Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » NHL, Хоккей » Канадиенс цувралыг тэнцүүлж чадах уу

GD Star Rating
loading...

PK Subban #76 of the Montreal Canadiens celebrates his first period goal with teammates Tomas Plakanec #14 and Roman Hamrlik #44 against the Pittsburgh Penguins in Game One of the Eastern Conference Semifinals during the 2010 NHL Stanley Cup Playoffs on April 30, 2010 at Mellon Arena in Pittsburgh,

Питтсбург Пингвинз — Монреаль Канадиенс

Стенлийн цомын тэмцээний конференцийн хагас шигшээн тоглолтууд үргэлжилж байна. Одоогоор багуд бүгд нэг нэг тоглолт хийгээд байна. Энэ шатны тоглолтууд хамгийн сүүлийнх нь 5 сарын 14-нд дуусах юм. Ингээд та бүхэнд хойд америкийн мөсөн талбайн эргэн тойрон дахь мэдээллээс хүргэе.

Алдарт Меллон Аренадаа сүүлчийн улиралаа өнгөрөөж байгаа Питсбургийн Пингвинз өнгөтэй байна. Шөвгийн наймд Оттавагийн Сенаторуудыг хоёр ч удаа цаг сунган байж ялсан тэд одоо Монреал Канадиенстэй оноолт таараад байна. NHL-ийн түүхэнд бараг анх удаа үндсэн ахлагчгүй улиралыг эхлүүлсэн Канадиенс өмнөх шатанд дорнод бүсийн манлай баг Вашингтоныг мулталсан учраас Пингвинзэд нилээн төвөг удах байх.
Плэй -офф эхэлснээс хойш ”галзуурч” байгаа Сиднэй Кросби 16 оноотой тэшигчдийг тэргүүлж байна.

Питтсбург Пингвинз — Монреаль Канадиенс

баг 30.04 02.05 04.05 06.05 08.05 10.05 12.05 Цувралын харьцаа
Питтсбург Пингвинз 6 1
Монреаль Канадиенс 3 0

Баасан гаригт явагдсан хоёр багийн эхний тоглолтонд Кросби 2 гоолын дамжуулалт өгч баг нь 6 : 3-аар ялалт байгуулсан. Харамсалтай нь Питсбургийн эхний шайбыг оруулсан Жордан Штаал бэртэл авсан байгаа. Гэхдээ Дин Билсмагийн хэлснээр Штаал плэй -оффын тоглолтууд дуусахаас өмнө эргэн ирэх боломжтой юм байна. Нэгэн сонирхолтой баримт дурьдахад дээрхи тоглолтонд оруулсан Питсбургийн 6 шайбны 5 повер-плэй тоглолтоос оржээ.
Цувралын тоглолт уламжлалт 2–2–1–1–1 форматаар явагдах тул 2 дахь тоглолт Меллон аренад явагдана. Зочин баг Монреалын хувьд эхний тоглолтонд бэртсэн хамгаалагч Андрэй Марковын орон зайг хэн нөхөх гэсэн асуудалтай байгаа. Мөн эхний тоглолтонд маш олон алдаа гаргаж багаа хөөдсөн Ярислав Халакт итгэж хүлээлгэх үү эсвэл нөөц хаалгач Кэри Прайсыг гаргах уу гэсэн гэсэн асуулт. Вашингтоныг мултлахад гайхалтай байсан Халак энэ шатанд яачихсан юм гэмээр муу тоглож байгаа. Гэхдээ Пьер Гаудер түүнд дахин итгэж магадгүй байгаа.
Цувралын 2 дахь тоглолт өнөөдөр явагдана.

Бостон Брюинз — Филадельфия Флайерз

Хоёр баг 1978 оноос хойш анх удаагаа плэй -оффт оноолт таарч байгаа нь энэ юм.
Эхний тоглолт маш өрсөлдөөнтэй явагдаж нэмэлт цаг ялагчийн хувь заяа шийдэгдлээ. 3 сарын 7-ноос хойш гараанд гарааги байсан  Марк Савардын торгуулийн хугацаа дуусч эргэн ирсэн даруйдаа сүүлчийн мөчид гоолдож Бостон цувралын харьцааг 1 : 0 болгожээ. Флайерсийн хаалгач Бриан Боучер нэмэлт цагт өрсөлдөгчийнхөө 14 цохилтыг хаасан ч ганц алдаа гаргасныг нь Марк ашиглаж чаджээ.

Тоглолтын эхний үед Флайер жинхэнэ ”утгаараа” дээрэлхүүлж 2 : 0-ээр ялагдаж байлаа. Гэвч дараагийн үед Райн Парент, Пронгер нар тооны харьцааг тэнцүүлж чадсан юм. 3-р үе эхлээд удаагүй байхад багийн ахлагч Майк Ричардс повер плэйгээс гоолдож, дараа нь Даниел Бриере  Флайерст дахин нэг шайбыг бэлэглэжээ. Гэвч тэдний энэ хүч хөдөлмөр нэмэлт цагт сүйрч дээр өгүүлсэн гоолыг алдсан юм.
Ер нь улиралын тоглолтонд Бостон  довтолгоондоо асуудалтай хэмээн шүүмжлүүлж байсан Бостон хасагдах шатнаас эхлэн энэ сул тал дээрээ нилээд анхаарал хандуулж байгаа бололтой. Улиралын тоглолтонд тэд 196 шайб оруулсан бол Флайерс 232-г хийсэн юм.  Цувралын 2 дахь тулаан маргааш буюу 5 сарын 3-нд Бостоны TD Garden ордонд явагдана.

баг 01.05 03.05 05.05 07.05 10.05 12.05 14.05 Цувралын харьцаа
Бостон Брюинз 5 1
Филадельфия Флайерз 4 0
GD Star Rating
loading...
Канадиенс цувралыг тэнцүүлж чадах уу , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: