Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Байт харваа » Байт харвааны заалны УАШТ өндөрлөлөө

GD Star Rating
loading...

Тус тэмцээн Монголын байт сурын харвааны холбооноос шинээр нээж ашиглалтанд оруулсан байт сурын зааланд явагдаж тэмцээнд 6 байгууллагын 50 гаруй тамирчид оролцож онч мэргэнээ сорилоо. 2010 оны заалны УАШТ буюу тэнхимийн УАШТ хоёр дахь удаагаа тус зааланд явагдахаас гадна энэ удаагийн тэмцээн 18 метрээс зохион байгууллаа. Мөн тэмцээнд оролцож байгаа тамирчдыг чансаагаар нь 3 ангилж

Тэмцээний аваргуудыг танилцуулбал доод лигийн ангилалд “Нийслэл Өргөө”  клубын тамирчин А.Чингүүн 106 оноогоор тэргүүлсэн бол Төв аймгийн тамирчин Г.Тэнүүн-Эрдэнэ 104 оноогоор, мөн тус аймгийн тамирчин С.Базардорж 104 оноогоор удаах байруудад шалгарлаа.

Харин дунд лигт 2008 оны Бээжингийн Олимпийн аварга, МУ-ын Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Баатаржав 109 оноогоор аваргалсан бол Төв аймгийн тамирчин Б.Сумъяабазар 106 оноогоор, “Нийслэл Өргөө”  клубын тамирчин Б.Оюун-Эрдэнэ нар удааллаа.

Харин дээд лигийн ангилалд   “Нийслэл Өргөө”  клубын тамирчин Ж.Гантөгс тэргүүлсэн бол удаах байруудад мөн “Нийслэл Өргөө”  клубын тамирчин Оргил, “Хангарьд” клубын тамирчин Долгорсүрэн нар шалгарсан юм. Мөн байгууллагын дүнгээр “Нийслэл Өргөө”  клуб тэргүүлсэн бол Төв аймаг, Хангарьд клуб удаах байруудыг эзэллээ. Түүнчлэн тус тэмцээний үеэр доод лигийн эхний байруудыг эзэлсэн тамирчид спортын дэд мастерын болзолыг хангасан бол дунд лигт өрсөлдсөн Б.Оюун-Эрдэнэ спортын мастерын болзол хангасан онцлогтой тэмцээн боллоо.

Дашрамд дурьдахад төрийн бус байгууллага, пүүс команиуд спортыг дэмжин, өөрийн улс орондоо спортын аль ч төрлийг түлхүү эрчимтэй хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхд ихээхэн ач холбогдол өгч бодит хувь нэмрээ оруулж байгааг тэмцээнийг зохион байгуулагчид онцлон хэлж байсан юм.

GD Star Rating
loading...
Байт харвааны заалны УАШТ өндөрлөлөө, 9.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. enhe says:

    udahgui, ene sportoot manaihan delhiid terguuldeg bolnoo!!!
    olympoos hamag medaliig ni hamdag uls bolnoooooo

    GD Star Rating
    loading...
  2. harvaach says:

    ene sport uneher goy sport shuu gantugs urnaa oyunsuren gd sain harvaach nar ih bii buh harvaachiddaa amjilt

    GD Star Rating
    loading...
  3. ene sport er ni bol hugjij bgaa shte]

    GD Star Rating
    loading...
  4. harvaach says:

    buh harvaachidda amjilt husie

    GD Star Rating
    loading...
  5. darhnii darhaa says:

    nice sport

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: