхисон юм. Германы супер клуб “Бавари” түүнийг 18 сая доллароор авсан нь тухайн үед шуугиан тарьж байв. Учир нь Мюнхений баг түүхэн дэх хамгийн өндөр мөнгийг түүнд зарцуулсан юм. Хожим буюу 2007 онд энэ дээд амжилтыг Франк Рибери (25 сая) эвдсэн билээ.

Макай “Бундеслиг”-т очоод Пиринейн хойгт тоглож байснаасаа эрчтэй тоглолоо. Учир нь тус лиг түүний хэв маягт яв цав зохицож байв. (Тодруулбал, олдсон боломжийг хатгаад байж байдаг түүний стиль, элдэв маяггүй Германы энгийн хөлбөмбөг хоёр). Рой “Бавари”-д өнгөрүүлсэн он жилүүддээ 129 гоол оруулж, агуу Герд Мюллерийн дараа орох амжилт үзүүлсэн юм. Сонирхолтой нь эдгээр гоолын нэг хөлбөмбөгийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн. Германы клуб 2007 оны гуравдугаар сарын 7-нд “Реал”-тэй тоглоход Рой 11 секундэд айлын хаалгыг мялаан дээд амжилтыг тогтоосон. Түүний рекорд “Аваргуудын лиг”-т өнөөг хүртэл оршин тогтнож байна.

Ийнхүү клубтээ од болон гялалзаж байсан бол Голландын шигшээд тоглолт нь ер явж өгсөнгүй. Түүний оруулсан гоолууд Ван Нистелрой, Клюйверт, Овермарс нарын хийсэн бөмбөгнүүдийн дэргэд дэндүү энгийн байсан тул дасгалжуулагч дээрх гуравт итгэл үзүүлдэг байлаа. Ингэж явсаар Макай хөгширч, сэлгээнд ч багтахаа байв. Үүнтэй зэрэгцээд клуб нь шинэчлэл хийж эхэлснээр Макай “Бавари”-гаас жийгдэх болов. Нас залуу цус шингэн Клозе, Тони нар үнэхээр илүүрхэж байсан тул тэрбээр өөрийн хүсэлтээр Голланд руу буцаж, “Фейеноорд”-д гишүүн болсон. Тэнд гурван улирлыг өнгөрүүлэхдээ гавьтай амжилт үзүүлээгүй. Гэхдээ хөлбөмбөгийг тааваараа тоглож, кайф гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн гэдэг. Өдгөө 35 настай тэрбээр спортоо орхихоор шийдэж, албан ёсны сүүлийн тоглолтоо тавдугаар сарын 6-нд “Аякс”-ын эсрэг хийхээр болжээ.

Ж.БАЯРАА

GD Star Rating
loading...
Мэргэн бууч, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. Bayern says:

    http://www.csports.mn

    GD Star Rating
    loading...
  2. aagii says:

    saihan player ter uuriin gesen ner hundtei

    GD Star Rating
    loading...
  3. IBRA says:

    Deportivo-d bhdaa uneheer goal-iig mashinddag bjdee.. tuund amjilt husey..

    GD Star Rating
    loading...
  4. storm says:

    Bayrallaa saihan bichsen saihan namtar bna Bayrtai Рой Макай

    GD Star Rating
    loading...
  5. hun says:

    11 секундэд гоол хийсэн амжилтыг нь мөд эвдэхгүй дээ. Сайн тоглогч байжээ. Амжилт

    GD Star Rating
    loading...
  6. mend-amar says:

    2003 ond makaay champions league -t bayern ii esreg 3 gool hiiij bsan.tegeed bayern deportivo-s avj bailaa. 11 second-g bi hezee ch martq

    GD Star Rating
    loading...
  7. gerrard says:

    amidrald ni amjilt

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: