Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Хөнгөн атлетик » ”Өсвөр үе ба ногоон төсөл” өдөрлөг боллоо

GD Star Rating
loading...

Монголын хөнгөн атлетикийн холбооноос энэ оны турш 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө баталсантай холбогдуулан Улсын хэмжээнд хөнгөн атлетикийн 16 төрлийн  тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тус холбооноос 1-ний дэлхийн 212 улс “Өсвөр үе ба Ногоон төсөл” нэртэй Дэлхийн хөнгөн атлетикийн өдрийг Олон Улсын Хөнгөн Атлетикийн холбооны заавар, дэмжлэгтэйгээр байгаль орчныг хамгаалах, өсвөр үеийнхэнд экологийн боловсрол олгох уриатайгаар өнөөдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүрээнд тус өдөрлөгийг 13-15 нас, 16-17 нас гэсэн 2 насны ангилалд 4 төрлөөр Сүхбаатарын талбайд зохион байгуулсан юм.

Мөн энэ өдөрлөгийн үеэр олон жил завсардаад байсан насанд хүрэгчдийн буухиа тэмцээнийг МҮЭХ-той хамтран зохион байгууллаа. 2010 оын насанд хүрэгчдийн буухиа тэмцээнийг эрэгтэй 600м, 200, 400 гэсэн метрийн зайнд зохон явуулсан бол эмэгтэй 600, 200м гэсэн зайн төрлүүдэд тамирчид өрсөлдлөө. Насанд хүрэгчдийн буухиа тэмцээнд нийт 11 багийн тамирчид өрсөлдөж худ хүчээ сорьсон юм.

Цаашид Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хөнгөн атлетикийн холбоотой хамтран насанд хүрэгчдийн буухиа тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.

Түүнчлэн бүх спортын “Хатан хаан” хэмээн нэрийддэг хөнгөн атлетикийн спортыг хэрхэн, ямар арга замаар эрчимтэй хөгжүүлэх асуудлыг МХАХ чухалчлан авч үзэхийн зэрэгцээ хөнгөн атлетикийн спортын өнөөгийн түвшин, цаашдын хөгжүүлэхэд шинэ санал, санаачлагыг шалгаруулах зорилготой “Монгол улсад хөнгөн атлетикийн спортыг эрчимтэй хөгжүүлэн шинэ шатанд гаргах асуудал” нэртэй Эссэ бичлэгийн уралдааныг бүх нийтийн дунд нээлттэй зарлажээ.

Тус уралдаанд одоогийн байдлаар 30 гаруй тамирчин, дасгалжуулагч, оюутан, идэвхтэн нар бүтээлээ ирүүлээд байгаа бөгөөд уралдааны ялагчийг Дэлхийн хөнгөн атлетикийн өдөр зарласан юм.

GD Star Rating
loading...
''Өсвөр үе ба ногоон төсөл'' өдөрлөг боллоо , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. sd says:

    tgd xen xen turuulseniig ni bichih xeregtei shde…. gehdee tnx

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: