loading...
Английн Премьер лигийн өнгөрсөн 4-р сарын сарын шилдэгүүд тодорлоо.
Өнгөрсөн сард 5 тоглолт хийснээс 4 хожиж, 1 тэнцсэн Астон Вилла багийн дасгалжуулагч Мартин О’Нейл шилдэг дасгалжуулагч болжээ. 4-р байрын төлөө өрсөлдөж буй Астон Виллагийн хожил бүр, оноо бүр үнэ цэнэтэй байлаа. Энэ даалгаврыг МОН сайхан давсан. О’Нейл сарын шилдэгийн шагналыг 7 дахиа бүр тодруулбал Виллад ирснээсээ хойш 4 дэхээ хүртэж байна. Одоо түүний урд хамгийн хэцүү 5-р сар байна.
Харин сарын шилдэг тоглогчийн шагналыг мөн л 4-р байрын төлөөх гол өрсөлдөгч Тоттенхэмийн Гарет Бэйл авлаа. Тоттенхэмийн хувьд хүнд сар байсан. Лигийн лидер 3 багтай тоглосон ба Лондоны хоёр баг болох Арсенал, Челси багуудыг 2-1ээр хожсон. Энэхүү ялалтуудад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн тоглогч бол мэдээж Уэльс залуу Бэйл байсан юм. Ялалт байгуулсан хоёр тоглолтонд чухал гоолуудыг хийж, хэдийгээр МанЮ-д хожигдсон ч гэлээ Сарын хаалгыг мялаасан. Энэ бүхнийг үндэслэн түүнийг сарын шилдэгээр тодруулжээ. Тус шагнал нь түүний анхных юм байна. Түүнчлэн 2007 оны 11 сард Райан Гиггз авснаас хойш авсан анхны Уэльс хүн болжээ.
Энэхүү шагналын эздийг хөлбөмбөгийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн, хөгжөөн дэмжигчдийн төлөөллөөс бүрдсэн Barclay’s Awards Panel байгууллагаас тодруулдаг гэнэ.
loading...




zuzu shn l ym bn Villa ch 5saraa hojigdloor ehelve horhi
loading...
Saihan l bn
Spurs uchigdor boltoniig hojson odoo cityg hojoood l 4-r br
loading...
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810 adidas, nike, umbro, puma
loading...