loading...
Монголын Улсын 2010 оны Оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн ҮБТДС-ийн Спорт зааланд өнөөдөр эхэллээ. Оюутны аваргын тэмцээнд ШУТИС, МУБИС, МУИС, ХААИС, БХИС, Их Засаг их сургууль, Орхон Их сургууль, Цагдаагийн Академи, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Аварга ДС, Их шавь бөхийн ДС, Шонхор Олимп ДС, Монголын Үндэсний ДС, Цахим ДС, Гадаад хэлний сургулттай MIU Дээд сургууль, Барилгийн коллеж, Гэгээ коллежи, зэрэг их, дээд сургуулиудын 180 гаруй оюутан тамирчид хурд хүчээ сорин барилдаж байна. Мөн
Оюутны аваргын тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу эрэгтэй 55 кг, 60 кг, 66 кг, 74 кг, 84 кг, 96 кг, 120 кг, эмэгтэй 48 кг, 51 кг, 55 кг, 59 кг, 63 кг, 67 кг, 72 кг-ийн жингүүдээр явуулах бөгөөд тус тэмцээнээс шалгарсан тамирчдыг Итали улсад болох Оюутны ДАШТ-нд оролцуулахаар сонгон авахаараа энэ удаагийн тэмцээн онцлогтой болж байгаа юм.
Түүнчлэн чөлөөт болон боксын тэмцээнүүд 2-нд дуусан дүнгээ гаргах бол сагсан бөмбөгийн оюутны аварга шалгаруулах тэмцээн 5 сарын 3-9ний өдрүүдэд шатрын тэмцээн 5-9ний хооронд, модон бөмбөг 14-15нд, гандбол 17-18ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдана. Улмаар энэ жилийн оюутны УАШТ, манай оюутан тамирчид Оюутны универсиадад оролцож эхэлсний 45 жилийн ойн нэрэмжит болж байгаагаараа онцлог юм.
loading...



