loading...
Тайландын нийслэл Бангкок хотноо жүдо бөхийн өсвөр, залуучуудын Азийн АШТ явагдаж байна.
Охидын төрөлд манай 7 охин хүч үзэж бүгд медаль авч шуугиан тарьжээ. Б.Цэрэнчимэд (40 кг, СХД) хүрэл, Э.Базаррагчаа (44 кг, Дархан) хүрэл, Э.Гэрэлмаа (48 кг, ОБЕГ) хүрэл, Б.Ганхайч (52 кг, Хэнтий) алт, Б.Цэнд (57 кг, Тэмүүжин) алт, С.Адилцэцэг (-63 кг, Женко) хүрэл, Э.Хандармаа (+63 кг, Женко) хүрэл медаль хүртсэн байна. Ийнхүү бүгд медаль хүртсэнээр багаараа мөнгөн медаль авав.
Хөвгүүдээс Г.Алтанбагана (55 кг, Тэмүүжин) хүрэл, Б.Бат-Эрдэнэ (-66 кг, ОБЕГ) хүрэл медаль энгэртээ зүүсэн байна.
Залуучуудын төрөлд эмэгтэйчүүдээс Б.Сайнбуян (63 кг, Алдартан) алт, Ц.Наранжаргал (70 кг, Женко) алт, Н.Нямтуяа (-78кг, ОБЕГ) хүрэл, Д.Золжаргал (+78 кг, Женко) хүрэл медаль авсан бол эрчүүдээс Э.Хунтайж (55кг, Дархан) хүрэл, Э.Энхбаяр (60кг, Хангарьд) мөнгө, М.Дашням (73 кг, ОБЕГ) мөнгөн медаль хүртжээ.
Өнөөдөр үлдсэн жингүүдийн барилдаан болно.
loading...




yoo and mongon medal avtsan bna shde
loading...
Охидууд биш Охид гэж бичих ёстой шдээ. Охид гэдэг үг нь өөрөө олон тоон дээр байж дахиад олон тоо авахгүй биздэ.
Хөвгүүдүүд гэхүү? хэхэ
loading...